2024 оны Эхлэл 18-р хичээл (08.04)

Цорын ганц хүүгээ харамлаагүй Абрахам

Эхлэл 22:1-23:20
Гол эшлэл 22:12

1. “Эдгээр явдлын дараа” гэдэг нь ямар утгатай вэ (1а)? Бурхан Абрахамыг яагаад дуудсан бэ (1б)? Абрахамд өгөгдсөн сорилт нь юу байсан ба дуулгавартай дагахад хэр хэцүү байх вэ (2)?
2. Абрахам хүнд сорилт ирэхэд ямар хандлага гаргасан бэ (3-6)? Мориа гэдэг уул уруу явж байх замдаа Абрахам Исаак хоёрын ярьсан яриа нь юу вэ (7-8)? Энд Абрахамын итгэл хэрхэн илэрхийлэгдсэн бэ? (Еврей 11:17-19)
3. Абрахам Бурханы заасан газар хүрч ирээд Бурханы зарлигийг хэрхэн дуулгавартай дагасан бэ (9-10)? Ийм түүнийг Бурхан хэрхэн саатуулсан бэ (11-12)? Үүгээр дамжуулан Бурхан Абрахамыг ямар итгэлтэй байгааг хүлээн авсан бэ?
4. Бурхан тэнд юуг бэлтгэсэн байсан ба үүгээр дамжуулан Абрахам ямар итгэлийг сурсан бэ (13-14)? Бурхан Абрахамын итгэл ба дуулгавартай байдлыг хэрхэн ивээсэн бэ (15-19)? Таны Бурханд өргөх ёстой Исаак нь юу вэ?
5. Милка, Нахор нар хэнийг төрүүлсэн бэ (20-24)? Сара хэзээ, хаана нас барсан ба энэ үед Абрахамын сэтгэл ямар байсан бэ (23:1-2)? Хитчүүд Абрахамд оршуулгын газрыг үнэгүй өгнө гэсэн боловч Абрахам яагаад мөнгөөр худалдаж авсан бэ (3-18)? Сара хаана оршуулагдсан бэ (19-20)?

өмнөх нийтлэл2024 оны Эхлэл 17-р номлол (07.21) Х. Бүүвэйбаатар хн
Дараагийн нийтлэлЭхлэл 18-р номлол 2024.08.04 Мөнхтулга хн