БУРХАНЫГ ЗОРИУД ЭСЭРГҮҮЦСЭН ХҮМҮҮС
Ром 1:18-23
Гол эшлэл 1:18
“Учир нь Бурханы уур хилэн үнэнийг зөв бус дотор баригч хүмүүсийн аливаа итгэл үнэмшилгүй ба зөв бус байдлын эсрэг тэнгэрээс илчлэгддэг “
- Зориуд Бурханыгэсэргүүцсэн хүмүүс (18-20)
Сүсэггүй, зөв бус, Бурханы үнэнийг зориуд хаасан хүмүүс нь Бурханы уур хилэнгээс зайлж чадахгүй. Бурхан бүх хүнд Бурханыг мэдэж болох төрөлхийн зөн билгийг өгсөн(19). Тиймээс хэн ч гэсэн: “Би Бурханы тухай сурч үзээгүй учраас түүнийг мэдэхгүй” гэвэл энэ нь Бурханы үнэнийг зориуд хааж байгаа хэрэг болно. Мөн хүн байгалийн үзэгдлээр дамжуулан Бурханыг мэдэж чадна(20). Байгалийн гайхамшиг болон түүний дотор илэрхийлэгдсэн бурханлаг чанарыг харахдаа бид Бүтээгч Бурхан оршин байгааг үгүйсгэж чадахгүй болдог. Иймээс хэн ч гэсэн “Би Бурханыг мэдэхгүй” гэдэг шалтаг хэлж өөрийгөө зөвтгөж чадахгүй. - Бурханд талархдаггүй хүмүүс (21-23)
Бурхан бол Бүтээгч бөгөөд харин бид бол түүний алдрын төлөө бүтээгдсэн бүтээл юм. Бурхан бидэнд амь төдийгүй мөн өөрийн даамлаа болгож дэлхийг захирах онцгой эрхийг өгсөн. Тиймээс хүн Бурханыг алдаршуулж, өгсөн хайр ивээлд нь талархах ёстой. Харин гэмтэй бид Бурханыг алдаршуулдаггүй, хайр ивээлд нь ч талархдаггүй. Зөвхөн өөрөө өөрийнхөө л эзэн болохыг хүсдэг. Ийм хүмүүсийн санаа бодол нь хоосон мунхаг болж, улам харанхуй болдог. Хэрэв бид Бурханд талархахгүй түүний үнэнийг зориуд хаавал Бурханы уур хилэнг өөртөө авчрах болно.Гуйлт : Эзэн минь! Бурханыг эсэргүүцдэггүй, үргэлж талархдаг хүн болоход минь туслаач!.Нэг үг : Бурханы уур хилэн