Есүсийн нэрийн төлөө үхэхэд ч бэлэн байна
Үйлс 21:1-22:30
Гол эшлэл 21:13
1. Иерусалим хүртэл явсан Паулын аян замын тухай ярина уу(21:1-16)? Паулыг Иерусалим уруу явахгүй байхыг хэдэн хэдэн удаа ятгасан бэ(4,11,12)? Гэвч Паул шийдвэртэй хэр тууштай байсан бэ(13, Флп 1:20, 21, Мк 8:35)?
2. Паул Иерусалимд ирээд тайлгансны дараа чуулганы ахлаг Иаков түүнд ямар асуудлын тухай ярьсан бэ(17-20)? Иудейчүүд Паулын талаар ямар буруу ойлголттой байсан бэ(21)? Паул хүмүүсийн буруу ойлголтыг тайлхын тулд хэрхэн бууж өгсөн бэ(22-26, 1Кор 9:20, 21)?
3. Гэсэн ч Паул ямар хэцүү байдалд орсон бэ(27-30)? Иудейчүүд Паулыг алахыг завдахад Бурхан хэнээр дамжуулан амийг нь хамгаалсан бэ(31-36)? Паул мянгатын даргаас юу гуйсан бэ(37-40)?
4. Паул иудей хүмүүст өөрийгөө жинхэнэ иудей гэдгийг хэрхэн тайлбарласан бэ(22:1-5)?Харин тэр Эзэн Есүстэй хэрхэн уулзаж, Эзэн түүнд ямар үүргийг өгсөн гэж гэрчилсэн бэ(6-21)?
5. Харин түүний үгийг сонсож байсан иудейчүүд яагаад буцаад эгдүүцсэн бэ(22,23)? Паул өөрийгөө яагаад Ромын иргэн гэдгийг илэрхийлсэн бэ(24,25)? Тэгэхэд мянгатын дарга ямар хандлага гаргасан бэ(26-30)?Ингэснэээр түүнд ямар боломж олдсон бэ?