2024 оны Амилалтын баярын хичээл (03.31)

Тэр амилсан

Матай 28:1-20
Гол эшлэл 28:6
1. Амралтын өдрийн маргааш эмэгтэйчүүд булшинд очиход юу тохиолдсон бэ (1-4; 27:56; Марк 16:1)?
2. Эмэгтэйчүүд юуг хайж байсан ба тэдний сэтгэл ямар байсан бэ (5)? Харин Тэнгэрэлч юуг гэрчилсэн ба Есүс амилсан баталгаанууд нь юу вэ (6, Мт 16:21, 17:23, 20:19)? Тэр амилсан гэдэг нь хүн төрөлхтөнд мөн бидэнд ямар ач холбогдолтой вэ?
3. Тэнгэр элч эмэгтэйчүүдэд ямар үүрэг өгсөн бэ? (7-10)? Есүсийн амилалтад итгэсэн эмэгтэйчүүдийн сэтгэл хэрхэн өөрчлөгдсөн бэ? Амилсан Есүс шавь нартайгаа яагаад Галилд уулзах гэсэн бэ (26:32, Иох 21 бүлэг)?
4. Шашны удирдагчид Есүсийн амилсан үнэнийг нуухын тулд ямар худал цуу яриа тараасан бэ (11-15)?
5. Амилсан Есүстэй Галилд уулзсан шавь нар ямар хандлага гаргасан бэ (16-17)? Амилсан Есүст Бурхан ямар эрх мэдлийг өгсөн ба энэ нь хэр агуу эрх мэдэл вэ(18; Флп 2:9-11; Дан 7:14)? Бүх эрх мэдлийг авсан Хаан Есүс шавь нарт ямар захирамж өгсөн бэ (19-20а)? Бүх үндэстнийг дагалдуулахын төлөө яах хэрэгтэй вэ? Есүс шавь нарт ямар амлалт өгсөн бэ(20б)?

өмнөх нийтлэл2024 оны Эхлэл 2-р номлол (03.21) Калеб Ганболд хн
Дараагийн нийтлэлАмилалтын өдөр бүрийн хоол /24.03.26/