2024 оны Матай 46-р хичээл (03.03)

Гэрээний цус
Матай 26:1-30
Гол эшлэл 26:28
1. Есүс бүх яриагаа дуусаад шавь нартаа юу хэлсэн бэ (1-2)? Тэр үед шашны удирдагч нар юу хийж байсан бэ (3-5)?
2. Есүс Симоны гэрт байхад ямар үйл явдал болсон бэ (6-7)? Эмэгтэй яагаад ийм үйлдэл хийсэн бол?
3. Үүнийг харсан шавь нар яагаад зэвүүцэж үрэлгэн гэж бодсон бэ (8,9)? Гэвч Есүс эмэгтэйн үйлсийг хэрхэн үнэлж,  ямар утга учиртай зүйл болгосон бэ (10-12)? Есүс яагаад сайнмэдээ тунхаглагдсан газар бүр түүний үйлсийг дурсаарай гэсэн бэ (13)?
4. Тэр үед Иудас яасан бэ (14-16)? Есүс шавь нарыг Алгасал баярын зоогийг хэрхэн бэлд гэж зааварласан бэ(17-19)? Зооглон байхад Есүс юуг урьдчилан хэлсэн ба үүнийг сонссон шавь нарын хандлага ямар байсан бэ(20-22)? Есүс Өөрөөс нь урвах нэгний талаар юу гэж хэлсэн бэ(23-25) ?
5. Есүс шавь нартаа талх хуваан өгөхдөө ямар үг хэлсэн бэ(26)? Мөн аягаа өгөнгөө юу гэсэн бэ(27,28)? Есүсийн урсгасан цус нь бидэнд ямар утга учиртай вэ(Гэтлэл 24:8, Еврей 9:14, 10:14)? Есүсийн бие ба цусыг идэж уух нь бодитоор яахыг хэлж байна вэ (Иохан 6:53-59, Галат 2:20, Лук 22:19)? Есүс шавь нартаа ямар хүсэл найдварыг өгсөн бэ (29,30)?
өмнөх нийтлэл2024 оны Матай 45-р номлол (02.25). Галаа Петр
Дараагийн нийтлэл2024 оны Матай 47-р хичээл (03.10)