Итгэмжит сайн зарц
Матай 25:1-46
Гол эшлэл 25:21
1. Тэнгэрийн хаанчлал нь юутай төстэй вэ(1)? Энэ сургаалт зүйрлэлд мунхаг нь аль талаараа мунхаг ба ухаалаг нь аль талаараа ухаалаг байсан бэ(2-4)? Эндээс сүйт залуу, дэнлүү, тос нь тус бүр юуг зааж байна вэ?
2. Сүйт залуу хэзээ ирсэн ба мунхгууд яасан бэ(5-8)? Тэгэхэд тос бэлдсэн ба бэлдээгүйн хувь заяа хэрхэн хуваагдсан бэ(7-12)? Энэ сургаалт зүйрлэлийн бидэнд өгч буй сургамж юу вэ(13)?
3. Мөн тэнгэрийн хаанчлал юутай адил бөгөөд Эзэн эзэмшлээ зарц нартаа хэрхэн даатгаж өгсөн бэ(14,15. Лук 19:13)? Тэд тус бүрд авсан талантаар юу хийсэн бэ(16-18)? Эндээс авсан талант нь юуг заах ба үүнд хандсан тэдний хандлага тус бүр ямар байсан бэ?
4. Удаан хугацааны дараа ирсэн Эзэн юу хийсэн бэ(19, 2Коринт 5:10)? Таван талант, хоёр талант авсан нь хэрхэн тайлагнасан бэ(20,22)? Эзэн тэдний аль талыг сайшаасан ба ямар шагнал өгсөн бэ(21,23, 2Тимот 2:2, 1Коринт 4:2)?
5. Нэг талант авсан нь юу гэж өөрийгөө зөвтгөсөн бэ(24, 25)? Эзэн түүний аль талыг зэмлэсэн бэ(26, 27)? Тэрээр ямар шийтгэл авсан бэ(28-30)? Энэ сургаалт зүйрлэл бидэнд ямар сургамж өгч байна вэ?
6. Есүс хожим ямар төрхөөр залрах вэ(31)? Тэгэхэд Есүс хүмүүсийг ямар хэмжүүрээр ялгаж, ямар шагнал ба шийтгэлийг өгөх вэ(32-46)? Дорд нэгэн нь хэнийг заах ба бид тэднийг халамжлах нь ямар утга учиртай зүйл болох вэ?