Цог жавхлантайгаар залрах Есүс
Матай 24:1-51
Гол эшлэл 24:30
1. Есүс сүмийн барилгыг хожим яана гэж байна вэ (1, 2 )? Гэтэл шавь нар юунд анхаарсан бэ (3)? Есүс дэлхийн төгсгөлд ямар тэмдгүүд байна гэсэн бэ (4-8)?
2. Тэр үед итгэгчдэд ямар зовлон тулгарах вэ (9-12)? Харин хэн аврагдах вэ (13)? Хэзээ дэлхийн төгсгөл ирэх вэ (14)?
3. Хоосролын бузар нь ариун газар зогсохыг харахад итгэгчид яах хэрэгтэй вэ (15-22)? Хуурамч Христүүд итгэгчдийг хэрхэн уруу татах вэ (23-26)? Гэвч Есүс хэрхэн залран ирэх вэ (27,28)?
4. Гамшгийн өдрүүдийн дараа тэнгэрт ямар өөрчлөлт гарах вэ (29, Илчлэл 6: 13-17, 2Петр 3: 13-16, Лук 21:26 )? Есүс ямар дүрээр дахин ирэх вэ (30, Илчлэл 1:7, 2Тесалоник 1: 7-9)? Тэгэхэд Есүс тэнгэрэлч нараа илгээн юу хийх вэ (31, Илчлэл 21:1-4, 1Тесалоник 4:16,17)?
5. Энэ бүх тэмдгийг харахад юуг ухаарах хэрэгтэй вэ (32-35)? Есүсийн дахин ирэлтийн цаг өдрийг зөвхөн хэн мэдэх вэ (36)? Есүсийн дахин ирэх нь Ноагийн үеийнхэнтэй аль талаар адил вэ (37-39)?
6. Тэр үед яагаад сэргэг байх хэрэгтэй вэ (40-44)? Итгэмжит, ухаалаг зарц нь яагаад ерөөлтэй вэ (45-47)? Өөдгүй муу зарц нар нь ямар шийтгэл авах вэ (48-51)?