2024 оны Матай 41-р хичээл(01.14)

Тэнгэрийн хаанчлалын найрт суух хүн

Матай 22:1-14
Гол эшлэл: 22:9
1. Есүс тэнгэрийн хаанчлалыг юутай зүйрлэсэн бэ (1,2, Илчлэл 19:7-10)? Хаан хуримын найрт хэрхэн бэлдсэн бэ (4)? Хүүгийнхээ төлөө хуримыг бэлдэж буй хааны сэтгэл ямар байсан бол? Хаан эхлээд ямар хүмүүсийг урьсан бэ (3а)? Энэ сургаалт зүйрлэлд хаан, ханхүү, зарц нар, уригдсан хүмүүс нь тус бүр хэнийг зааж байна вэ?
2. Гэтэл уригдсан хүмүүс ямар хандлага гаргасан ба тэдний асуудал нь юу вэ(3б-6)? Хаан тэднийг яасан бэ (7)?
3. Хаан зарц нартаа ямар шинэ чиглэл өгсөн бэ (8,9)? “Гол гудамж”, “Тааралдсан болгоноо” гэсэн нь тус бүр юуг зааж байна вэ? Хүүгийнхээ хуримын найрыг зочдоор дүүргэхийг хүсэж буй хааны сэтгэлийн тухай ярина уу. (Лук 14:23) Зарц нар яасан ба тэднээс юу сурах вэ (10)?
4. Хаан зочдыг харахаар ирэхэд хэн ажиглагдсан бэ (11)? Тэр яагаад хуримын хувцас өмсөөгүй бол? Хаан түүнээс асуухад тэр яасан ба эцэст нь юу болсон бэ (12,13)? Хуримын хувцас өмсөх нь юуг заах ба яагаад тийм чухал вэ(Исаиа 61:10, Галат 2:16, Илчлэл 19:8)? Хуримын хувцас өмсөөгүй нь ямар хүмүүсийг зааж байна вэ? Энэ сургаалт зүйрлэлийн дүгнэлт нь юу вэ (14)?

өмнөх нийтлэл2024 оны Марк тусгай номлол (01.14) Калеб хоньчин
Дараагийн нийтлэл2024 оны Матай 41-р номлол. Д.Эрдэнэбат хоньчин (01.21)