Өдөр бүрийн хоол /2025.08.06/

Үргэлж түүнийг хүлээн зөвшөөр

Сургаалт үгс 3:1-10

“Алхам бүрдээ Түүнийг таньж мэд Амьдралын замыг чинь Тэр шулуун болгоно. (6)”

  1. Сургаалыг сэтгэлийн гүндээ сийлэгтүн!(1-4)

Бурхан бидэнд зарлигаа марталгүй сэтгэлийнхээ гүнд хадгал гэж байна.(1) Бид сургаалыг толгойгоор ойлгоод л бодит амьдрал дээр мартаж болохгүй юм. Ямар нэг үүрэгт ажлыг гүйцэтгэж байгаа мэт хэлбэр төдий сахиж болохгүй. Зарлигийг сэтгэл зүрхэндээ хадгалан дуулгавартай дагах хэрэгтэй.(3) Зарлигийг дуулгавартай дагаж Бурханы хайр ба үнэн биднийг орхихгүй байхаар хийх ёстой.(3) Тэгвэл урт удаан наслан амар тайвныг эдэлж(2), Бурхан ба хүмүүсээс хайр ивээлийг авах болно.(4)

  1. Үргэлж түүнийг хүлээн зөвшөөр (5-10)

Итгэгч хүн ямар ч ажил хийсэн өөрийнхөө оюун ухаанд түшиглэж болохгүй. Өөрийнхөө оюун бодол дээр түшиглэнэ гэдэг бол гэмтэж хугарсан зэгсийг тулгуур болгохтой адил юм. Бид бүх зүрх сэтгэлээрээ Бурханд түшиглэх ёстой.(5) Түүнийг цаг үргэлж хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.(6) Бүх зүйл Бурханы хязгааргүй эрх мэдлээр болдгийг хүлээн зөвшөөрч бас цаг үргэлж Эзэний хүслийг мэдэж дуулгавартай байх ёстой. Тэгэх үед л Бурхан бидний амьдралыг удирдан амьдралд маань нэгдэн орж сайныг бүтээж өгнө.(Ром 8:28) Харин хүмүүс өөрсдийгөө ухаантай гэж тооцон Бурханы удирдлагыг авахгүй байдаг. Бид бүхэн Бурханаас эмээн хүндэтгэж сурах ёстой юм. Түүнээс эмээн хүндэтгэж байгаа нь хамгийн анхны цалингаасаа, хамгийн анхны үр жимснээсээ өргөл өгч байгаагаар илэрнэ.(9) Ингэж Бурханыг хүндэтгэхэд бидний бие ба амьдрал бэхжин гэрэлтэж, сайн сайхан бүхэн бялхан дүүрэх болно.(8,10)

Гуйлт: Бурхан минь! Би өөрийнхөө ухаанд түшиглэхгүй үргэлж Бурханыг хүлээн зөвшөөрч Түүнд түшиглэнэ.

Нэг үг: Үргэлж Түүнийг хүлээн зөвшөөр.

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.08.05/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.08.07/