ХЭН ДЭЭРЭЭС ЭС ТӨРНӨ
Иохан 3:1-15
Гол эшлэл 3:3
“Есүс хариуд нь-Үнэнээр үнэнээр Би танд хэлье. Хэн дээрээс эс төрнө, тэр Бурханы хаанчлалыг үзэж үл чадна”
Хүний амьдралын хамгийн чухал зүйл юу вэ? Мөнгө үү? Эрүүл мэнд үү? Амжилтанд хүрэх үү? Эсвэл нэр хүнд, эрх мэдэлтэй болж бусдад нөлөөлдөг Ментор хүн болох уу? магадгүй оюутнуудын хувьд мэргэлжилээ хурдан эзэмшин өндөр цалин орлогтой болохыг хүсэж байгаа байх. Мэдээж эдгээр зүйлс нь хүний амьдралд чухал. Гэхдээ үүнээс илүү хамгийн чухал нэг зүйл байна. энэ бол хүн дахин төрж, Бурханы хаанчлалд орох явдал юм. Өнөөдрийн үгэнд хүн хэрхэн дахин төрх арга замыг заан өгж байна. Хүн эхийн хэвлийгээс шинээр төрдөг шиг, хүн сүнсээр буюу дээрээс төрөх хэрэгтэй. Хэрэв хүн сүнсээр дахин төрвөл, тухайн хүн уг үндсээрэй шинэчлэгдэн өөрчлөгддөг. Үүнээс гадна энэ дэлхийд амьдрах хугцаандаа сэтгэл хангалуун, жинхэнэ баяр хөөртэй нандин амьдралаар амьдарч чаддаг. Өнөөдрийн үгэнд энэ дэлхийн бүх зүйлийг олж авсан ч дахин төрөөгүйгээс болж мухардмал амьдралаар амьдарч буй Никодем Есүстэй уулзсан тухай гарч байна. Тэрээр Есүстэй уулзсанаар хүн яагаад, хэрхэн дахин төрөх ёстой аргыг сурж байна. Өнөөдрийн үгээр дамжуулан Бурхан бидний хүн нэг бүрийн зүрх сэтгэлд дахин төрөх арга замыг сайн илчлэн харуулсанаар хүн бүр дээрээс төрж чадахыг хүсэн гуйж байна.
1. Хэн дээрээс эс төрнө (1-8)
1-р эшлэлийг үзээрэй “Фарисайчуудын дунд иудейчүүдийн удирдагч Никодем гэгч хүн байлаа” гэж байна. Энд Никодемын шашины болон нийгмийн байр сурийг маш тодорхой харуулж байна. Тэрээр фарисай буюу иудей шашины удирдагч хүн байсан. Энд фарисай гэдэг нь тусгаарлагдсан хүн гэсэн утгатай. Тухайн нийгэмд фарисай хүн нь Бурханы сонгогдсон ард түмний цэвэр, ариун чанарыг хадгалхын тулд хуулийг чанд сахиснаар жирийн иргэдээс ялаагтай амьдардаг бүлэг хүмүүс байсан. Тиймээс ард түмний дунд өндөр нэр хүндтэй хүмүүс байв. Ийм фарисай болх нь амаргүй бөгөөд бага наснаас хатуу сахилагжуулалт дор, хуулийг цээжлэн сурдаг байв. Никодем ч гэсэн фарисай болохын тулд хар багаас хатуу сахилага дор сургагдаж, хүний амьдралын мах бодийн хүслийг өдөр бүр үгүйсгэн хичээнгүй тэмцэн амьдарсанаар фарисай болсон.
Мөн түүнийг иудейчүүдийн удирдагч гэж хэлсэн. Тухайн үед иудейчүүдийн хамгийн дээд засаглал нь санхедриний зөвлөл гэж байсан. Энэ л зөвлөл нь 70-н гишүүнтэй бөгөөд иудейн улсын бүх засаг захиргаа, их хурал, шүүхийг удирддаг төрийн байгууллаг байсан. Энэ л зөвлөлийн гишүүн болох гэвэл удам угсаа сайн, эрдэм мэдлэгтэй байхыг шаарддаг. Никодем энэ л зөвлөлийн нэг гишүүн нь байв. Тэгхээр Никодем нь удам угсаа сайн, эрдэм номтой эрх мэдэлтэй хүн байсан гэдгийг мэдэж болно. Иохан 19:39-с үзвэл Никодем Есүсийг нас барах үед мир, зуун настын зуун литр хольц авчирсан гэж гардаг. Тэгхээр Никодем нь баян хүн байсан. Энэ бүгдээс харвал Никодем нь шашин, эрдэм мэдлэг, нийгмийн байр суур зэргийг харвал бүхийл талаар төгс боловсорсон хүн байсан. “Никодем” гэдэг нэр нь байлдан дагуулагч гэсэн утагтай. Тэгхээр Тэрээр өөрийгөө ялан дийлж, эрдэм ном, нэр алдар, эрх мэдлийг бүгдийг олж авсан хүн байв. Ийм Никодемыг харвал хүн болгоны хүсэж мөрөөддөг тэр л амжилтын оргилд хүрсэн хүн байв. Бусад хүмүүс түүнийг харвал хэрэгтэй зүйл огт байхгүй юм шиг хардаг байсан байх. Гэвч Никодем нэгэн шөнө Есүсийг хайж ирсэн.
Иохан номыг харвал шөнө гэвэл харанхуйг билэгддэг байсан. Тэгхээр Никодем Есүсийг шөнөөр хайж ирсэн гэдэг нь түүний дотор шөнө мэт харанхуй асуудал байсаныг харуулж байна. Энэ нь Никодемын дотор буюу сэтгэл сүнсэнд нь ямар нэгэн шийдэгдэшгүй асуудал байгааг бидэнд харуулж байна.
Уран зохиолын Нобелын шаглалтан Жорс гэдэг хүн ийнхүү хэлсэн байна “Хүнд хоёр янзын цөхөрл байдаг. Эхнийх нь ялагдал хүлээх үед ирдэг цөхрөл, хоёр дахь нь амжилтад хүрхэд ирдэг цөхрөл. Эндээс хамгийн аймшигтай цөхрөл нь хоёр дахь буюу амжилтад хүрэхэд ирдэг цөхрөл юм” гэжээ. Магадгүй Никодемыг амжилтын оргилд хүрсний дараах цөхрөл түүнийг зовоож байсан юм шиг байна. Иймээс тэрээр шөнөөр Есүсийг хайж, Түүнй уулзсанаар энэ л дотоод сэтгэл сүнснийнхээ асуудлыг шийдүүлэхийг хүссэн.
2-р эшлэлийг үзээрэй “Рабби, Таныг Бурханаас ирсэн багш гэдгийг бид мэднэ. Яагаад гэвэл Бурхан л хамт байхгүй бол хэн ч Таны үйлддэг тэмдгүүдийг үйлдэж чадахгүй гэв.” Энэ л үгнээс харвал Никодем Есүсийн үйлдсэн олон гайхамшиг ба тэмдэгүүдийн тухай сонссон. Тиймээс тэр Есүс дээр очвол шийдэж чадаагүй байгаа асуудлын хариултыг олж чадна гэж бодсон байх. Эндээс бид нэг зүйлийг сурж болно. Хүний хичээл зүтгэл, хатуу ёс журамтай амьдрал, эрдэм мэдлэг, нэр төр, хөрнгө гэх мэт зүйлс хүний дотоод сэтгэл сүнсний асуудалыг шийддэггүй гэдгийг мэдэж болно. Та энэ дэлхийн бүх зүйлсийг олж авсан ч, таны сэтгэл сүнснийг эдгээр нь хэзээ ч дүүргэж чадахгүй.
Харин ийм түүнд Есүс юу гэж хариулсан бэ? 3-г үзээрэй. Бүгдээрэй хамтдаа уншия “Үнэнээр үнэнээр би чамд хэлий. Хэн дээрээс эс төрнө тэр хүн Бурханы хаанчлалыг үзэж чадахгүй” гэв. Есүс Никодемийг хараад түүний дотоод асууудлыг мэдсэн. Никодемын хүрсэн амжилт ба гавяа нь Түүний дотоод сэтгэл сүнсний асуудлыг шийдэж чадахгүй байгааг харсан. Тэрээр бүх зүйлсийг олж авсан ч сэтгэл хангалуун бус, улам хоосон санаа бодол ба шантралд автагдан, мухардалд хүрсэнийг мэдсэн. Никодемийн ийм болсон гол шалтгаан бол Түүний сэтгэл сүнсэнд Бурханы хаанчлал байхгүй учраас тэр юм. Энд хэлж буй Бурханы хаанчлал гэдэг нь Бурханаар захируулан амьдрахыг хэлж байна. Никодем бүхийл амьдралынхаа турш, Бурханаар захируулалгүй, харин өөрөө өөрийнхөө амьдралыг захирхан, бүхийл амьдралынхаа турш өөрөө эзэн нь болж амьдарсан гэсэн утгатй. Тиймээс эцэстэй хичнээн хүссэн бүхэндээ хүрсэн ч сэтгэл сүнс нь жинхэнэ баяр хөөр ба жинхэнэ амар тайван, жинхэн сэтгэл сүсний хангалуун байдлыг амсаж чадахгүй байсан. Эндээс хүн дэлхийн бүхийл зүйлийг олж авсан ч Бурханаар захируулан амьдрахгүй бол хүний сэтгэл сүнс жинхэнэ ханамжийг амсаж чадахгүй билээ.
Хүн хичнээн гоё амттай хоол идэж, ганган хувцас өмсөж, дутах зүйлгүй, гоё тансаг орчинд бүх зүйл элбэг хангалуун, хүссэн бүх амжилтад хүрж, авий гэсэн бүхнийг олж авсан ч Бурханы хаанчлал бидний сэтгэл сүнсэнд байхгүй бол тамд байгаа мэт үргэлж сэтгэл хангалуун бус, санаа зовиур, айдастай, санаа зовиураар дүүрэн амьдрах болно. Тиймээс хүн бүр зүрх сэтгэлдээ Бурханы хаанчлалыг хүлээн авж, Бурханаар захируулан амьдрах хэрэгтэй. Ингэхийн тулд хүн бүр дээрээс төрөх ёстой.
Тэгвэл хүн хэрхэн дахин төрж чадах вэ? 4-6-р эшлэлийг үзээрэй. Никодем Есүсийн дахин төрөх ёстой гэдэг үгийг сонсоод огхон ч ойлгож чадаагүй. 4-г үзвэл “Настай болсон атлаа хүн хэрхэн төрөх билээ. Хүн эхийн хэвлийд хоёр дахиа орж төрж чадна гэжүү” хэмээн хэлсэн. Никодем уг нь хуулийн өндөр мэдлэгтэй, фарисай хүн байсан ч сүнсний зүйлсийн талаар ярих үед огт ойлгохгүй байсан. Яагаад гэвэл Никодем зөвхөн мах бодийн зүйлс буюу хүний санаагаар л бодож, харж байсан. Эндээс хүн хэдий мундаг мэдлэг ба ухаантай, шинэлэх ухаанч байсан ч Бурханы буюу сүнслэг зүйлсийг ойлгож чадахгүй гэдгийг харуулж байна(1 Коринт 2:14). Никодем дахин төрөхийг зөвхөн биологийн үүднээс л ойлгоод Есүсийн хэлсэн сүнслэг зүйлсийг ойлгож чадаагүй. Магадгүй энд анх удаа ирсэн оюутан залуус юу болоод байгааг ойлгож яадан байгаа байх.
Ийм түүнд Есүс хүн хэрхэн дахин төрөхийг тайлбарлан өгсөн. 5-р эшлэлийг үзээрэй хамт уншия “Үнэнээр би чамд хэлий хэн ус болон сүнсэнээс эс төрнө тэр Бурханы хаанчлалд орж үл чадна” Энд гарч буй ус гэдэг нь хүн өөрийгөө гэмтэй гэдгийг хүлээн зөвшөөрч, даруу сэтгэлээр гэмшихийг хэлж байна. Харин Сүнс гэдэг нь үнэний Сүнс болох Ариун Сүнсийг зааж байна.
1 Петр 1:23-д “Бид дахин төрсөн нь устах үрээс бус харин үл устах Бурханы амьд үгээс болсон” гэж хэлсэн. Мөн Иаков 1:18-д “Тэр биднийг үнэний үгээр төрүүлэв” хэмээн хэлсэн. Тэгэхээр хүнийг дахин төрүүлдэг зүйл нь Бурханы амьд үг буюу Ариун Сүнс гэдгийг зааж байна. Бурханы үг буюу зарлиг нь хүмүүс биднийг гэмтэй бөгөөд мөнхийн шийтгэлд орхоос өөр араггүй гэдгийг ойлгож хүлээн зөвшөөрхөд тусалдаг. Ингэж өөрийгөө гэмтэй гэдгийг хүлээн зөвшөөрч, ойлгосон нэгэн даруу сэтгэлээр Бурханы өмнө очин чинь сэтгэлээсэй гэмээ гэмшдэг. Ингэж гэмээ хүлээн зөвшөөрч, гэмшсэн хүнд Ариун Сүнс тухайн хүний сэтгэл сүнсэнд ажиллаж гэм нүглээс аварч чадах нь зөвхөн цор ганц Есүс гэдгийг ойлгож, хүлээн зөшөөрдөг. Энэ үеэс хойш Ариун Сүнс өөрийн хүч чадлаар тухайн хүнийг бүрэн, шинэчлэн өөрчилдэг. Эндээс харвал дахин төрөх ажил нь зөвхөн Бурханы амьд үг буюу Ариун Сүнсээр хийгддэг, Бурханы ажил гэдгийг мэдэж болно.
Өнөөдөр манай чуулган 7 хоног бүр 1:1-ны библийн хичээл хийж, сэтгэгэл бичиж, бүтэнсай өдөр зарлиг сонсох, Хавар, Намрын библийн конференц хийдэг. Эдгээр цагуудаар дамжуулан Бурханы амьд үг оюутан залуусын сэтгэл сүнсэнд ажилсанаар, өөрийн гэм нүглийг ухаарч зөвхөн Есүс л гэмээс чөлөөлж аврах нэгэн гэдгийг ухаардаг. Тэр үеээс хойш Ариун Сүнс тэдний сэтгэл сүнсэнд ажиллаж янз бүрийн гэм ба алдаа зөрлөөсөө чөлөөлөн, дахин цоо шинэ үзэл бодол ба хандлагтай хүнээр амьдрадаг. Үүний нэг бодит жишээ бол манай чуулганы хоньд ба хоньчид юм. Тэд өмнө нь янз бүрийн гэмийн боолоор амьдарч байсан бол Бурханы амьд үгээр дамжуулан дахин төрсөнөөр, цоо шинэ утга учиртай шинэ амьдралаар амьдарч байна. Тиймээс дахин төрөх нь бодит үйл явц юм. Энэ цагт шинээр ирсэн оюутан залуус НБК-р дамжуулан Есүстэй хувиар уулзсанаар, дахин цоо шинэ хүнээр Сүнсээр төрж чадахыг хүсэн гуйж байна.
Энэ мэт сүнслэг зүйлсийг ярих үед Никодем Есүсийн үгийг сонсоод гайхаж, ойлгож хүлээн авж чадахгүй байсан. Ийм Түүнд Есүс дахин төрөх Ариун Сүнсий ажилыг салихтай зүйрлэн, амарханаар ойлгуулахыг хүссэн. 8-р эшлэлийг үзээрэй “ Салхи дуртай газраараа үлээдэг. Чи дууг нь сонсов ч, салхиийг хаанаас ирж, хаш оддогийг мэддэггүй. Сүнсээс төрсөн хүн бүр иймл байдаг” хэмээн хэлсэн. Салхи гэдэг үгийг Грекээр “Пнүюма” гэдэг бөгөөд энэ үгийн уг үндэс нь Ариун Сүнс гэсэн үгтэй адил бичигддэг. Тэгхээр Салхи ба Ариун Сүнс хоёр нийтлэг олон талтай. Салхи харагддаггүй, баригдахгүй, дуртай газраараа үлдээдэг. Үүн шиг Арин Сүнс бас өөрийн хүсэлийн дагуу ажилдаг. Салхи заримдаа зөөдөн үлээдэг. Харин заримдаа модыг унгааж, машиныг өнхрүүлэх мэт маш хүчтэй салхилдаг. Үүнчлэн Ариун Сүнс ч заримдаа тагтаа мэт зөөлөн, чимээгүй ажиллаж, заримдаа хүчтэй шуурга шиг ажилдаг. Тиймээс бид Ариун Сүнс хэрхэн хүнийг дахин төрүүлж байгааг ойлгож чадахгүй ч дахин төрсөн хүний өөрлөгдсөн амьдралын ул мөрийг хараад мэдэж болно.
Тэгвэл Ариун Сүнсээр дахин төрсөн хүнд ямар бодит өөрлөлт гардаг вэ?
1. Хүн чанар ба амьдралын өөрчлөлт гардаг. Урьд нь энэ дэлхийн зүйлс болох бузар муу гэм нүглийг дураараа юуч бодолгүй үйлдэн амьдрдаг байсан бол харин гэмийг үзэн ядаж, зөвт, ариун, цэвэр сэтгэлээр зөвийг үйлдэн амьдардаг.
2. Амьдралын зорилго ба харааг Бурхан дээр тавьдаг. Урьд нь өөрийгөө төв болгон, өөрийгөө л баярлулахын тулд, өөрийн сайн сайхан, өөрийн аз жаргалын төлөөл амьдардаг байсан бол өөрчлөгдж, юу ч хийсэн сурсан, ажилсан, идсэн уусан ч Бурханы алдрын төлөө гэсэн зорилго ба хүсэлтэй болдог.
3. Энэ дэлхийн нүдэнд харгадар зүйлсээс илүү Бурхан ба сүнслэг зүйлийг чухалд тооцон амьдралаг. Сүнсээр дахин төрөх үед тухайн хүний сэтгэл, сүнс, байр суурь энэ Бурханы харят болдог. Тиймээс Бурханы хүүхэд гэсэн шинэ байр суурь ба итгэл үнэмжилтэй болдог. Тиймээс шинэ байр сууринд зохисгүй хуучин хүний муу зуршил, муу харилцаа, муу хандлага ба үйлдэл зэргийг орхиодог. Бурханыг мэдэхгүй үед хайрлан, дурлаж, сэтгэл автаж байсан энэ дэлхийн зүйлсийг орхин, Бурханлаг, сүнслэг зүйлс дээр илүү төвлөрч амьдардаг.
4. Сэтгэл сүнсний жинхэнэ ханамж, амар тайвныг амсдаг. Урьд нь архи, тамхи, шоу, наргин цэнгээн, мөнгө, найз нөхөдийн харилцаа илүү гоё санагддаг байсан эдгээр зүйлсийг эрэлхийлхээ больдог. Харин Бурханы үг ба зарилиг, сүнслэг зүйлсээр дамжуулан сэтгэл сүнсний ханамжийг олж, залбирал, библийн хичээл, хүндэтгэлийн цуглаан зэрэг Бурхантай улзан нөхөрлөх цагаар дамжуулан сэтгэл сүнсээрэй жинхэнэ баяр хөөрийг амсан амьдардаг. Эдгээр нь Ариун Сүнсээр дахин төрсөн хүний амьдралд гардаг бодит өөрчлөлт юм.
2. Хүний Хүү өргөдөх ёстой (9-15)
9-13-р эшлэлийг үзээрэй. Есүс дахин төрөлтийн үнэнийг Никодемд ойлгомжтойгоор ус ба салхины зүйрлэлийг ашиглан маш сайн тайлбарласан. Гэтэл Никодем “ийм юм яаж байх юм бэ” хэмээн үргэлжүлүүлэн эсэргүүцсэн. Гэвч Есүс ийм Никодемийг хатуу зэмэлсэн түүний үндсэн гол асуудал нь юу болохыг хэлж өгсөн.
10-13-р эшлэлийг үзээрэй. Есүс “Чи Израилийн багш атлаа үүнийг ойлгохгүй байна уу? Үнэнээр үнэнээр би чамд хэлье. Би мэдсэнээ ярьж, үзсэнээ гэрчилдэг атал та нар гэрчлэлийг маань хүлээн авдаггүй. Хэрэв Би та нар газрын юмсыг ярихад итгэхгүй бол тэнгэрийн юмыг ярихад минь та нар яаж итгэхэ вэ?” хэмээн хэлсэн. Есүс Никодемд Ариун Сүнсээр дамжуулан газар дээр явагддаг дахин төрөлтийн тухай бодит үнэнийг гэрчилсэн. Гэвч тэрээр итгэж, хүлээн авахгүй байв. Никодем одоо хүртэл өөрийн хичээл зүтгэлээр олж авсан олон зүйл байсан. Гэвч Никодем дахин төрвөл өөрийн олж авсан бүхнийг алдах юм шиг бодсон. Тиймээс итгэж, хүлээн зөвшөөрч чадахгүй байсан. Өнөөдөр олон хүн Никодем шиг өөрийн мухардмал байдлаасаа гархыг хүсдэг. Бурхан тэдэнд өөрчлөгдөх арга замыг зааж өгдөг. Гэвч Есүсийн дотор өөрлгөдөх гэвэл өнгөрсөнд олж авсан бүх зүйлсийг орхиж, алдах мэт санагддаг урчаар итгэдэггүй. Гэвч үнэндээ дахин төрх нь бүхнийг алдах бус, Бурхан дотор урьд нь хэзээ ч олж, мэдэрж, амсаж байгаагүй тэр л сүнсний ивээл ба хайр нууцуудыг олж авах үнэ цэнтэй амьдрал юм. Тарин үр үхэлгүйгээр шинэ түрүүг ургуулдаггүй шиг, хуучин хүн үхэлгүйгээр шинэ хүнээр дахин төрөх боломжгүй. Есүс Никодемийн үл итгэлийг зэмэлсний дараа тэгвэл итгэл гэдэг нь юу болохыг тайлбарлан өгч байна.
14,15-г үзээрэй “Мосе цөлд тэр могойг өргөсөн шиг, Хүний Хүү ч бас өргөгдөх ёстой. Энэ нь Түүнд итгэдэг бүхэн мөнх амьтай байхын тулд билээ” гэв. Израиль ард түмэн Бурханы агуу хайр ба хүч чадлаар Египетийн боолчлолоос чөлөөлөгдөн, Канан нутаг уруу чиглэн шинэ үндэстнийг байгуулхаар явж байсан. Гэтэл тэд Бурханы ивээл ба хайранд талархах нь бүү хэл асуудал тулгарах болгонд Бурхан ба Мосегийн эсрэг үргэлж гомдоллож, гонгинолддог. Тооллого 21:4-9-г үзвэл энэ үед Бурхан гомдолсоор байгаа тэдэнд хорт могойг илгээн хазуулдаг. Тэгэхэд ард түмэн өөрсдийн гэмийг ухааран өршөөл авралыг гуйдаг. Тэр үед Бурхан Мосегийн таягийг зэс могой болно өндөрт өлгөхөд, түүн уруу харсан хэн ч эдгэж аврагдна гэсэн авралын зааврыг өгдөг.
Хорт могойд хазуулсан изральчуудын хувьд энэхүү заавар нь үнэхээр ойлгомжгүй, оновчгүй, заавар мэт санагдаж байсан байх. Хорт могойд хазуулан үхэж байхад, эм уулган анхны тусламж үзүүлэхгүй, өлгөгдсөн зэс могой уруу харвал эдгэж, аврагдана гэдэг нь итгэхэд маш хэцүү, мунхаг хэрэг мэт байсан. Гэтэл тухайн үед энэхүү зааврыг тэнэг хэрэг гээд хараагүй, тэр зааврыг дуулгавртай дагаагүй хүмүүс нь бүгд үхэж байсан. Гэвч Бурханы амлалтанд итгээд энхүү зааврын дагуу итгэж дуулгавртай даган өлгөгдсөн зэс могой уруу харсан хүмүүс могойд хатууглан үхэх гэж байсан хүмүүс даруй эдгэрэн амьд үлдсэн байдаг.
Энэхүү өлгөгдсөн зэс могойн үйл явдал нь бидний гэмийн төлөө загалмайд өлгөгдсөн Есүсийг билэгддэг. Хүн гэм нүглээс болж хорт могойд хатуулсан мэт үхэл уруу чиглэн амьдарч байгаагаа ч мэдэхгүй амьдардаг. Гэвч Бурхан мөнхийн үхэл уруу явж буй хүмүүсийг аврахын төлөө зэс могойг өлгөсөн шиг, Бурхан Есүсийг загалмайд бидний гэмийн төлөө өлгөсөн. Мосегийн үед зэс могойг харсан хэн ч аврагдан эдгэж байсан шиг, Загалмайд өлгөгдсөн Есүсийг итгэлээр харсан хэн ч гэмийн өршөөл ба уучлалыг амсан сэтгэл сүнсээр эдгэрэл ба авралыг олох болно. Тоо 21:9б-д “могой хатгасан байвал тэр хүн хүртэл хүрэл могойг хараад амьд үлдэж байлаа” хэмээн хэлсэн. Тэгхээр бид янз бүрийн гэмийн могойд хатгуулсан байсан ч Есүс уруу итгэлээр харвал бид сэтгэл сүнсээрэй эдгэрэх болно.
Орчин үед олон оюутан залуус янз бүрийн гэм ба бусдын санаатай болон санамсаргүй үйлдэл, энэ нийгмийн уур амьсгалаас болж хорт могойд хазуулсан мэт амьдралаар амьдарч байна. Архи, тамхи шоу, наргийн цэнгэээн, Покер, мөрийтэй тоглоом, завхайрал, хүчэрхийлэл, салалт, архидалт зэргээс болж сэтгэл ба сүнсээр хорт могойд хазуулсан мэт амьдралаар амьдарцгааж байна. Үүнээ болж өөрөөч мэдэлгүй гэмийн боол болон амьдарч байна. Гэвч Бурхан энэ цагт бидэнд “Мосе цөлд тэр могойг өргөсөн шиг Хүний Хүү ч бас өргөгдөх учиртай нь Түүнд итгэдэг бүхэн мөнх амьтай байхын тулд билээ” хэмээн хэлж байна. Өөрөөр хэлбэл загалмайд бидний гэмийн төлөө өлгөгдсөн Есүсийг хараарай гэсэн энгийн зааврыг өгч байна. Магадгүй энэ л заавар нь энэ цаг үед тэнэг ойлгомжгүй мэт санагдаж байж магадгүй. Гэвч Бурханы хэлж буй зааврыг дуулгавартай даган, Есүс өөд итгэлээр харвал, Бурхан бидний сэтгэд сүнсийг эдгээн, өөрчилж жинхэнэ амар тайван ба сэтгэл сүнсний жинхэнэ ханамжийг өгөх болно. Тэр үед бидний үхмэл сүнс амилж, амьтай, хүчтэй, урам зоригтой, сүнсний баяр хөөр ба мар тайванаар дүүрэн бялхах болно. Энэ цагт манай чуулганд шинээр ирсэн оюутан залуусыг уриалхыг хүсэж байна. НБК-н үлдсэн өдрүүдэд бидний төлөө өлгөдсөн Есүс өөд итгэлээр харж, сэтгэл сүнсээрэй эдргэл ба авралыг олж чадахыг хүсэн гуйж байна.
Дүгнэлт: Есүс Никодемд өөрийх нь төлөө загалмайд өлгөдөх Өөр уруу нь итгэлээр харвал дотоод сэтгэл сүнс нь өөрчлөгдөж жинхэнэ авралыг олох болно гэдгийг ойлгуулахыг хүссэн. Бид ч гэсэн Бурханы энэ цагт өгж буй энгийн заавар болох миний гэмийн төлөө загалмайд өлгөдсөн Есүсийг итгэлээр харсанаар гэм ба мөнхийн шийтгэлээс аврагдаж, сүнсээр дахин төрж жинхэнэ баяр хөөртэй, аз жаргалтай утга учиртай амьдралаар амьдар чадахыг хүсэн гуйж байна.