Итгэмжит элч
Сургаалт үгс 25:1-15
“Итгэмжит элч нь илгээгсдэдээ Ургацын үеэрх хурын сэрүү таталт мэт. Учир нь тэрээр эзнийхээ сэтгэлийг сэргээнэ. (13)”
1. Ухаант хаан (1-5)
Хэрэг явдлыг нууцлах нь Бурханы алдар суу юм. Харин олж илрүүлэх нь хаадын алдар суу билээ.(1) Хаан хүн улс орныхоо бүх түүхийг гүн гүнзгий судлаад ард түмний сайн мэдэж байх ёстой зүйлс, мөн санаа зовж байгаа зүйлээ нуулгүй гарган хэлэх ёстой. Тэнгэр оройгүй, газрын ёроолгүйтэй адил хааны зүрх сэтгэл уужим байх ёстой. Энэ нь хэмжээлшгүй хүч чадвараар ард түмэндээ ирээдүйн зүг чигийг нь хэлж өгөх ёстой гэсэн үг юм. Мөнгийг хольцноос нь цэвэршүүлдгийн адил хаан Эзэнээс хорон санаатнуудыг холдуулах хэрэгтэй.(4) Тэгвэл хаан ширээ зөв шударгад тулгуурлах болно.
2. Итгэмжит элч(6-15)
Бид хаан эзний өмнө өөрийгөө өргөмжлөх, эсвэл чухал хүмүүсийн байранд зогсох ёсгүй. Учир нь “доош суугтун” гэж хэлүүлснээс “дээш морилогтун” гэхийг хүлээх нь дээр билээ.(7) Мөн бусад хүмүүстэй хэрэлдэж, маргалдаж үл болно. Маргалдах байсан ч зөвхөн тэр хүнтэйгээ учраа олох хэрэгтэй бөгөөд бусдын нууцыг задруулж үл болно. Цагаа олсон зөв үгс нь мөнгөн хээ угалзан дунд шигтгэсэн алтан алимтай адил юм.(11) Мэргэн зэмлэгчийн үгс чих тавин сонсогчдод алтан гоёл ба ээмэг мэт.(12) Итгэлийн элч нь ургацын үеэр ирэх хурын сэрүү мэт байх ба эзнийхээ сэтгэлийг сэрүүцүүлнэ.(13) Үл өгдөг атлаа өгнө хэмээн сайрхагч болбоос хургүй үүл, салхитай адил билээ. Бидний амьдран байгаа эрин үед ч итгэлийн элч хэрэгтэй юм.
Гуйлт: Бурхан минь! Бороогүй үүл мэт хүнээр дүүрэн энэ дэлхийд Эзэний сэтгэлийг сэрүүцүүлэн тэнхрүүлэх итгэлийн элч болоход минь туслаач!
Нэг үг: “Эзэний сэтгэлийг сэрүүцүүлэх итгэмжит элч”