2022 оны Ром 7-р хичээл (11.06)

Абрахамын итгэлийн ул мөр

Ром 4:1-25
Гол эшлэл 4:24

1. Абрахам Бурханы өмнө яагаад сайрхах юмгүй ба бичвэр нь түүний тухай юуг хэлж байна вэ?(1-3, Эхлэл 15:1-6)? Тиймээс ямар хүн Бурханд зөвт тооцогдох вэ(4,5; Еф 2:8,9)?
2. Үйлсгүйгээр зөвт тооцогдсон хүний амсдаг ерөөлийн тухай Давид хэрхэн гэрчилж байна вэ(6-8; Дуу 32:1-6)? Давидын амьдралаар дамжуулан жинхэнэ ерөөл нь юу болохыг мэдэж болох вэ?
3. Энэ ерөөл нь хозолтой ямар хамаатай вэ? (9,10)? Абрахам хозлолын тэмдгийг авсан шалтгаан ба зорилго юу вэ (11, 12)? Хойч үр удамд итгэлийн ул мөрийг үлдээх нь хэр чухал вэ?
4. Абрахам болон түүний үр удамд өгөгдсөн амлалт нь юу ба энэ нь юугаар ирдэг вэ (13, Эхлэл 22:17,18)? Хэрэв хуулиар байгсад л өв залгамжлагчид юм бол итгэл ба амлалт нь юу болох вэ(14,15)? Итгэлээр өв залгамжлагчид болгох Бурханы таалал нь юу вэ(16)?
5. Абрахам хэрхэн бид бүгдийн эцэг болсон ба Түүний итгэсэн Бурхан хэн бэ(17; Эх 17:4,5,)? Абрахам ямар байдал дотор итгэлээ харуулсан бэ (18-21; Эхлэл 15:5,6; Эхлэл 17:24-26)? Үүнээс харахад Бурханд алдрыг өргөх хамгийн сайн боломж нь хэзээ вэ(Евр 11:6)?
6. Тэр зөвт гэж тооцогдсон гэж бичигдсэн нь хэний төлөө бөгөөд бид чухам юунд итгэх хэрэгтэй вэ (23-25)?

өмнөх нийтлэл2022 оны Ром 5-р номлол (10.23) Эбэ Матай хн
Дараагийн нийтлэл2022 оны Ром 6-р номлол (10.30) Н. Ариунболд хн