Зөвлөгөөг сонсож сургамжийг хүлээж ав
Сургаалт үгс 19:1-29
“Зөвлөгөөг сонсож, сургамжийг хүлээн авбаас Хожим ирээдүйд чи мэргэн болно.”(20)
1. Зөвлөгөөг сонс
Мэдлэггүй байх нь сайн хэрэг биш бөгөөд хөнгөн хуумгай хүн хий гишгэх нь амархан байдаг. Бас мунхаг хүмүүс өөрийн замыг баллаж Бурханы эсрэг муйхарлан дайрдаг(3). Хүмүүс өөрийн мунхаглалаас болж буруу замаар явдаг бөгөөд нүгэлд унадаг. Ийм хүмүүс яаж ухаантай болох вэ? Өөрийн мэдэхгүйг даруухнаар хүлээн зөвшөөрч, зөвлөгөөг сонсож сургамжийг хүлээж авах хэрэгтэй. Тэр сургамж хүнийг эмзэглүүлж өвтгөж болох боловч түүнийг сэтгэл зүрхнээсээ хүлээн авч сонсох хэрэгтэй. Тэгвэл мэргэн болно.(20)
2. Хүүгээ загнагтун
Эцэг, эхийгээ хөөж явуулсан тэнэг хүүхдүүд бол ичгүүр сонжуургүй агаад золгүй нэгэн юм. Ийм хүмүүст ч гэсэн итгэж найдваас ухаантай болж болно. Бурханаа эмээн хүндэтгэдэг болгохын тулд, Есүсийн сургаалт үгсээр хүмүүжүүлэх хэрэгтэй(18). Тэр ч бүү хэл ухаантай хүн ч гэсэн зарим үед буруу зөвийг ялгаж салгалгүй буруу замаар явах нь бий. Тиймээс хэдий ухаантай ч хянуур анхааралтай байх хэрэгтэй.
Гуйлт: Бурхан минь! Зөвлөгөө сургамжийг чинь үл сонсон өөрийн бодлоор зөрүүдлэн амьдарч байснаа гэмшиж байна. Одооноос сургаал зарлигийг чинь сонсож, цэцэн ухааныг олж авахад минь туслаач.
Нэг үг:” Зөвлөгөөг сонсож сургамжийг хүлээн ав”