Өдөр бүрийн /2025.12.09/

Шехем хотод майхнаа барьсан Иаков

Эхлэл 33:18-34:31

“… Бид цөөхүүлээ, тэд миний эсрэг нийлж, намайг довтлон, намайг алж, би гэр оронтойгоо устгагдах болно гэв..(34:30)

1. Ичгүүрийг амссан Иаков(34:1-17)
Иаков өвөг дээдсийн газар, Канаанд буцаж ирсэн боловч Бурханд тангарагласан Бетел рүү яваагүй байв.(28:22) Мал маллахад тохиромжтой Шехемд газрыг худалдан аваад суурьших гэжээ. Тэгтэл нэгэн хэрэг гарав. Иаковын охин Дина Шехем хотыг сонирхож яваад тэр нутгийн жонон Шехемд хүчиндүүлэв. Иаковын хөвгүүд маш их уурлав. Харин Иаков юу ч дуугарахгүй байв. Яагаад гэвэл Шехемийн эцэг Хаморын санал болгосноор тэдэнтэй холигдон гэрлэж, тэнд амарлингуй амьдрах гэсэн бодолтой байжээ.

2. Сүйрэх аюулыг гадарласан Иаков(34:18-31)
Иаковын хөвгүүд Хаморын саналыг дэмжсэн дүр үзүүлэв. Тэгэхдээ Шехем болон Хаморыг хөвч хөндүүлэхийг шаардав. Тэднийг хөвч хөндүүлээд өвчтэй байхад нь Иаковын хөвгүүд тэндхийн бүх эрэгтэйчүүдийг алж хотыг дээрэмджээ. Энэ тухай канаанчууд болон перизчүүдийн дунд тарснаар Иаков өшөө хонзонгийн аюулд оров. Иаковт Бурханыг хүлээн зөвшөөрсөн боловч Шехем хотод суурьшин амар тайван амьдрах гэсэн өөр хүсэл байв. Тэр Бурханы тааллыг идэвхтэй дагахаас илүү өөрийн хувийн асуудлыг шийдэхэд л сэтгэл тавьж байжээ. Ингэж Бурханы тааллыг үл тоон амарлингуй амьдрах гэснээр тэр ичгүүр амсаж аюултай байдалд оржээ.

Залбирал: Эзэн минь! Миний асуудал шийдэгдсэн гээд амарлингуй амьдарч байсандаа гэмшиж байна. Таны дахин дуудсан тааллыг би идэвхтэй дагана.

Нэг үг: Ичгүүр ба аюулд оруулдаг шалтгаан

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.12.08/
Дараагийн нийтлэл2025 оны Христмасын 1-р номлол (12.07) Д. Эрдэнэбат хн