Абрахамыг зөнчөөр босгосон Бурхан
Эхлэл 20:1-18
“ Одоо чи тэр хүний эхнэрийг буцаа. Тэр бол эш үзүүлэгч мөн бөгөөд тэрээр чиний төлөө залбирна.”(7а)
1. Абимелехийн зүүдэнд үзэгдсэн Бурхан (1-17)
Абрахам Негевийн нутаг руу нүүж Герарт түр зуур сууж байхдаа өөрийн эхнэрийг дүү охин хэмээсэн гэмийг дахиад үйлдэв. Египетэд болсонтой адил энэ удаад Ахимелехт эхнэрээ булаалгав. Гэтэл Бурхан тэр шөнө Абимелехийн зүүдэнд үзэгдэн гэмийг үйлдэхээс нь өмнө Сарайг хамгаалжээ. (6) Мөн Абимелехт Абрахамыг зөнчөөр хүлээн зөвшөөрч түүгээр өөрийнх нь төлөө ерөөлгөхийг тушаав. (7) Абрахам нэг гэмийг давтан үйлдсэн ч Бурхан түүний сул тал болон алдаа бурууг тэвчиж туслан, мөн харь үндэстний сэтгэлд Бурханы зарцаас айх сэтгэлийг суулгажээ.
2. Абрахамыг зөнчөөр босгосон Бурхан (8-17)
Маргааш нь өглөө эрт боссон Абимелех Абрахамыг дуудан учрыг лавлав. Абрахам утга авцалдаагүй яриагаар өөрийгөө зөвтгөв. Абрахамын үндсэн асуудал бол хэдийд ч хаана ч байдаг Бурханд итгэж чадахгүй байснаас үүдсэн айдас түгшүүр юм. Харин тэр энэ явдлаар дамжуулан Бурхан өөрийг нь зөнчөөр босгосныг ухаарав. Тэрээр Абимелехийн төлөө залбирснаар түүний эхнэр ба шивэгчдийг эдгээж хүүхэдтэй болоход нь тусалжээ.(17) Абрахам алдаа бурууг үйлдсэн боловч Бурхан түүнийг эцэс хүртэл хамгаалж харь үндэстний зөнчөөр босгосон билээ.
Залбирал: Эзэн минь! Би хүмүүсээс айж Таны алдрыг халхалж байсандаа гэмшиж байна. Би харь үндэстний зөнчөөр ажиллаж таны зарлигийг зоригтой тунхаглана.
Нэг үг: Залбирдаг зөнч