Дэлхийн хэлийг самууруулсан Бурхан
Эхлэл 11:1-9
“ ЭЗЭН бүх газар дэлхийн хэлийг хутгалдуулан самууруулсан уг газрыг Бабел гэж нэрлэв. ЭЗЭН тэднийг тэндээс бүх дэлхий даяар тараасан билээ…..”(9)
1. Бабел цамхаг барьсан хүмүүс (1-4)
Тухайн үед бүх дэлхий нэг хэл аялгуутай байжээ. Тиймээс хүн төрөлхтний соёл иргэншил өндөр хурдацтайгаар хөгжив. Тиймээс хүмүүс бардамнан ийнхүү хэлэлцжээ. “За, бид хот болон тэнгэрт тулам оройтой өндөр цамхаг барьж байгуулан, нэрээ алдаршуулж, бүх дэлхий дээр тарж бутрахгүй байцгаая.”(4) Тэд Бурханаас илүү өөрсдийгөө алдаршуулах гэсэн бөгөөд Бурханаас илүү дээдлэгдэхийг хүсэв.
2. Дэлхийн хэлийг хутгалдуулан самууруулсан Бурхан(5-9)
Бурхан өөрийг нь эсэргүүцэж буй хүмүүсийн бардам байдлыг зүгээр орхиогүй. Бүх дэлхийн хэлийг хутгалдуулан самууруулснаар хүмүүс нэгдэж Бурханыг эсэргүүцэхийг саатуулав. Түүхийг үзвэл хүмүүс тасралтгүй “Бабел цамхаг” барьж Бурханыг эсэргүүцжээ. Өнөөдөр ч янз бүрийн филисофи болон боловсрол гэсэн нэрээр шинжлэх ухааны нэрээр Бурханыг эсэргүүцэн тэрсэлддэг. Соёл иргэншил шинжлэх ухаан бол муу зүйл биш. Харин тэдгээрийг нээж хэрэглэж байгаа хүмүүст Бурхан байхгүй учир тэд бардам болж, Бурханыг эсэргүүцэн, өөрсдийгөө гэмийн хэрэгсэл болгож сүйрүүлж байгаа юм. Түүхээс харвал дээрээс Бурхан Бабел цамхаг босгодог соёл иргэншлийг үл тоон өнгөрүүлээгүй. Дайн, газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт, өвчин гэх мэтийн гай зовлонгоор дамжуулан бүгдийг нураажээ. Хүн хэзээ ч бүтээгч Бурханыг эсэргүүцэж чадахгүй. Ганцхан Бурхан л түүхийн удирдагч юм.
Залбирал: Эзэн минь! Хүмүүс үргэлж бардамнаж байгаад өөрсдийгөө сүйрүүлдэг. Сэтгэлээ даруу болгоод Бурханы алдрын төлөө амьдрахад туслаач.
Нэг үг: Бардам сэтгэл нь сүйрлийн эхлэл.