Өдөр бүрийн хоол /2025.10.31/

Ноад сануулгын зарлиг өгсөн Бурхан

Эхлэл 9:1-7

“Хүний цусыг хэн урсгана Түүний цусыг хүн урсгана. Учир нь Бурхан Өөрийн дүр төрхөөр хүнийг бүтээжээ.”(6)

1. Ноад ивээл хайрласан Бурхан(1-3)
Бурхан Ноа болон түүний хөвгүүдэд ивээл хайрлав. Тэр нь үржиж өнөр өтгөн болж газар дэлхийд дүүрэн болох явдал байв. Мөн дэлхий дээрх амьтан бүхнийг захирах эрх өгөв. Үүний тулд хүнээс эмээн айх сэтгэлийг бүх амьтдад суулгав. Амьд амьтныг ч идэж болно гэж зөвшөөрчээ. Шийтгэх нь Бурханы гол зорилго биш юм. Бурхан хүмүүс биднийг аль болохоор ивээхийг хүсдэг билээ.

2. Амийг нандинд тооцдог Бурхан(4-7)
Бурхан Ноаг ивээх үедээ 2 зүйлийг сануулав. 1-рт, амьтны махыг идэхдээ амь нь болох цустай идэж болохгүй. Хэрвээ цус урсгавал Бурхан заавал амьтай цус нэхнэ гэж сануулав. Махан биеийн амь нь цусандаа байдаг.(Леви17:11) Бурхан амийг нандинд тооцдог. Ялангуяа хүний амийг нандигнадаг. Учир нь Бурхан өөрийн дүр төрхөөр хүнийг бүтээсэн билээ. Өнөө үед хүний амийн нандин чанар газарт унасан. Хүний эрхийг гишгэн хорлож алдаг болсон. Энэ нь хүн Бурханы төрхийн дагуу бүтээгдсэн гэдгээ мэдэхгүй учраас үүссэн эмгэнэл юм. Итгэгч нь хүний амийг юунаас ч илүү нандинд тооцон бусдыг хороож болохгүй.

Залбирал: Эзэн минь! Амийн эрхэм нандин чанар газарт унасан энэ цаг үед мөнгө, эрх мэдэл гэх мэт зүйлээс илүү хүнийг эрхэмлэдэг үзэл бодолтой болоход минь туслаач.

Нэг үг: Нэг хүний амь бүх зүйлээс илүү нандин

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.10.30/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.11.01/