Өдөр бүрийн хоол /2025.10.21/

Амралтын өдрийг бүтээсэн Бурхан

Эхлэл 2:1-7

“Бүтээж байсан бүх ажлаасаа энэ өдөр амарсан тул Бурхан долоо дахь өдрийг ерөөж ариун болгов.”(3)

1. Амралтын өдрийг ариун болгосон Бурхан(1-3)
Бурхан зургаан өдрийн турш орчлон ертөнц ба бүх юмыг бүтээснийхээ дараа долоо дахь өдөр нь амрав. Тэгээд тэр өдрийг ерөөж ариун болгов. Амралтын өдөр нь бусад өдрөөс өөр, ариун өдөр юм. Амралтын өдөр дэлхийн ажлыг хойш тавьж Бурханд магтаал хүндэтгэлийг өргөн, итгэгчидтэй ариун харилцаа тогтоон нөхөрлөх хэрэгтэй. Ингэхэд Бурханы өгдөг жинхэнэ амралт болно. Өнөө үеийн хүмүүст жинхэнэ амралт байхгүй байгаа нь шунаг сэтгэлээр амралтын өдөр ч ажил хийдэг, амарсан ч зөвхөн махбодио амраахыг хүсдэг, Бурхантай харилцсанаар эдэлдэг сүнсний амралт байхгүй учраас юм.

2. Амин амьсгалыг үлээсэн Бурхан(4-7)
Газар дэлхийд бороо ороогүй, хээр талд ногоо мод ургаагүй үед Бурхан хүнийг шороогоор бүтээжээ. Бурхан шороогоор хүнийг бүтээв. Тэгээд хамраар нь амин амьсгалыг үлээснээр хүнийг “амьд оршигч” болгов. “Амьд оршигч” гэдэг нь амьд сүнстэй оршин байгч гэсэн утгатай. Хүн махбодоор бол шороо төдий юм. Харин жинхэнэ хүн болсон нь Бурхан түүнд амин амьсгалыг өгсөн учраас юм. Хүн махбодтой учраас талх идэх ёстой. Харин сүнс байгаа учир Бурханы зарлиг хэрэгтэй. (Матай4:4) Бурханы зарлиггүйгээр хүнд жинхэнэ ханамж байхгүй. Бурхан хүнийг ингэж бүтээсэн.

Залбирал: Эзэн минь! Махбодын хэрэгцээтэй зүйлийг хангаснаар жинхэнэ ханамжийг олж чадахгүйг ойлголоо. Амралтын өдөр тантай харилцаа тогтоосноор жинхэнэ амралтыг эдлэхэд минь туслаач.

Нэг үг: Хүнд сүнс бий.

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.10.22/
Дараагийн нийтлэл2025 оны НБК-н Эхлэл 1-р номлол (10.18) М. Мөнгөншагай хн