Өдөр бүрийн хоол /2022.01.01/

Шинэ гэрээний үйлчлэгчийн алдар

2Коринт 3:7-18

“…зөвт байдлын үйлчлэл нь алдар дотор үлэмж их бялхсан байна” (9б)

Бурхан нь Паулыг шинэ гэрээний үйлчлэгчээр босгожээ. Харин хуулийг заадаг хуучин гэрээний үйлчлэгч ч гэсэн алдартай байсан тул, Мосе Бурханаас тогтоолуудыг аваад Синай уулнаас буун ирэхэд түүний нүүрэн дээр Бурханы алдар байсан билээ.(7) Тиймээс Израилийн хүмүүс Мосегийн нүүр царайг харж чадахгүй байжээ. Энэхүү Мосегийн үйлчлэл бол гэмтэнийг зэмлэж Бурханы шийтгэл дор оруулж эцсийн эцэст нь үхүүлэх үйлчлэл юм. Харин Паулын авсан шинэ гэрээний үйлчлэл бол сүнсний үйлчлэл буюу гэмтнийг зөв болгож амилуулдаг үйлчлэл юм. Хэрэв зэмлэлийн үйлчлэл алдартай гэвэл, хүнийг амилуулдаг зөвийн үйлчлэл хэр их алдартай байв вэ?(9)

Бас хуулийн алдар бол Мосегийн нүүрэн дээр байсан алдар үүрд мөнх байгаагүйтэй адил үүрд мөнх байхгүй. Тухайн үед Иудейчүүдийн нүд нь үүрд мөнх бус хуулийн бүтээлгээр халхлагдсан тул Христийг харж чадахгүй байв. Харин тэд гэмээ гэмшиж, Эзэн Христэд хандан эргэвэл өнөөх бүтээлэг тайлагдах болно.(10) Эзэн бол Сүнс учраас Эзэн байгаа газарт эрх чөлөө байдаг.(17) Хэн нь ч гэсэн Эзэнд эргэж ирвэл, хууль болон гэмд хүлэгдэхгүй. Гэм ба шийтгэлээс чөлөөлөгдөнө. Хуулиас чөлөөлөгдөнө. Түүгээр ч үл барам, Ариун Сүнсээр дамжуулан Эзэний алдрыг өмсөн, алдраас алдарт Эзэнтэй ижил дүрээр аажим аажмаар өөрчлөгдөх болно.(18) Ийм алдартай үйлчлэл энэ дэлхийд хаана байна вэ? Бид ийм алдарт үйлчлэлд талархаж чадахыг гуйж байна.

Гуйлт: Эзэн минь ээ! Надад ийм алдартай шинэ гэрээний үйлчлэгчийн үйлчлэлийг өгсөнд тань баярлалаа. Намайг энэ үйлчлэлд үнэнчээр үйлчлүүлж өгөөч.

Ганц үг: “Алдартай баярын мэдээний үйлчлэгч”

өмнөх нийтлэл2021 оны Христмасын 1-р номлол (12.05) Ц. Эрдэнэбулган хн
Дараагийн нийтлэл2021 оны Христмасын 3-р хичээл (12.19)