2021 оны Христмасын 2-р хичээл (12.12)

Эзэний шивэгчин учир

Лук 1:26-56
Гол эшлэл 1:38
1. Тэнгэрэлч Габриел хэзээ Мариа уруу илгээгдэн юу гэж мэндэлсэн бэ(26-28)? “Ивээгдэгч” гэдэг нь ямар утгатай үг вэ? Мариа яагаад ихэд цочсон бэ (29)?
2. Мариа ямар хайр ивээл хүртэх вэ(30-31)? Түүний төрүүлэх Хүү нь хэн бэ(32,33)?
Есүс аль талаараа агуу ба Давидын хаан ширээг авна гэдэг нь юу гэсэн үг вэ(2См 7:12-13)? Есүсийн хаанчлал энэ дэлхийн хаанчлалаас юугаараа ялгаатай вэ(Дан2:44;7:13,14)?
3. Тэнгэрэлчийн үгийг Мариаяагаад ойлгож чадаагүй вэ(34)? Харин энэ нь хэрхэн боломжтой гэж байна вэ (35-37)? Мариагийн хэвлийд ЕсүсАриун Сүнсээр тогтох болсон нь бидэнд ямар ач холбогдолтой вэ(Ис7:14; Евр 4:15; 1Тм2:5)? Ариун Сүнсний хүч биднийг бүрхэхэд бидэнд ч юу тохиолдох вэ?
4. Тэнгэрэлчийн үгийг Мариа сонсоод ямар хандлага гаргасан ба Бурханы үгэнд хандсан түүний итгэлийн тухай ярина уу? Бурханы ивээлийг эдлэхийн тулд яах хэрэгтэй вэ?
5. Мариа Елизабет дээр очсоноор юунд итгэсэн бэ(39-45)? Мариа, Елизабет хоёроос бид юу сурах вэ?
6. Мариа яагаад Эзэнийг магтан дуулсан ба өөрийхөө тухай юуг ойлгосон бэ(46-48), Мариа Бурханыг хэн гэж ухаарсан гэрчилсэн бэ(49-55)? Мариа хэзээ буцсан бэ(56)

өмнөх нийтлэл2021 оны Иохан 10-р номлол (11.28) Абрахам Нямсүрэн
Дараагийн нийтлэл2021 оны Христмасын 1-р номлол (12.05) Ц. Эрдэнэбулган хн