Эзэний дотор үргэлж баярла
Филиппой 4:1-9
Гол эшлэл 4:4
1. Паул Филиппой итгэгчдийг хэччээн нандигнасан бэ(1а)? Паул ийм тэднийг юу гэж хичээнгүйлэн ятгаж байна вэ(1б)?
2. Паул Юодиа, Сунтухе нарт юу гэж уриалж байна вэ(2)? Паул хэнд туслаарай гэж хэлсэн ба яагаад тэдэнд туслах хэрэгтэй вэ(3)? Сайн мэдээний төлөө өөрсдийгөө зориулсан хамтран зүтгэгчдийг нандигнаж туслах гэсэн Паулаас юу сурч болох вэ?
3. Паул дахиад юуг онцгойлон хэлж байна вэ(4)? Бид хэрхэн үргэлж баярлаж чадах вэ?
4. Итгэгчид бүх хүмүүст хандан ямар сэтгэлтэй байвал зохистой вэ(5а)? Яагаад тэр вэ(5б)? Итгэгчид яагаад юунд ч санаа зовохгүй байх ёстой вэ(6а)? Хүмүүс яагаад санаа зовдог ба итгэгчид бид санаа зовохын оронд идэвхтэйгээр юу хийх ёстой вэ(6б)? Тэгвэл ямар хайр ивээлтэй болох вэ(7)?
5. Паул Филиппой итгэгчдэд юуг тунгаан бодож юуг хэрэгжүүл гэсэн бэ(8-9)?