2021 оны Иошуа 12-р хичээл (06.06)

Модыг өөрсдөдөө зориулан унагааж цэвэрлэ

Иошуа 16:1-21:45

Гол эшлэл 17:15

I. Иосефын хөвгүүдийн овгуудад газрыг хуваарилж өгөв (16-17-р бүлэг)

  1. Иосефын хөвгүүдийн овгууд шавгаар ямар ямар газар нутгийг хуваарилан авсан бэ(16:1-17:13)? Овгууд тус бүр биелүүлж чадаагүй ажил нь юу вэ(15:63, 16:10, 17:12-13)? Тэд канаанчуудыг бүрмөсөн хөөж гаргаж чадаагүйгээс болж хожим ямар ноцтой асуудал үүссэн бэ(Дх7:1-4)?
  2. Иосефын хөвгүүдийн овгууд ямар гомдолтой байсан бэ(17:14)? Тэдний асуудал нь юу вэ? Иошуа ийм тэдэнд ямар чиглэл өгсөн бэ(17:15)? Харин Иосефын хөвгүүд яагаад чадахгүй гэсэн бэ(17:16)? Ийм тэдэнд Иошуа ямар урмын үг хэлсэн бэ(17:17-18)?

II. 7-н овгуудад газрыг хуваарилж өгөв (18-21-р бүлэг)

  1. Газар нутгийг хуваарилахад ямар хэцүү зүйл байсан бэ(18:1-3)? Тэд идэвхтэйгээр юу хийх ёстой байсан ба эцэст нь юу болсон бэ(18:4-10)? Өв залгамжлалаа хүлээн аваагүй долоон овгууд газар нутгийг хэрхэн хуваарилж авсан бэ(18:11-19:48)? Газар нутгийн хуваарилалт дууссаны дараа Израилийн хөвгүүд Иошуагийн төлөө юу хийсэн бэ(19:49-51)?
  2. Газар нутгийн хуваарилалт дууссаны дараа Бурхан Иошуад ямар тусгай хотуудыг сонго гэж хэлсэн ба зорилго нь юу вэ(20:1-6)? Ямар ямар газрыг хоргодох хот болгон сонгосон бэ(20:7-9)?
  3. Израилийн хөвгүүд Левичүүдийн төлөө юу хийсэн бэ(21:1-42)? Израилийн хөвгүүд яаж Канаан нутагт амар амгалан эдлэн суурьшин амьдарч чадсан бэ(21:43-45)? Өгсөн амлалтуудыг бүгдийг биелүүлдэг Эзэн Бурханы талаар тунгаан бодож хэлээрэй.
өмнөх нийтлэл2021 оны Иошуа 10-р номлол (05.23) Абрахам Нямсүрэн
Дараагийн нийтлэл2021 оны Иошау 11-р номлол (05.30) Э. Ганболд хн