Есүсийн толгой дээр үнэрт тосыг цутгасан эмэгтэй
Марк 14:1-11
Гол эшлэл 14:9
1. Алгасал ба Исгээгүй талхны баяр нь ямар баяр вэ(1)? Баярын өмнө шашны удирдагчид юу хийсэн бэ(1-2)?
2. Есүс Бетанд уяман өвчтэй байсан Симоны гэрт хоол идэх үед нэг эмэгтэй юу хийсэн бэ(3)? Нөгөө цэвэр үнэт нардын тос хэчнээн үнэтэй байсан ба энэ эмэгтэй яагаад ингэтлээ Есүст үйлдсэн бол оо?
3. Үүнд хэн зэвүүцсэн ба тэд яагаад эмэгтэйг зэмлэсэн бэ(4-5, Мт26:8, Иох12:4-6)? Харин Есүс эмэгтэйн үйлдлийг юу гэж хүлээж авсан бэ(6)?
4. Эмэгтэй аль талаараа Есүст сайныг үйлдсэн бэ(7-8)? Есүс энэ эмэгтэйг хэрхэн ерөөсөн бэ(9)?
5. Искариотын Иудас Есүсээс урвахийн тулд яасан бэ(10-11)?