Чи хаа байна вэ?
Эхлэл 3:1-19
Гол эшлэл: 3:9
“Гэтэл ЭЗЭН Бурхан хүнийг дуудаж”, Чи хаа байна вэ? гэсэнд
Сайн байцгаана уу? Та бүхэндээ НБК-ийн эхний цуглааны мэндийг хүргэе.
Өнөөдөр Дэлхий дээр болж байгаа үйл явдлыг харвал энэ дэлхийн чиг хандлага хаашаа явж байна вэ? Харин энэ бүхний дунд амьдарч буй та хаана, юу хийж, яаж амьдарч байна вэ? Энэ дэлхийн хүмүүс өвчин зовлон, хэрүүл маргаан, өлсгөлөн ядуурал, дайн байлдаан, гай гамшиг, өрсөлдөөн тэмцэл зэрэг маш олон муу муухай зүйлийн дунд амьдарч байна. Тэгвэл одоо та бид энэ бүхний цаад учир шалтгааныг мэдэх болно. Хүн яагаад муу муухай зүйлийн дунд амьдрах болсон бэ? Бүр цаашлаад Хүн яагаад аз жаргалаа алдан, гэмд унах болсон бэ гэдгийг сурах болно. Мөн гэмд унасан хүнд дахин хүсэл найдвар тавьж байгаа Бурханы хайрын талаар суралцах болно. Энэ цагт та бүхнийг Бурханы хайраас суралцаж, Түүний дуу хоолойг сонсож чадахыг хүсэн гуйж байна.
1.Чи хаа байна вэ? /1-9/
Одоо бүгдээрээ 1-р эшлэлийг үзээрэй. Бурханы буй болгосон хээрийн хамаг амьтдаас хамгийн ов мэхтэй нь болох могой, эмэгтэйд энэ цэцэрлэгт байгаа аль ч модноос идэж болохгүй гэж та нарт Бурхан үнэхээр хэлсэн үү? гэжээ”
1а: дээр гарч байгаа могойгоор Сатаныг зүйрлэж байна. Тэгвэл Сатан гэж хэн бэ?
Бид Сатаныг хэр мэдэх вэ? Сатаныг Бурханы тэнгэр элч байсан тухай гардаг, мөн Библид Сатаныг Асар том луу, эртний могой, диавол, агаарын хүчний ноёрхогч, бүх ертөнцийг мэхлэгч, мөн бүрэн зэвсэглэсэн баатар гэх мэтээр зүйрлэн хэлсэн байдаг. Эндээс Сатаныг маш хүчирхэг нэгэн гэдгийг бид харж болно. Сатан өөрийн үнэн төрхийг харуулдаггүй ба ямар нэгэн зүйлийг ашиглан хүмүүс дээр ирдэг. Энд эмэгтэй дээр могойн ов мэхийг ашиглан ирж байна. Тэгвэл могой эмэгтэйд юу гэж хэлсэн бэ?
1б-г үзээрэй “Энэ цэцэрлэгт байгаа аль ч модноос идэж болохгүй гэж та нарт Бурхан үнэхээр хэлсэн үү?” Энд гарч байгаа Үнэхээр хэлсэн үү? гэдэг нэг үг эмэгтэйгийн зүрх сэтгэлийг өөрчилж, Бурханы үгэнд эргэлзэх эргэлзээг суулгасан. “Үнэхээр” Бурхан байдаг гэжүү, Үнэхээр “Чи аврагдсан гэжүү гэх мэт олон асуултыг бидэнд өгч, Бурханаас холдуулахыг хүсдэг. Сатан нь хүмүүс биднэээс хүчтэй учир биднийг залилж унагах аргаа маш сайн мэддэг. Учир нь Сатан Бурханыг дийлж чадахгүй учраас өөрийнх нь төгс бүтээл болох хүмүүс уруу дайрдаг ба хүмүүсээр дамжуулан Бурханыг зовоохыг хүсдэг. Мөн 1Петр 5:8-д “Эрүүл ухаантай, сонор сэрэмжтэй бай. Та нарын өрсөлдөгч болох диавол нь хэн нэгнийг залгихаар хайж буй архирах арслан мэт гэтэн явдаг” гэж бичсэн байдаг. Бид сатаны хоол болохгүйн тулд байнга сонор сэрэмжтэй байхыг анхааруулан хэлж байна. Сатан ийм аюултай нэгэн гэдгийг харж болно.
Одоо 2,3-р эшлэлийг үзээрэй. “Тэр эмэгтэй могойд Бид энэ цэцэрлэг дэх моддын жимсийг идэж болно оо, Харин цэцэрлэгийн голд байгаа модны жимсний тухайд Бурхан “Та нар түүнээс бүү ид бас түүнд бүү хүр, эс бөгөөс та нар үхнэ” гэж айлдсан гэхэд” гэж гарч байна. Эндээс бид эмэгтэйн өөрчлөгдсөн зүрх сэтгэлийг харж болно. Эхлэл 2:17-г үзвэл “Харин сайн мууг мэдүүлэгч модны жимснээс идэж болохгүй, түүнээс идсэн тэр өдөртөө л чи зайлшгүй үхэх болно” гэж Бурхан хэлсэн. Гэвч эмэгтэй бүү хүр, бүү ид гэж үг нэмэн Бурханы үгийг гуйвуулсан ба, зүгээр л үхнэ гэж Бурханы үгийн хүчийг сулруулсан. Сатаны овжин заль мэх бол Бурханы үг буюу библийг ашиглан биднийг гэмд унагаж, Бурханаас холдуулахыг хүсдэг. Эндээс Бидэнд Бурханы үг байхгүй бол сатаны муу арганд амархан ордог гэдгийг харж болно. Тиймээс бид библийн хичээл тогтмол хийж, библи унших, сэтгэгдэл бичих, өдөр бүрийн хоол идэх цагуудыг тасралтгүй авах хэрэгтэйг заан өгч байна. Бурханы үггүй амьдарсан өчүүхэн хором төдийд л бид бүдэрч Сатаны хоол болоход бэлэн байдаг. Бурхан хүнд чи зайлшгүй үхэх болно гэж тушаасан, гэвч Ева Бурханы үгийг үл ойшоон, дуулгаваргүй хандсан. Эндээс бид дуулгаваргүй байдал нь гэм үйлдэх эхлэл болдгийг харж болно. Одоо 4,5-р эшлэлийг харвал, “Та нар ерөөсөө үхэхгүй. Та нар түүнээс идсэн тэр өдөртөө л нүд чинь нээгдэн, Бурхан шиг болж, сайн мууг мэдэх болно гэдгийг Бурхан мэдэж байгаа.” гэжээ. Сатан эмэгтэйг бүр өөрийн үгэндээ оруулсан. Үнэндээ бол эмэгтэйд үхэх гэдэг ойлголт юу ч байхгүй байсан. Харин нүд чинь нээгдэн, Бурхан шиг болж сайн мууг мэдэх болно гэдэг үг түүний анхаарлыг маш их татжээ. Энэ үгнээс болж түүний дотор бардамнал, шунахайралын сэтгэл оволзон өөрийн санаагаараа шийдвэр гаргах болсон. Тэгвэл одоо 6-р зүйлийг харцгаая. “Тэгээд тэр эмэгтэйг хартал уг мод нь хүнсэнд сайн, нүд булаам, ухаан тэлмээр, хорхой хүрмээр сайхан харагдсан тул жимснээс нь авч иджээ. Тэр хамт байсан нөхөртөө өгч, тэр ч идэж” гэж байна.
Эмэгтэй жимсийг шунахайрлын нүдээр харсан. Тиймээс өөрийн эрхгүй идэх хүсэл төрөн жимснээс идсэн. Энэ жимсийг идвэл нээрээ ухаантай болчих юм шиг санасан байх. Мөн Тэр ганцаараа идээд зогсохгүй хажууд байсан нөхөртөө өгөн хамт идсэн. Эндээс бид нар гэмийн мөн чанар хажуу ханаруугаа нөлөөлдөг, халдварын чанартай гэдгийг харж болно. Тэгвэл өнөөгийн нийгэмд ч гэсэн залуус бидний мэлмийг нээчихмээр, Бурхан шиг болгохчихмоор зүйлс маш олон харагддаг. Залуусын санаа бодлыг зугаа цэнгэл, архидалт, шунал тачаал, компьютер тоглоом, мөнгө зэрэг нь уруу татаж байна. Мөнгөтөй л бол сайхан амьдрах юм шиг санаж, зугаа цэнгэлээс амар тайвныг олж авхыг хичээн амьдрах болсон. Харин энэ зүйлсүүд нь Бурханаас холдуулж байдаг. Эмэгтэйг эхлээд хуурсаны дараа эрэгтэйг гэмд унагаж байгаа шиг биднийг ч гэсэн хамгийн ойр дотны гэр бүлийнхэн, найз нөхөд, хамгийн эрхэмлэн хүндэлдэг хүмүүсээр дамжуулан эргэлзээг суулгаж, хавчиж, цуглаанд явахыг хүртэл хориглодог. Тэднээр дамжуулан “Бурхан гэж байхгүй”, “Есүс чинь худлаа”, “Харийн шашин” гэх мэт асуултаар биднийг булж бидэнд янз бүрийн шивнээг өгөн бүдрүүлэх саад болж байдаг. Тэгвэл Хүн төрөлхтөний төлөөлөгч болсон Адам, Ева нар Бурханы үгэнд дуулгаваргүй хандсанаас болж гэм нүгэл энэ ертөнцөд орж ирсэн. Бид Адамтай хамт гэм нүгэл үйлдээгүй ч Адамаас гаралтай учир түүний нөлөөн дор гэмийн мөн чанартай болсон ба угийн гэмийн мөн чанар бидний зүрх сэтгэлд байсаар байдаг. Тиймээс дээрх асуултуудыг сонсоод эргэлзэж эхэлдэг ба улмаар гэм үйлдэх эхлэл нь болж өгдөг. Одоо 7-р эшлэлийг үзээрэй “Тэгээд тэр хоёрын нүд нээгдэн, хоёулаа нүцгэн байгаагаа мэдээд, инжир модны навчсыг хооронд нь холбож, өөрсдөдөө бэлхэмж хийжээ” гэж гарч байна. Нэг хүний дуулгаваргүй байдлаас болж гэм хүний дотор орж ирсэн. Энэ нь Бурханы бүтээж өгсөн сүнсэн бие нь үхмэл болсон гэсэн үг юм. Гэмээс болж хүний амьдралд үхэл, айдас, өвчин зовлон, бүх л хар бараан зүйлс, муу муухай бүхэн орж ирсэн. Энэхүү хүний амьдралд тулгарч байгаа бүх муу муухай зүйлс нь гэмтэй холбоотой юм. Гэм гэдэг бол Бурхан хүнийг бүтээсэн анхны зорилгоос хазайж Бурханы эсрэг тэрслэн хорон муу үйлдэлд унасан хүн төрөлхтний нөхцөл байдлыг зааж буй үг юм. Ром 5:12-д “Нэг хүнээр ертөнцөд нүгэл нь ирсний адил нүглээр үхэл нь ирсэн. Тиймээс бүгд нүгэл үйлдсэн тул үхэл нь бүх хүнд иржээ.” гэж хэлжээ. Хүн төрөлхтөн гэмийн төлөөсийг зайлшгүй төлөх болно. Тэрхүү төлөөс бол үхэл гэж байна. Тиймээс бид гэмээс болж үхэх ялаар шийтгүүлэн Бурханаас холдсон. Гэвч ийм гэмтэй биднийг Бурхан хэзээ ч орхиогүй юм. Энэхүү Бурханы зүрх сэтгэлийг үргэлжүүлэн суралцацгаая.
8-р эшлэлийг үзвэл: Тэд Эзэн Бурханы цэцэрлэг дундуур алхаж байгаа чимээг сонсоод нуугдсан байна. Хүн Бурханы үгийг дуулгавартай дагалгүй зөрчсөнөөс болоод бүтээгч Бурханы өгсөн ерөөлөөс холдон, Харин ч Түүний уур хилэнгийн саваа, уйтгар гунигийн дунд, зовлонт амьдралаар амьдрах болсон. Тиймээс Бурхантай уулзаж чадахгүй болж зүрх сэтгэл нь холдсон. Эзэн Бурхан ариун учир Бурхан ба гэмт хүмүүсийн дунд ангал бий болсон.
Одоо бүгдээрээ 9-р эшлэлийг хамт уншицгаая: “Гэтэл Эзэн Бурхан, хүнийг дуудаж Чи хаа байна вэ?” гэсэнд Үүнээс бид Бурханы зүрх сэтгэлийг харж болно. Бурхан Адамыг хаана байгааг нь мэдэхгүйдээ ингэж асуусан гэж бодож байна уу. Бурхан төгс хүчит учраас хүмүүн бидний бүхий л санаа бодол, хаана юу хийж байгаа зэрэг алхам бүрийг мэддэг. Тиймээс энд асууж байгаа асуулт нь огтхон ч байрлалыг асуугаагүй гэдэг нь ойлгомжтой. Харин Адамыг өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд гарч ирээсэй хэмээн хүсэж байгаа ухаарлын асуулт юм. Тэгвэл Бурхан гэм хийсэн хүнийг өөрөө эхлээд хайж ирдэгийг харж болно. Хэрэв Бурхан гэм хийсэн гэмтэнг хайхгүй бол гэмтэн аврал авч чадахгүй. Учир гэм хийсэн гэмтэн өөрөө Бурханыг хайж олж чадахгүй учраас тэр юм. Энэ цагт хэн нэгний урилга, ятгалга, залбирал болон золиосгүйгээр Эзэн дээр ирсэн хүн байна уу? Бид өөрсдийн сайндаа, мундагтаа энд ирсэн гэж бодож байна уу. Тэгвэл тийм биш юмаа. Учир нь бид гэмтэн гэдгээ ч мэдэхгүй амьдарч байсан. Харин эхлээд хүн бүрийг Бурхан сонгож дууддаг. Бид ч гэсэн хэн нэгэн хоньчин эсвэл найзынхаа ятгалгаар энд дуудагдан ирсэн. Энэ цагт ч гэсэн Бурхан биднийг шантралгүйгээр Чи хаа байна вэ гэж дуудаж байна. Биднийг яг одоо ямар байгааг ойлгуулахыг хүсэж байна Тэгвэл таны зүрх сэтгэл, таны хүсэл мөрөөдөл, таны алсын хараа, ирээдүйн зорилго, эрхэмлэн хайрлаж байгаа зүйл, даган дуурайж байгаа зүйл зэргийг асууж байна. Өнөөдөр бид Адам Ева нар шиг маш олон зүйлсийн ард нуугдахыг оролддог. Өөрсдийн нөхцөл байдал, ур чадвар, мэдлэг боловсрол, сул дорой байдал гээд янз бүрийн зөвтгөлийн ард нуугдддаг. Хүн юу хийснээ, бас юуны ард нуугдаж байгаагаа өөрсдөө сайн мэдэж байдаг. Та өөрийнхөө зүрх сэтгэл уруу өнгийж, юуны ард нуугдаж байгаагаа, мөн Эзэн Бурханыг хүлээж авахад, түүнээс суралцахад юу танд саад болж байна вэ? гэдгийг бодоод үзээрэй. Лук 15:20-д “Тэгээд тэр босож эцэгрүүгээ явжээ, Харин эцэг нь түүнийг холоос харж, ихэд өрөвдөн гүйж ирээд, тэвэрч үнсэв” гэж гардаг. Лук 15-р бүлэг дээр Бурхан аавын агуу хайрыг харуулсан байдаг. Бурхан биднийг өөр дээр нь ирэхийг хүлээн, харуулдан байдгийг эндээс харж болно. Эзэнийхээ эсвэл Хааныхаа ямар нэгэн тушаал, зарлигийг зөрчвөл яадаг вэ, шууд цаазаар авхуулж үхэх ялаар шийтгүүлдэг. Тиймүү. Тэгвэл бид зайлшгүй үхэх байсан. Харин Бурхан биднийг үхүүлээгүй бүр “Чи хаа байна вэ” хэмээн хайн ирж байна. Бурхан бидэнд уужим зүрх сэтгэл гарган, гэмших боломжийг өгч байна. Бурханы хайр ийм агуу юм. Тэгвэл бид Бурханлуу яаж очих вэ, Бурханлуу очих зам бол Бурханд итгэн түүний өмнө гэмших явдал юм. 1Иохан 1:9-д “Бид нүглээ улайвал имгэмжит, зөвт тэрээр нүглийг маань уучилж, бүхий л зүй бусаас биднийг цэвэрлэнэ” гэж бичсэн байна. Гэмшил гэдэг бол гэм нүглээсээ нүүр буруулж гэм уруу нуруугаа харуулан Бурхан уруу алхахыг хэлдэг. Өөрөөр хэлбэл бид ямар нэг зүйлээс аваад байгаа тэр таашаал, мэдрэмжийг авахаас татгалзахыг жинхэнэ гэмшил гэнэ. Магадгүй би гэмгүй гэж бодож байгаа хүн байж болох юм. Тэгвэл үгүй юмаа, хүн бүр гэмтэй. Адам, Евагын эхлүүлсэн гэмт чанар буюу бидний өөрсдийн сул тал, бардам сэтгэл, ихэмсэг зан, атаархал, өс хонзон, шунал, ичгүүр, зовлон гуниг, айдас зэрэг чанарууд бидний зүрх сэтгэлийн гүнд оршин байдаг. Харин энэ бүгдийг Эзэний үгээр ялж, гэмшин ирээсэй гэж хүсэж байна. Өнөөдөр ч гэсэн Бурхан дээрх мөн чанарууд болон, эд хөрөнгө, мэдлэг боловсрол, нэр алдар,эрх мэдлийг халхавч болгон нуугдаж байгаа өрөвдөлтөй хүмүүсийг хичээнгүйлэн хайж байдаг, хайсны үр дүнд Та бүгд энэ газар сууж байна. Та гэмээс болж зайлшгүй үхэх байсан, Гэвч Бурхан “Чи хаа байна “гэж хайн ирж байна. Яг одоо та юуны ард нуугдаж байна вэ, Хоньчдын маань хувьд Бурханаас авсан анхны хайраа санаарай, таны өнөөдрийн амьдрал ямар ч байж болно, Хүн болгон хувьсан өөрчлөгдөж байдаг, “Цаг цагаараа байдаггүй, Цахилдаг хөхөөрөө байдаггүй гэж монголчууд ярьдаг. Тэгвэл урдын би өнөөдөр хэн болж өөрчлөгдсөн байна вэ гэдгийг бас, Бурхан намайг ямар хүн байхад дуудсан бэ? Одоо Бурханы ивээлээр би хэн болсон байна бэ гэдгийг бодоод үзээрэй. Тэгээд Бурханы хэлж буй “Чи хаа байна вэ” гэсэн дуу хоолойг сонсон Бурханаас нуугдаж байгаа зүйлийнхээ араас гаран гэмших сэтгэлээр Бурханы өмнө очиж чадахыг хүсэн гуйж байна. Шинээр ирсэн оюутан залуусын маань хувьд энэ дэлхийн ганган сайхан зүйлс, мөнгө, зугаа цэнгэл, алдар, нэр хүнд, ирээдүйн зорилго, хүсэл мөрөөдөл гээд олон зүйлийн ард нуугдаж байгаа. Мэдээж хүний амьдралд энэ зүйлсүүд хэрэгтэй, гэвч хамгийн түрүүнд таньд юу хэрэгэй вэ гэдгийг бодоод үзээрэй. Матай 6:33-д “Гагцхүү эхлээд Бурханы хаанчлал ба зөвт байдлыг хайгтун, Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно” гэж Эзэн амласан байдаг. Эхлээд Бурханыг зүрх сэтгэлдээ хүлээн авбал таны хүсээд байгаа тэр бүх зүйлийг Бурхан хэд дахин нугалж өгөх болно. Энэ цагт Би энд байна гэж үнэнээ зоригтойгоор хэлэн Бурханы гэрэл ба амь руу ирэхийг хүсэн гуйж байна. Яг тэр үед Эзэн Танд Өөрийн агуу хайр нигүүлсэлийг бялхаах болно. Бурхан биднийг юуны ард нуугдаж байгааг сайн мэдэж байгаа. Харин Тэрээр биднийг өөрсдөө бүх л гэм нүглээ гэмшиж, Эзэн Бурханы өмнө ичих нүүргүйгээр, хоёргүй сэтгэлээр гарч ирээсэй хэмээн хүсэж байна. Бурханы энэ хүслийг биелүүлэн хоёргүй сэтгэлээр Эзэний өмнө очиж чадахыг хүсэн гуйж байна.
2.Бурханы шийтгэл ба хайр /10-19/
10-р эшлэлийг үзээрэй: “Тэрээр Би таны чимээг цэцэрлэг дотор сонсоод, нүцгэн учир айж нуугдсан юм гэж хэлэв” Хүн одоо гэмтэй болсон. Урьд нь Бурханы өмнө байсан цэвэр ариун чанараа алдан, ичгүүр гэмийн ухамсар ба буруутгал бий болсон. Тиймээс өөрийн гэмт төрхийг нуун далдлах болсон. Харин Бурханы асуулт юу гэж байна вэ?
11-р эшлэлийг үзээрэй. “Тэгтэл тэр чамайг нүцгэн гэж хэн чамд хэлсэн бэ? Бүү ид гэж Миний чамд тушаасан тэр модны жимснээс чи идээ юү” гэж асууж байна. Үүнээс бид нарыг Бурхан хэнээс илүү хамгийн сайн мэддэг гэдгийг харж болно, Бидэнд ямар гэм нүгэл, ямар асуудал байгааг Бурхан мэдэж байгаа, бид гэм нүглээ хүнээс нууж чадах ч Бурханаас нууж чадахгүй юм.
12,13-р эшлэлийг үзээрэй:”Нөхөр,эхнэрдээ бурууг өгч, Харин эхнэр могойд бурууг өгч байгаа тухай гарч байна. Хүн зүрхэндээ угийн гэмийн мөн чанартай болсон учраас,цаанаасаа гэм ундаран гарч ирж байдаг ба өөрийгөө үгүйсгэж чадахгүй, асуудлаас хол байхыг хүсдэг. Гэмийн асуудал нь Бурхан ба хүн, мөн Хүн ба хүн хоорондын хайр ба итгэлцэлийн харилцаагч нураадаг гэдгийг сурч болно.
14-19-р эшлэлийг үзвэл: Бурхан Хүн болоод могойг шийтгэж хараасан тухай гарч байна. Могой бүхнээс илүүгээр хараагдаж насан туршдаа шороо тоос идэн, хэвлийгээрээ явах болсон. Тоос шороо иднэ гэдэг нь хамгийн ичгүүртэй болж доромжлогдсон гэсэн үг юм. Эмэгтэйд төрхийн зовлонг өгсөн. Монголчуууд эмэгэй хүн төрөхдөө, эрүүний яснаас бусад бүх яснаасаа салдаг гэж ярьдаг, Өөрөөр хэлбэл тийм их өвдөлтийг мэдэрдэг гэсэн үг юм. Эрэгтэй хүний хувьд үхэх хүртэлээ, хөлсөө дуслуулан байж хоол,хүнсээ олж идэх болсон. Мөн гэмээс болж газар хүртэл хараагдан зангуу ба халгай ургуулах болсон. Үүнээс бид Гэмийг Бурхан заавал шийтгэдэг гэдгийг харж болно, гэмийн үр дагавар бол үхэл юм. Хүн бүр үхэх шийтгэлийг амсах болсон.
15-р зүйлийг харцгаая. “Би Тэр эмэгтэй та хоёрын хооронд , Бас чиний үр, тэр эмэгтэйн үрийн хооронд дайсагнал үүсгэнэ. Тэр үр толгойг чинь бяцалж, түүний өсгийг чи няцална” гэж гарч байна.
Энэхүү үг нь Бурханы бидэнд амласан амлалт ба хайрын илэрхийлэл юм. Үүгээр Бурхан биднийг эцэс хүртэл хайрласаар байдаг бөгөөд одоо ч хайрласаар байгааг мэдэж болно. Галат 4:4-т “Харин цаг нь болоход эмэгтэй хүнээс хуулийн дор төрөх хүүг Бурхан илгээсэн юм” гэж бичжээ. Бурхан биднийг шийтгээд зогсохгүй, давхар авралын төлөвлөгөөг өгөн хүн төрөлхтөний гэмийн төлөө Есүсийг энэ дэлхийрүү илгээсэн. Тэгээд Өөрийн хайраа Есүсийн загалмайгаар дамжуулан харуулсан. Бидний үүрэх ёстой байсан гэмийн шийтгэлийг Есүсийн загалмайд үүрүүлэн цовдолсноор, биднийг гэмийн шийтгэлээс чөлөөлсөн. Есүсийн загалмайн үхэл ба амилалтанд итгэх итгэлээр дамжуулан биднийг аварч мөнх амийг өгсөн. Иохан 3:16-д “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн тул Хүүд итгэдэг бүхэн мөхөхгүй харин мөнх амьтай байх болно” гэж байна Эндээс харвал Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй гэсэн байна. Бурхан биднээс олон зүйлийг хүсээгүй. Тэр эхлээд биднийг хайрласан, тэгээд дараа нь бидний төлөө авралын төлөвлөгөө гарган Есүсийг илгээсэн, Харин одоо биднийг гэмээс чөлөөлөхийг хүсэж байна.
Энэ цагт Бурхан таныг “Чи хаа байна вэ” хэмээн дуудаж байна, Бурхан биднийг нуугдсан зүйлийнхээ араас гарч Өөр дээр нь ирээсэй хэмээн хүсэж байна. Биднийг дуудаж буй Бурханы дуу хоолойг хүн нэг бүр хүлээн авч Бурханы өмнө ирж чадахыг хүсэн гуйж байна.
Намайг Мижид-Очир овогтой Түвшинбаяр гэдэг. Би 1995 оны 7-р сарын 12-нд ГАА-н Тайшир суманд айлын ууган хүү болон мэндэлсэн. Бага нас минь эмээ, өвөө, нагац эгч нарын хайранд умбан өссөн. Бусдын адил цэцэрлэг сургуулиар хүмүүжсэн. Багадаа их онц сурдаг байсан ба сургуульдаа их нэр хүндтэй хүүхэд байсан, Мөн өвөө маань алдарт уяач хүн байсан болхоор моринд их сайн байсан, Энэ утгаараа маш онгироо,бардам сэтгэлтэй, хэнэггүй , аминч, хувиа хичээсэн, баярхасан сэтгэлээр хүмүүсд ханддаг нэгэн байлаа. Анх 6-р ангиасаа нутгийн ах нартай нийлж архи, тамхи хэрэглэн, завхайрлын гэмийг үйлдэн, өөрийн эрх дураараа, сатаны хаанчлалд амьдарч байсан. 1-р курсын хавар анх ФБФ цуглаанд дуудагдан ирсэн. Цуглаанд ирээд библийн хичээл хийх тусам өөрийгөө гэм нүглээр дүүрэн, адгийн гэмтэн бэ гэдгээ харсан. Гэтлэл 3:4 “Тэрээр харахаар эргэснийг Эзэн үзсэн агаад бутан дундаас түүнийг Бурхан дуудан Мосе, Мосе гэсэнд тэрээр Би энд байна гэж хэлэв” гэсэн үгээр дамжуулан Бурханыг анх зүрхэндээ хүлээн авсан ба Эзэн намайг сонгон дуудсан гэдгийг олж харсан. Цуглаанд ирэхээс өмнөх миний амьдрал найз нөхөд,наргиан цэнгээний амьдрал байсан, Олон найзтай , шоу цэнгээн тасардаггүй амьдрал маань сайхан мэт санагдавч үнэн хэрэгтээ өөр байсан. Амар тайвныг түр зуурын зугаа цэнгэл,мөнгө төгрөгнөөс олж авна гэж боддог байлаа. Гэвч эрж хайж байсан, амар тайван нь тэнд биш өөр зүйлд байсан. Филиппой 4:7-д “Бүх оюун ухааныг давах Бурханы амар тайван нь та нарын сэтгэл санааг Христ Есүс дотор хамгаална” гэж бичсэн байдаг. Жинхэнэ амар тайван, баяр хөөрийг энэ дэлхийн зугаа цэнгэл, материалаг зүйлсээс биш харин Христ Есүсд итгэх итгэлээр олж авдаг гэдгийг олж харсан. 2015оны Христмас баяраар “Чи надад хайртай юу “зарлигаар хоньчноор босох ивээл өгсөн ба мөн магтаалд басс гитараар үйлчлэх, хөтлөгчөөр үйлчлэх, Мөн асарт үйлчлэх зэрэг ивээлүүдийг өгсөн. Бурханы ивээлээр сургуулиа амжилттай төгссөн ба төгсөөд яахаа сайн мэдэхгүй байсан ба аймагт амьдрахаар явсан. Гэвч Бурхан надад Иерема 1:5 “Эхийн хэвлийд чамайг бүрэлдүүлэхээсээ өмнө Би чамайг мэдэж байсан. Төрөхөөс чинь өмнө Би чамайг ариусгаж, Үнтэснүүдэд эш үзүүлэгч болгон чамайг томилсон” гэсэн үгийг өгсөн ба Бурханы дуудсан дуудлагы санан, Бурханыг дагаж амьдрах шийдвэр гарган хотод ирсэн. Хотод ирээд Бурханыг дагаж амьдархад маш хэцүү байсан ба Бурхан надад Исаиа 41:10 “ Би чамтай хамт, Чи битгий ай , Би чиний Бурхан, Чи бүү эмээ чамайг би тэнхрүүлнэ, Чамд үнэхээр тусална, Зөвтийн баруун мутраараа заавал чамайг дэмнэнэ” гэсэн үгийг өгсөн юм. Би энэ үгийг аваад юунаас ч айж, эмээлгүй зоригтой болж Бурхан заавал туслана гэсэн бат итгэл зүрхэнд суусан. Ингээд Бурхан намайг ивээн Төрийн банкинд теллерээр ажилд оруулсан. Банк, санхүү болон эдийн засгийн ямар ч мэдлэггүй намайг Бурхан ерөөн ахлах теллер болгосон ба бүр цаашлаад БЗД-н шилдэг теллер, ЧД-н шилдэг ахлах теллер болгон ерөөсөн. Энэ цагт Эзэн Бурхан намайг Чи хаа байна вэ гэж асууж байна. Түүний өмнө маш олон гэмийг үйлдэн Бурханаас нуугдаж байгаагаа олж харлаа. Миний хамгийн том гэмийн асуудал бол эмэгтэй хүний асуудал, анх 6-р ангиасаа завхайрлын гэмийг үйлдэн энэ зүйлийг зүгээр энгийн мэт санаж маш олон эмэгтэй хүнтэй орооцолдож байсан. Амьдралдаа 2 удаа аав болох дөхсөн. 11-р ангиа төгсөх жил үерхэж байсан охин жирэмсэн болсон гэсэн ба хүүхдийн эцэг өөр хүн байсан, бас 3-р курсдаа эмч хийдэг надаас эгч нэг охинтой дотноснож хүүхэдтэй болсон, хүүхдээ оппорт хийлгэж авхуулсан.Бурханы өгсөн 10 хуулинд, Бүү завхайр,Бүү хүн ал гэж хэлсэн байдаг, Гэвч би гэдэг хүн энэ 2 хуулийг зөрчин, Бурханы өмнө маш том гэмийг үйлдсэн. Мөн ажилд ороод нэр хүндтэй болхын хэрээр олон эмэгтэйчүүд надруу чат бичиж чатлах болсон. Бодитоор завхайрлын гэм үйлдээгүй ч гэсэн сэтгэл зүрхэндээ байнга завхайрлын гэмийг үйлдэж байлаа. Сургаалт үгс 7:21-22-д “Зөндөө олон ятгалгаараа өнөөх эрийг уруу татаж, Зөөлөн уруулаараа толгойг нь эргүүлж амжив. Өнөөх нь эмэгтэйн араас Нядалгаа руу явж буй шар мэт Занганд цовхчих хандгай мэт дагах нь” гэж бичсэн байдаг, Яг үүнтэй адил би эмэгтэй хүний ятгалганд орж Нядлуулах шар шиг араас нь дагаж явж байснаа олж харлаа. Эмэгтэй хүнийг халхавч хийж байсандаа гэмшиж байна, Мөн архи ууж согтуу асарт ирж байсандаа гэмшиж байна. Бурханы өгсөн ивээлийг өөрийн хүчээр авцан юм шиг бардам зан гаргаж байсандаа гэмшиж байна. Номлол бичиж байхдаа Би хаа байна вэ гэдгээ олж харсан, Би гэсэн өөрийгөө төвд тавьсан хэнэггүй зан, Бурханаас илүү бусад зүйлсийг нэн тэргүүнд тавьж, хамхуул шиг хийсэж яваагаа олж харлаа, Таныг төвд тавьж нуугдаж буй зүйлийнхээ араас гаран Таны өмнө гэмших зүрх сэтгэлээр дүүрэн очиж чадахад туслаач. Мөн таны дуудсан дуудлагын үнэ цэнэ болон итгэлийн амьдралын үнэ цэнийг олж харлаа, Бурхан намайг дуудсан дуудлага бол нэг сүнсийг аварч, мөнх амийг өвлүүлэх явдал . Монголын оюутан залуус болоод Дэлхийн оюутан залууст таны авралын сайн мэдээг хүргэж амьдарах агуу итгэлийн баатраар ерөөж өгөөч гэж хүсэн гуйж байна. Миний амьдралын үнэ цэнэ бол Бурханыг дагах ба амьдралаараа түүнийг гэрчлэх. 6000градуст халааж байж жинхэнэ хамгийн үнэтэй алтыг гаргаж авдаг, Яг үүнтэй адил Бурхан намайг өөрийн үгэн дотор өсгөж, дасгалжуулалтыг өгч байгаа нь надаас хамгийн үнэтэй, цэвэр итгэлийг гаргаж авахыг хүсэж байна гэдгийг олж харсан. Насан туршид минь тохиолдох зовлон гуниг, хавчлага, сорилт нэг болгондоо таныг харж таниар удирдуулан, ямар ч асуудал тулгарсан ч Таны дотор шийдэж амьдархад туслаач. Ирээдүйн амьдралын минь хором мөч нэг бүр таны гарт байгаа гэдэгт итгэлтэй байна, Таныг амьдралаараа гэрчилж, Ухаанаараа алдаршуулж амьдархад туслаач, Үхэн үхтэлээ таныг дууриаж, Таны өгсөн гэрэлтэй замаар алхахад хамт байж удирдаж өгөөч гэж хүсэн гуйж байна.
Дүгнэлт: Өнөөдрийн номлолоор бид нар гэмтнийг нь хайрлаад,гэмийг нь шийтгэдэг Бурханы талаар суралцлаа. Бүх хүн төрөлхтөн Адамын дуулгаваргүй байдлаас болоод гэмд унаж, сатаны боол болон амьдрах болсон. Ийм биднийг хувирашгүй хайраар дуудсаар байгаа Эзэний “Миний хүү чи хаа байна вэ?, Миний охин чи хаа байна вэ?” гэж байгаа энэ дуудлагыг даруу зүрх сэтгэлээр хүлээн аваасай гэж хүсэж байна. Үүний тулд харин та гэмээ гэмшсэнээр, гэмийн хүлээснээсээ чөлөөлөгдөх болно гэдгийг сурч авсан. Эцэст нь Бурхан Өөрийн Хүү Есүст итгэсэн хүнд мөнхийн амьдрал ба диваанжинг амлаж байна. Энэ цагт Эзэн Бурхан танд хандсан тэрхүү гайхалтай төлөвлөгөөг анхааран хараасай гэж хүсэж байна. Хүн болгоныг ялгадаггүй хайр бол Бурханы хайр юм. Энэ хайраас суралцаж, мөнхөд энэ хайранд бялуурч амьдрахыг хүсэн гуйж байна.Амен