Зовж хавчигдаж буй хүмүүсийн хоньчин Давид
1Самуел 22:1-10
“Зовсон, өрөнд орсон, сэтгэлээр унасан бүх хүмүүс…..”(2а)
1. Зовж хавчигдаж буй хүмүүсийн хоньчин болсон Давид (1-5)
Давид нь зугтаж хөөгдөж буй хүн байв. Гэвч түүнийг олон хүн дагасан. Гэр бүлээсээ гадна хавчигдаж зовсон, өрөнд орсон, хэлмэгдсэн хүмүүс түүн рүү ирэн цугларсан. Зөнч Гат түүнд туслав. Давид энэ тэр бүх хүнийг хүлээн зөвшөөрч, тэдний хоньчин нь болсон. Гэр оронгүй зугтаж явсан Давид яаж ийм олон хүний хоньчин болсон бэ? Давид өөрөө тэдэнтэй адил зовж хавчигдсан, өрөнд орсон, хэлмэгдсэн хүн байсан тул тэдний зовлонг хамгийн сайн ойлгож чадсаных юм. Тиймээс тэдний гунигийг хуваалцан хүлээн зөвшөөрөх хоньчны сэтгэлтэй болж чаджээ. Хүн өөрийг нь хүлээн зөвшөөрдөг хүнийг л дагадаг билээ.
2. Ганцаардан гуниглаж буй Саул (6-10)
Өөрөө хаан тул бүх зарц түшмэлүүд өөрт нь захирагддаг тийм эрх мэдэл бүхий суудалд Саул сууж байв. Гэвч тэр галзуурах мэт ганцаардаж байсан. Зарц нартаа итгэхээ больж өөрийн хүүгээ хүртэл дайснаа гэж бодох болжээ. Ийм түүнд туслах хүн нэг ч үгүй байв. Саулын ингэж ганцаардсаны учир нь гэвэл тэрээр Бурханд итгэлгүй, аливаа хүнийг Бурханы нүдээр хараагүйд байсан. Тэр өөрийгөө байнга Давидтай харьцуулан түүнээс доорд байдлаа хэтэрхий гүн хүлээн авснаас болж тэвчиж чадалгүй бусдыг зовоодог байсан юм. Ингэж өөрийгөө бусадтай харьцуулан өөрийгөө доорд гэсэн ухамсарт автвал бүх хүн өөрийнх нь өрсөлдөгч, дайсан мэт харагдана.
Гуйлт: Эзэн минь! Хавчигдаж зовсон, өрөнд орсон, хэлмэгдсэн хүмүүсийг гүнзгий ойлгож, хоньчны сэтгэлээр тэднийг хүлээн авдаг хүн болоход минь надад туслаач!
Нэг үг: Хүнийг гүнзгий ойлгогтун!