АМЬ НАСАА УРТАСГУУЛСАН ХЕЗЕКИАГИЙН ГУЙЛТ
Исаиа 38:1-22
“Би чиний залбирлыг сонсож, нулимсыг чинь харлаа. Үзэгтүн, Би чиний өдрүүд дээр
арван таван жилийг нэмнэ.” (5б)
1.Маш их гашуудан залбирсан Хезекиа (1-8)
Ассири улс дайрч байхад Хезекиа үхлүүт өвчтэй байв.(1) Бурхан Исаиа зөнчөөр дамжуулан түүний төгсгөл нь шийдэгдсэнийг мэдүүлэв. Тэгэхэд Хезекиа нүүрээ хана уруу эргүүлэн, өөрийгөө Бурханы өмнө хичнээн үнэн ба бүхий л зүрхээрээ явсаныг санаж амьдруулж өгөхийг гашуудан гуйв.(3) Тэгэхэд Бурхан түүний гуйлтыг сонсож, амьдралыг нь арван таван жилээр уртасгав. Мөн Бурхан Иерусалим хотыг Ассирийн хааны гараас аврахаа ч амлав.(5, 6) Үүнийгээ батлахын тулд нарны сүүдрийг арван алхмаар ухрааснаар тэмдэг болгоно гэв. Нүүрээ хана уруу хандуулан Бурханы өмнө ганцаарчлан залбирдаг хүнд боломжгүй зүйл гэж байхгүй. Бид итгэлээр юуг ч гуйсан Бурхан үүнийг таалан хариулж өгнө.
2.Бурханыг магтсан Хезекиа (9-22)
Хезекиа илааршсаныхаа дараа Бурханыг магтав. Өвчнөөсөө болж амьдын орноос салан одохоо мэдсэнийхээ дараа хараацай, тогоруу мэт дуугаран, тагтаа мэт гашуудав. Тэрээр Бурханаас амь гуйж байхдаа Бурхан ийм зовлонг амсуулж байгаа нь амар тайвныг өгөхийн тулд гэдгийг ухаарав.(17) Мөн залбирах явцдаа үхлийн хүчнээс мултарч, гэмийн өршөөлийг хүртэв. Тэгээд тэрээр амьдралынхаа турш энэ авралын Бурханыг магтаж, Түүний итгэмжит байдлыг хүмүүст гэрчлэхийг хүсэв.(19)
Залбирал: Эзэн минь, Би амьд байгаа хугацаандаа Таныг магтаж, Таны итгэмжит байдлыг гэрчлэхэд туслаач.
Нэг үг: Амьдралынхаа туршид Эзэний ажлыг гэрчилнэ