2019 оны Ефес 1-р хичээл (11.24)

Тэнгэрлэг оршихуй дахь сүнслэг ерөөл

Ефес 1:1-14
Гол эшлэл 1:3
1. Ефес ном хэнээс хэнд илгээсэн захидал вэ (1)? Паул хэрхэн хэний элч болсон гэж гэрчилж байна вэ? Итгэгчдийг хэн гэж дуудаж байна вэ(1)? Ариун хүмүүсийн төлөө тэр юу гэж залбирч байна вэ (2)?
2. Тухайн үед Паул ямар нөхцөл байдал дунд байсан бэ (3:1, 13; 4:1; 6:20)? Захидлынхаа гол хэсгийг тэр ямар үгээр эхлүүлж байна вэ (3)? Бурхан магтагдах болтугай гэж яагаад хэлж байна вэ вэ? Бидэнд өгсөн Бурханы сүнслэг ерөөлүүд юу вэ (4, 7, 11)?
3. Бурхан хэзээ биднийг сонгосон ба зорилго нь юу вэ (4)? Энэ нь бодитоор хэрхэн биелэгдсэн бэ (5)? Биднийг ивээсэн гол зорилго нь юу вэ (6)?
4. Бид нүглийн уучлалыг хэрхэн авсан бэ (7)? Бурхан бидэнд бас юуг өгсөн бэ (8)? Түүний өгсөн мэргэн ухаан ба ухаарлаар мэдэх болсон Бурханы нууц нь юу вэ (9, 10)?
5. Иудейчүүд хэрхэн Бурханы өв залгамжлагчид болсон бэ (11)? Христэд өвлөгч болсон гэсэн нь ямар утгатай ба зорилго нь юу вэ(12)?
6. Харь үндэстнүүд яаж ерөөл эдлэх болсон бэ (13)? Хэн үүнийг тамгалан баталсан бэ? Дээрхээс “Христийн дотор” (3, 4, 6, 7, 9, 10-13) гэсэн үг нь юу илэрхийлж байна вэ?
7. Биднийг хаанчлалын өв залгамжлагчид болсон гэдгийг хэн батлан даадаг вэ (14а)?
Биднийг Бурханы өвлөгчид болгосон зорилго нь юу вэ(14б)? Энэ нь хэр том ивээл вэ?

өмнөх нийтлэлАнхан шатны 10-р хичээлийн асуулт; номлол
Дараагийн нийтлэл2019 оны Галат 9-р номлол(11.17) Ж.Мөнхтулга