ХҮРГЭН БОЛСОН ЕСҮС
Марк 2:18-28
“Хүргэний анд нөхөд шинэ хүргэний хамт байхдаа хоол хорих ёсыг дагаж чадна гэж үү?” (19)
1. Шинэ дарсыг шинэ туламд (18-22)
Хэдэн хүн Есүс рүү ирээд “Таны дагалдагчид яагаад хоол хорих ёсыг дагадаггүй юм бэ?” гэж асуув. Есүс тэдэнд “Хүргэний анд нөхөд шинэ хүргэний хамт байхдаа хоол хорих ёсыг дагадаг гэж үү? “ хэмээн урьдаас нь асуув.(19) Есүс бол бидний хүргэн бөгөөд бид түүний сүйт бүсгүй нь юм. Тиймээс итгэлийн амьдрал гэдэг нь хүргэн болсон Есүстэй хамт оролцдог хуримын найртай адил байдаг. Мацаг барих, хоол хорих ёсноос илүү сэтгэлийнхээ төвд Есүсийг хүлээн зөвшөөрөх нь чухал. Ирсэн хүмүүс хуучин тулам шиг хуулийн санаагаар Есүсийг харж дүгнэж байсан. Есүс ийм тэдэнд өөрийгөө болон заадаг сургаалаа тулам ба шинэ дарстай зүйрлэж хэлсэн. Бид хүргэн болсон Есүсийг хүлээн зөвшөөрье гэвэл хуучирсан тулам шиг сэтгэлээ гэмшиж, шинэ тулам болгож шинэчлэх ёстой.
2. Хүний хүү амралтын өдрийн ч Эзэн мөн (23-28)
Есүсийн дагалдагчид амралтын өдөр тариан талбайгаар явж өнгөрөнгөө тариан түрүүг шувтран идэв. Үүнийг харсан Фарисайчууд, дагалдагч нар бол амралтын өдөр хийж болохгүй зүйлийг үйлдлээ гэж шүүмжлэв. Харин Есүс Давид хааныг жишээ болгон дагалдагчидаа өмгөөлсөн. Бас өөрийгөө амралтын өдрийн Эзэн мөн гэдгээ тунхагласан. Есүс бол амралтын өдрийг тогтоосон Бүтээгч бөгөөд амралтын өдөр ч хүндэтгэл авах ёстой хүн юм. Тиймээс хамгийн чухал нь хуулийг сахихад бус, харин Есүст итгэн дагах явдал юм.
Гуйлт: Эзэн минь! Хууль ба ёс журамд хүлэгдэлгүй хүргэн болсон Есүсийг өдөр болгон шинээр хүлээн зөвшөөрөхөд минь туслаач!
Нэг үг: Миний хүргэн Есүс