ӨРШӨӨЛИЙН ЭЗЭН ЕСҮС
Марк 2:1-12
“Хүү минь нүгэл чинь уучлагдсан “ (5)
1. Нүгэл чинь уучлагдсан (1-5)
Есүсийг зарлиг зааж байхад хүмүүс нэгэн саа өвчтөй хүнийг авчирсан боловч дэндүү олон хүн цугларсан тул Есүст ойртож чадахгүй байв. Гэвч тэд Есүсийг л туслаж чадна гэж итгэж байсан тул байшингийн дээврийг хуулж тэр өвчтөнг оруулжээ Тэд итгэлээр саад тотгор, бэрхшээлийг даван туулсан. Есүс саа өвчтөнг “Хүү минь” хэмээн хүлээн зөвшөөрч түүнд өршөөлийн зарлиг тунхаглав. Есүс түүнийг хүлж байгаа үндсэн асуудал бол гэм гэж үзсэн. Хүн өвчин эсвэл өөрийн нөхцөл байдлаас болж аз жаргалгүй байдаг юм биш. Харин гэмээс болж аз жаргалгүй болдог. Гэмийн төлөөс нь үхэл бөгөөд түүний дараа заавал шийтгэл байдаг. Хэн ч өөрийн хүч чадлаар гэмээс чөлөөлөгдөж чадахгүй. Харин өршөөлийн эзэн Есүс рүү итгэлээр очдог хүний гэмийг Есүс өршөөн үхлээс чөлөөлдөг. Гэмийн асуудал шийдэгдэхэд хэцүү байдлын дунд ч аз жаргалтай, үнэ цэнэтэй амьдарч чадна.
2. Бос! Дэвсгэрээ аваад гэртээ харь (6-12)
Зарим сургаал номлогчид Есүст итгэлгүй, дотроо шүүмжилж байсан. Есүс тэдэнд өөрийгөө өршөөлийн эзэн гэдгийг ойлгуулахын тулд саа өвчтөнд хандан тушаав. “Бос! Дэвсгэрээ ав. Гэртээ харь.” Нөгөө саа өвчтэй хүн тэр даруй босч дэвсгэрээ аваад бүгдийн нүдэн дээр гаран одсон гайхамшигтай үйл явдал болсон. Үүгээр дамжуулан Есүс бол гэмийг өршөөдөг Эзэн гэдэг нь батлагдсан. Хүн өршөөлийг авахад босч алхах чадалтай болдог.
Гуйлт: Эзэн минь! Миний ичгүүртэй бүх гэмийг Та хайр ивээлээрээ өршөөсөнд талархаж байна. Би Эзэний төлөө хүчтэйгээр амьдарна.
Нэг үг: “Гэмийн өршөөлийг авахад босно.”