СҮР АЛДАРТАЙ ТАХИЛЧИЙН ҮҮРЭГ
Египетээс гарсан нь 28:1-43
“Аароны хөвгүүдийн алдар ба үзэсгэлэнд зориулан дотуур дээл, бүс болон малгай хийгтүн.”(40)
Өнөөдрийн зарлиг бол тахилчийн өмсөх хувцасны тухай юм. Бурхан Ааронд зориулан алдар ба үзэсгэлэнтэй ариун хувцсыг хий гэжээ.(2,40) Үнэндээ тахилчийн өмсөх хувцас нь үзэсгэлэнтэй, үнэтэй материалаар хийгдэв.(6,13,30) Яагаад гэвэл тахилч нь ариун, алдартай Бурханд үйлчлэх ёстой юм.
Тахилчийн хувцсанд гадна талын ефод болон зүрхэн дээр авч явах шүүхийн цээживч чухал байдаг. Ефодын 2 талын мөрөн дээр 2 оникс чулууг суулган үүн дээр Израилийн 12 овгийн нэрийг сийлэхийг тушаажээ. Мөн шүүхийн цээживчийн 12 чулуун дээр ч Израилийн 12 овгийн нэрийг сийл гэв.(29) Энэ нь тахилч бол Израилийн ард түмний зууч учраас тэдний гэмийг мөрөн дээрээ үүрэн Бурханы өмнө очно гэсэн үг юм. Мөн ард түмний гуйлтын сэдвийг зүрхэндээ тээн Бурханы өмнө очин Түүний тааллыг асуух юм. Ингэж Бурхан ба хүмүүсийн хооронд зууч болж бүх ард түмний гэм ба сул доройг зүрхэндээ тээн залбирч, Бурханы тааллыг илэрхийлдэг үйлсээс илүү нандин алдартай ажил байхгүй. Иймээс Бурхан тахилчийн хувцсыг алдартай, үзэсгэлэнтэй хийхийг тушаажээ.
Бурхан Христээр дамжуулан сул дорой бидэнд ч хаан мэт тахилчийн үүргийг зөвшөөрчээ.(1″етр 2:9) Гэмтэй энэ дэлхийд ийм тахилчийн үүргийг биелүүлэх нь амархан биш. Гэвч энэ үүргээс өөр алдартай, утга учиртай үүрэг, мөн амьдрал байхгүй билээ.
Гуйлт: Эзэн минь! Ямар ч ашиггүй намайг дуудан алдартай тахилчийн үүргийг өгсөнд баярлалаа. Энэ үүргийг итгэмжтэй сайн биелүүлэхэд минь туслаач.
Ганц үг: Хамгийн алдартай үүрэг