Найзынхаа царайг гэрэлтэхэд тусалдаг хүн
Сургаалт үгс 27:1-27
” Төмөр төмрийг ирлэдэг Хүн хүнээ хурцалдаг.”(17)
1.Найзынхаа царайг гэрэлтэй болго.(1-22)
Бид маргаашаар сайрхаж чадахгүй. Учир нь маргааш юу болохыг үл мэднэ(1). Үүгээр ч үл барам өөрөө өөрийгөө магтах хэрэггүй. Энэ нь бардам сэтгэлээс байнга болгоомжлоорой гэсэн үг юм. Харин гэрэл ба давсны үүргээ сайн биелүүлснээр бусдад магтагдахаар үлгэр дуурайл болж амьдрах хэрэгтэй. Эцэст нь Бурханы магтаал сайшаалыг авдаг хүн болох хэрэгтэй(2). Гэвч жинхэнэ найз гэдэг бол найзыгаа үнэн үгээр зэмлэж чаддаг хүн юм. Дотроо хайрласнаас ил гаргаад түүний төлөө зэмлэсэн нь хавьгүй дээр(5). Дайсны хуурамч үнсэлтээс илүү найзынхаа зэмлэлийг хүлээн авах хэрэгтэй. Хайрын сэтгэлээр найзыгаа хатуу үгээр зэмлэх нь түр зуур шархдуулаг боловч эцэст нь анхилуун үнэрт тос мэт зүрхийг баясгадаг(6,9). Төмөр төмрийг ирлэдэг шиг жинхэнэ найз нь түр зуур өвтгөсөн ч найзыгаа үнэний талд зогсоход нь тусалдаг. Ийм сайн найз нь найзынхаа хүн чанар ба амьдралыг гэрэлтэй болгодог(17). Есүс бол бидний хамгийн сайн, төгс бүрэн хүчит найз билээ(Иохан15:15). Есүстэй нөхөрлөснөөр бидний зан чанар ба сэтгэл улам төлөвшин өөрчлөгдөх болно. Тэгэхэд найзынхаа жинхэнэ найз нь болж, түүний царайг гэрэлтэй болгох болно.
- Хонин сүрэгтээ анхаарал сайн тавь(23-27).
Бурхан мал сүргийнхээ байдлыг сайн мэдэж, хонин сүрэгтээ анхаарал сайн тавь гэж байна(23). Хоньдыг хичээнгүйлэн хариулахад хурганы арьс бидний хувцас болж, ямаанууд нь газрыг худалдан авах өртөг болно(26). Энэхүү сургамж нь өөрийн хийх зүйлсийг бусдад даатган орхилгүй өөрөө хичээнгүйлэн ажиллаж хариуцаарай гэсэн утгатай юм. Есүс Өөрийн хоньдыг бидэнд даатгасан билээ(Иохан21:15).
Гуйлт: Эзэн минь! Би Есүсийн дотор найзынхаа царайг гэрэлтэй болгодог жинхэнэ найз болоход туслаач. Мөн намайг Таны надад даатгасан хонин сүрэгт анхаарал сайн тавьж, үнэнчээр асардаг сайн хоньчин болгож өгөөч.
Ганц үг: “Найзынхаа царайг гэрэлтүүлдэг хүн”