ТЭДНИЙГ УУЧЛААЧ
Лук 23:26-56
Гол эшлэл 23:34
1. Цэргүүд яагаад Курений Симонд загалмайг үүрүүлэх болсон бэ(26)? Ямар хүмүүс Есүсийн хойноос дагасан бэ(27)? Есүс эмэгтэйчүүдэд яагаад өөрсдийнхөө төлөө болон хүүхүүдийнхөө төлөө уйл гэсэн бэ(28-31)?
2. Есүс ямар хүмүүстэй хамт загалмайд цовдлогдсон бэ(32,33, Ис 53:12)? Загалмайд цовдлогдсон Есүсийн махбод болон сэтгэл санааны зовлон хэр байсан бол(Дуу 22:14,15). Есүс яагаад загалмайд цовдлогдох ёстой байсан бэ(Ис 53:4-6)?
3. Загалмай дээр Есүст юуны төлөө залбирсан бэ(34а)? Гэмтнүүдийн төлөө зуучлан залбирлыг өргөж буй Есүсийн хайрын тухай ярина уу? Энэ үед цэргүүд юу хийсэн бэ(34б)?
4. Ард олон захирагчид Есүсийг хэрхэн дооглосон бэ(35-37)? Есүсийн дээр ямар бичээс байсан бэ(38)?
5. Есүсийн хажууд өлгөгдсөн хоёр гэмт хэрэгтний хандлага нь хэр өөр байсан бэ(39-42)? Гэмшсэн дээрэмчний итгэлээс бид юу сурах вэ? Есүс түүнд ямар нигүүлслийг өгсөн бэ(43)?
6. Зургаадугаар цаг болоход тэнгэр газар ба сүмд юу тохиолдсон бэ(44,45, Евр 10:19,20)? Есүсийн үхлийг харсан зуутын дарга юуг илчилсэн бэ(46-49)? Зөвлөлийн гишүүн Иосеф Есүст зориулан юу хийсэн бэ(50-54)? Мөн эмэгтэйчүүд юуг бэлдсэн бэ(55,56)?