2019 оны Лук 49-р хичээлийн асуулт (02.03)

Харин Таныхаар болог

Лук 22:24-46
Гол эшлэл 22:42

1. Шавь нарын дунд ямар асуудлаар маргаан дэгдсэн бэ(24)? Тэд яагаад энэ асуудалд анхаарал тавьж байна вэ? Есүс тэдэнд ямар үзэл бодлыг суулгасан бэ(25-27, Мат 20:26-28)? Үл итгэгчид ба шавь нарын агуу байх үзэл бодол нь хэр ялгаатай вэ?
2. Есүс шавь нарыг ямар хүмүүс тооцож байгаа ба ийм тэдэнд юуг даатгасан бэ(28-30)? Есүс сатаны сорилтонд унах Симоны төлөө юу хийсэн бэ(31,32)?
3. Петр Эзэнд хэр үнэнч байхаа шийдвэр гаргасан бэ(34)? Гэвч тэр юу болох вэ? Есүс одоо шавь нарт юуг бэлдээрэй гэсэн ба яагаад ийнхүү хэлсэн бол(35-38).
4. Есүс шавь нарт яагаад залирцгаа гэсэн бэ(39,40)? Есүс ямар байдалтай залбирсан ба энэ нь юуг илэрийлж байна вэ(41)?
5. Есүс хэнд хандан юуны төлөө залбирч байна вэ(42)? “Харин Таныхаар болог” гэсэн нь ямар утгатай вэ? Энэ Есүсээс юу сурах вэ?
6. Тэнгэр элч Есүст хэрхэн тусласан бэ(43)? Есүс хэр зэрэг шаргуу гуйсан бэ(44)? Шавь нар яагаад унтаж байсан бэ(45)? Есүс тэдэнд юу гэсэн бэ(46)? Бидний амьдрал Бурхан Аавын хүслээр болох гэвэл юунд хамгийн их шамдах хэрэгтэй вэ?

өмнөх нийтлэл2019 оны Лук 47-р номлол (01.20) М. Нямсүрэн
Дараагийн нийтлэл2019 оны Лук 48-р номлол (01.27) Н. Ариунболд