Аавын агуу хайр
Лук 15:11-32
Чухал зүйл: 15:31
1.Аав нь 11-19-р эшлэд гарч буй хүүгээ хэр халуунаар тосон авсан бэ (20)? Бага хүү өөрийнхөө тухай хэр сайн ухамсарлаж байсан бэ (21)? Гэвч аав нь түүнд хэрхэн хандсан бэ (22-23)? Эцэг нь яагаад хамт баярлах гэсэн бэ (24)?
2. Ууган хүү хаанаас буцан ирж ямар дуу сонссон ба учрыг нь мэдсэний дараа яасан бэ (25-28а)? Харин аав нь түүнийг яасан бэ (28б)? Тэрээр уурласан тухайгаа аавдаа юу гэж тайлбарласан бэ (29-30)?
3. Эцэг нь ууган хүүдээ юуг ухааруулсан бэ (31)? “Минийх гэсэн бүхэн чинийх шүү дээ” гэж юу гэсэн үг вэ? Яагаад “бид баярлан цэнгэх ёстой” гэж тайлбарласан бэ (32)?