2018 оны Зуны тусгай төлөвшлийн 2-р хичээл (08.12)

Бие биенээ хүлээж авагтун

Ром 14:13-15:7
Гол эшлэл 15:7

1. Итгэгчид бие биенээ шүүлгүй харин ч юунд анхаарах хэрэгтэй вэ(13)? “Бүдрүүлгийн чулуу эсвэл саад тотгор” нь юуг зааж байна вэ(14,15)? Өөрт тань асуудал болохгүй байсан ч гэсэн бид яагаад дураараа үйлдэж болохгүй вэ?
2. Итгэлийн амьдралд идэх болон уух явдлаас юу нь илүү чухал вэ(16, 17)? Бид Христэд хэрхэн үйлчлэх хэрэгтэй вэ(18)? Тэгээд юуг мөшгөж амьдрах хэрэгтэй вэ(19)?
3. Идэж уух асуудлаас чөлөөтэй хүний үйлс дээр баримтлах зарчим нь юу вэ(20-22)? Эргэлзээтэй үйлдэгч нь юу болох ба итгэлээр үйлдэнэ гэдэгнь яахыг хэлж байна вэ(23)?
4. Хүчтэй нь хүчгүйнхээ сул дорой байдалд ямар хандлага гаргах хэрэгтэй вэ(15:1,2)? Христ бидэнд ямар үлгэр дууриал үзүүлсэн бэ(3)? Бусдад таацуулах нь хэцүү ч Библиэр дамжуулан бид юуг олох вэ(4)?
5. Бид яагаад нэг бодол санаатай байх хэрэгтэй вэ(5,6)? Бурханы алдрын төлөө итгэгчид хоорондоо яах хэрэгтэй вэ(7)?

өмнөх нийтлэл2018 оны зуны тусгай төлөвшилтийн 1-р хичээл (08.05)
Дараагийн нийтлэл2018 оны Зуны тусгай төлөвшлийн 2-р номлол (08.12)