2018 оны зуны тусгай илгээлтийн 2-р хичээл (07.08)

Хэн хэнд нь би өртэй

Ром 1:8-17
Гол эшлэл 1:14

1. Ром дахь итгэгчдэд хандсан элч Паулын талархлын сэдэв нь юу вэ (8)? Мөн тэдний төлөө Паул тасралтгүйгээр юу хийсэн бэ (9)?
2. Паул Ромд очихыг хэр их хүсэж байсан бэ (10)? Түүний явах гэсэн шалтгаан нь юу вэ (11)? Сүнслэг бэлэг гэж юу вэ (Ром 15:29)? Тэдний итгэлийг батжуулснаар юу олохыг хүссэн бэ (12)? Паул тэднийг юуг мэдээсэй гэж хүссэн бэ (13)?
3. Паул өөрийгөө хэнд өртэй гэж байна вэ (14; Ром 1:5; 1Кор 15:9;10, 9:16,17)? Өртэй хүний сэтгэлийн тухай ярина уу? Тэгээд энэ өрийг хэнд юугаар төлөх гэж байна вэ (15)? Та хэнд ямар өртэй ба яаж төлж чадах вэ?
4. Паул яагаад сайнмэдээнээс ичихгүй гэж байна вэ (16)? Ромын итгэгч нараар дамжуулан агуу захирамжийг гүйцээх гэсэн Паулын халуун сэтгэл ба алсын харааны тухай ярина уу? Бид яагаад агуу захирамжийг биелүүлэх хэрэгтэй вэ?

өмнөх нийтлэл2018 оны Зуны тусгай илгээлтийн 2-р номлол (07.08) Б. Баярмагнай
Дараагийн нийтлэл2018 оны зуны тусгай номлол (07.15) Б. Баярмагнай