2018 оны зуны илгээлтийн 1-р хичээл (07.01)

Миний гэрч болно

Үйлс 1-р бүлэг
Гол эшлэл 1:8

1. Есүс амилсныхаа дараа дөч хоногийн турш чухалчлан хийсэн хоёр ажил нь юу вэ (3)? Шавь нарт амилалтын итгэл суух нь яагаад чухал вэ? Мөн Бурханы хаанчлалын тухай айлдсан нь ямар утга учиртай вэ?
2. Есүс элч нарт юуг тушаасан ба ямар амлалт өгсөн бэ (4,5)? Яагаад Иерусалимыг үл орхи гэсэн бол?
3. Есүст хандсан тэдний чин зүрхний хүсэл нь юу вэ (6)? Тэд ийм хүсэл эрмэлзэлтэй болсон цаг үеийн нөхцөл байдал ямар байсан бэ? Есүс энэ асуудлыг хэнд даатгахыг хэлсэн бэ (7)?
4. Есүс тэдэнд ямар тушаал өгсөн бэ (8)? Есүсийн гэрч болно гэдэг нь юу гэсэн үг вэ? Тэд яаж энэ том үүргийг биелүүлж чадах вэ?
5. Үүний дараа Есүс яасан бэ (9)? Тэнгэрэлч нар тэдэнд юуг сануулсан бэ (10,11)?
6. Тэд Есүсийн үгийг хэрхэн дагасан бэ (12)? Тэнд ямар хүмүүс цугларан өөрсдийгөө юунд зориулсан бэ (13,14)? Тэд нэг санаагаар юуны төлөө залбирсан бол? Сэтгэл нэгдэн залбирах нь яагаад чухал вэ?
7. Залбирах үед Петр ямар асуудлыг хөндсөн бэ (16)? Петр Иудагийн оронд томилогдох хүний асуудлыг хэрхэн шийдсэн бэ (16-26)? Энэ асуудлыг шийдэх нь Ариун Сүнсэн дотор нэгдмэл болоход яагаад чухал вэ?

өмнөх нийтлэл2018 оны Зуны тусгай 3-р номлол (06.24) Б.Баясгалан
Дараагийн нийтлэл2018 оны зуны тусгай илгээлтийн 1-р номлол (07.01) Б. Баярмагнай