Эсэргүүцэгчдийг шийтгэсэн Бурхан
Тооллого 16:1-50
Гол эшлэл 16:30
1. Ямар хүмүүс Мосегийн эсрэг бүлэглэн боссон бэ (1,2)? Тэд ямар үгээр Мосе ба Аарон нарын эсрэг зогссон бэ (3)? Тэдний асуудал юу вэ (Ром 13:1-5)?
2. Мосе эхлээд юу хийсэн ба энэ асуудлыг хэрхэн шийдэх гэсэн бэ (4-7а)? Мөн тэдний бардамнал ба гэмийг хэрхэн тод хэлсэн бэ (7б-11)?
3. Мосе Датан, Абирам нарыг дуудахад тэд Мосегийн үгнээс хэрхэн тэрслэн шүүмжилсэн бэ (12-14)? Өөрийнх нь эсрэг босогчдыг Бурхан Мосегоор дамжуулан хэрхэн шийтгэсэн бэ (15-35)?
4. Нүгэл үйлдсэн хүмүүсийн бойпруудыг Бурхан юу болгохыг тушаасан ба зорилго нь юу вэ (36-40)?
5. Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэн Мосе, Аарон нарын эсрэг хэрхэн гонгинолдсон бэ (41, 42)? Уг нь тэд яах хэрэгтэй байсан бэ? Бурхан тэднийг хэрхэн шийтгэх гэсэн бэ? Мосе ард түмнийг бүрэн устгагдахаас хэрхэн аварсан бэ (46-50)?
6. Өнөөдөр итгэгч нар бид дээд эрх мэдлүүдэд ямар хандлага гаргах ёстой вэ (Ром13:1-3, 1Тимот 2:1-3, 6:1, Ефес 6:5-8, 2 Петр 2:13-17)? Бид чуулган удирдагчдын эрх мэдлийг хүндэтгэх нь яагаад чухал вэ ( 1Тимот 5:17, Иохан 13:20)?