Өдөр бүрийн хоол /2024.04.12/

ЭНЭ НАЙДЛАГЫН ТӨЛӨӨ

Үйлс 26:1-18

“Энэ нь манай арван хоёр овог Бурханд өдөр шөнөгүй зүтгэн үйлчилж, хүртэхийг найддаг тэрхүү амлалт мөн. Хаантан, энэ найдварын төлөө иудейчүүд намайг буруутгаж байгаа юм.”(7)

Фест захирагч Паулыг ямар хэрэг зөрчилтэй болохыг нь тодорхойлох гэж санаа зовж байгаад Агрийп хаанаас тусламж гуйжээ. Тиймээс Паул хааны өмнө зогсох болсон билээ. Энэ үед Паул хэдийгээр гэмтэн боол байсан боловч хааныг Эзэн Есүс уруу буцаахын тулд чин сэтгэлээсээ Есүсийг гэрчилжээ.
1. Найдлагын тухай гэрчилж буй Паул (1-8)2-3-р зүйлүүдэд Паул Агрийп хаанаас өөрийнх нь үгийг сонсохыг гуйв. Тэгээд юуны өмнө өөрийнхөө тухай танилцуулав. Фарисай бүлгийн түүнийг яаж амьдарсныг нь бүх иудейчүүд сайн мэдэж байв. Гэвч тэр яагаад баривчлагдан байцаагдаж байна вэ? Үүний учрыг Паул Бурхан Израилийн ард түмэнд өгсөн найдлагаас болсон гэж хэлж байна.(6) Энэхүү найдлага гэдэг нь Библид амлагдсан Мессиаг зааж байна. Тэрээр Бурхан Есүсийг үхэгсдийн дундаас амилуулснаараа Библид амлагдсан Мессиа болохыг нь баталгаажуулсан гэж гэрчлэв. Паул Агрийп хаанд амилсан Есүс л бүх хүн төрөлхтний үнэн найдлага болж чадна гэдгийг гэрчилжээ.
2. Өөрийнхөө итгэлийн тухай гэрчилж буй Паул (9-18)Паул урьд нь Есүсийг хавчдаг хүн байсан боловч амилсан Есүстэй уулзсанаасаа хойш шинэ амьдралаар амьдрах болсноо гэрчлэв. Паул өөртөө бий болсон үйлсээр дамжуулан өөрийг нь харанхуйгаас гэрэл уруу, Сатаны эрхшээлээс Бурхан уруу буцаасан Есүсийн агуу их хайр болоод хүч чадлыг гэрчлэв. Энэ гэрчлэлээрээ дамжуулан Паул Агрийп хааныг сэтгэлээ нээн Есүсийг хүлээн зөвшөөрөөсэй гэж чин сэтгэлээсээ хүссэн.
Залбирал: Эзэн минь ээ! Би сайн мэдээг дэлгэрүүлэхдээ Таны надад үзүүлсэн агуу их хүч болон хайрыг тань гэрчилж чадахыг гуйж байна.
Нэг үг: “Есүсийн сайхан үйлсийг гэрчилцгээе!”

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2024.04.11/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2024.04.13/