2018 оны Лук 17-р хичээл (02.04)

Чөтгөрт эзэмдүүлсэн хүнийг эдгээсэн Есүс

Лук 8:26-39

Гол эшлэл 8:30

1. Есүс болон шавь нар хаана хүрч ирсэн ба тэр нь ямар газар байсан бэ(26)? Тэгэхэд тэд хэнтэй тааралдсан бэ(27)? Тэр яагаад хувцас ч өмсдөггүй, булшны агуйд ч орогнодоггүй байсан бол(Мк 5:5).

2. Тэр Есүсийг харах үедээ эсрэг ямар хоёр хандлага гаргасан бэ(28)? Хүмүүс түүний асуудлыг хэрхэн шийдэх гэсэн бэ(29)?

3. Есүс яагаад нэрийг нь асуусан бэ(30)? Бузар сүнснүүд түүнийг хэрхэн эзэмдсэн бэ? Чөтгөрүүд Есүсээс юу гуйсан бэ(31-34)? Есүс үүнийг яагаад зөвшөөрсөн бол.

4. Чөтгөрөөс салсан өнөөх хүн юу болсон бэ? Харин Герас нутгийн хүмүүс Есүсийг нутгаас явахыг гуйсан бэ(37)?

5. Эдгэрсэн өнөөх хүн Есүстэй хамт байхыг гуйхад Есүс түүнд ямар үүрэгтэй амьдралыг өгсөн бэ(38,39)?

өмнөх нийтлэл2018 оны Лук 16-р номлол (01.28) Г. Насантогтох
Дараагийн нийтлэлШҮҮГЧИД НОМЫН ТАНИЛЦУУЛГА