ЭЗЭНИЙ ШИВЭГЧИН УЧИРЭЗЭНИЙ ШИВЭГЧИН УЧИР
Лук 1:26-56
Гол эшлэл 1:38
“Мариа –Эзэний шивэгчнийг харагтун. Хэлсэн үгсийн тань дагуу надад биелэх болтугай гэхэд нь тэнгэрэлч түүнийг орхин одлоо.”
Өнөөдрийн номлол нь хүн төрөлхтөний Аврагчаар мэндлэх Есүсийн талаарх зөгнөл юм. Энэхүү авралын түүхэн ажилд хэрэглэгдэж буй хөдөөний жирийн нэгэн охин Мариагийн итгэл, дуулгавартай байдал, түүний авсан ивээл нь юу болохыг сурах болно. Мариагийн биеэр дамжин мэндлэх Есүс нь хэн бэ? гэдгийг сайн сурч чадахын төлөө гуйж байна. Энэ цагт Бурханы бидэнд өгч буй ивээл юу вэ? гэдгийг сайн сурахыг гуйж байна.Ивээгдэгч ээ, баярла! (26-33) Габриел тэнгэрэлчийг Галилын Назар хотруу зургадугаар сард Бурхан илгээсэн ажээ.Аливаа хаад ирэхээсээ өмнө өөрийн зарлага элчээ илгээдэг. Энэхүү элч нь Захариа Елизабетд хүү болон өгөгдсөн гайхамшигт үйл явдлаас хойш буюу Елизабет жирэмсэн болсноос хойш зургаан сарын дараа хүн төрөлхтөний Аврагчаар мэндлэх Есүсийн эхийг сонгохын тулд Бурхан Габриел тэнгэрэлчийг Галилын Назар хот уруу илгээв. Энэ дэлхийн жишгээр бол сүйт бүсгүйг сонгохдоо угсаа гарал болон мэдлэг боловсрол, эд хөрөнгийг хараад сонгодог. Тухайн үед энх тайвнаар захирах нэрийдлээр Ромчууд Израилыг захирч байхад Бурхан Есүсийн эхийг ордноос сонгон Есүсийг ордонд мэндлүүлсэнгүй. Харин хөгжил буурай, ядуу Галилын Назар хот буюу хараагдсан хотоос Есүсийн эхийг сонгов. Нафтали нутгийн хойд хэсэгт иудейчүүд харь үндэстнүүдтэй холилдон амьдардаг байв. Энэ нутгийн Израйлчуудыг Ассири уруу олзлон авч явсан бөгөөд тэдний оронд харь үндэстнүүдийг колончлон авчирч суулгасан тул түүнээс хойш “Олон үндэстний Галил” буюу “Харь үндэстнүүд” гэж нэрлэгдэх болсон. Цэвэр цусны израйльчууд нь галилынхнийг хүн гэж үздэггүй, нэг үндэстэн, нэг улс байж тэднийг гадуурхан тэдэнтэй харилцахаас татгалздаг байсан. Ийм л орхигдсон газарт Бурхан авралынхаа ажлын түүхийг эхлүүлж байна. Бурхан Өөрийн амлалтаа биелүүлэхийн тулд Давидын удмын Иосефтэй сүй тавьсан онгон бүсгүй Мариаг сонгож гэж байна. Бурхан амлалтаа биелүүлэх гэж байна. 2Сам 7:12-13 “Чиний өдрүүд гүйцэж, чи эцэг өвөгдийнхөө хамт нойрсох үед Би чиний биеэс гарах үрийг чинь чиний дараа босгож, түүний хаанчлалыг бэхжүүлнэ. Миний нэрийн төлөө тэрээр өргөө барина. Би түүний хаанчлалын сэнтийг мөнхөд тогтооно.27Давидын удмын Иосеф гэдэг хүнтэй сүй тавьсан онгон бүсгүйн гэрт Габриел хүрч ирлээ.Түүнийг Мариа гэдэг байв. Израйлийн ёс заншлаар бол хуримаа хийхээс нэг жилийн өмнө сүй тавьж энэ хугацаанд хүргэн ба бэр нэг, нэгээ хэзээ ч харалгүй, харилцаа тогтоолгүй байж 2-уулаа хувь хувьдаа бэлтгэл ажлаа хийж, мэдэж сурах зүйлүүдээ сурч бэлтгэгддэг цаг хугацаа. Хүргэн нэг жилийн дараа бэрээ ирж авнаа гээд амлалтаа өгөөд явдаг. Энэ нь хуулийн ёсоор яг гэрлэлттэй адил, хэрэв зэ хэн нэг нь амлалтаа зөрчин завхайрвал чулуудуулан алуулуулах хуультай.Сүй тавиад хуримаа хийх гэж байгаа цаг үе бол хамгийн азжаргалтай үгээр илэрхийлхийн аргагүй гайхалтай цаг байдаг. Сүйт залуу Иосеф нь Давид хааны удмын жирийн нэгэн мужаан байв. Гэвч тэрээр Давид хаан шиг төлөв даруу гэнэн байв. Ийм л Иосефтэй хуримлах гэж байгаа Мариагийн хувьд ирээдүйд нь төлөвлөсөн төлөвлөгөө хүсэл мөрөөдлөөр дүүрэн цаг үе байж таарна. Энэ үед тэрээр хамгийн аз жаргалтай байсан нь мэдээжийн хэрэг. Түүнд өөр аз жаргал хэрэггүй, баяр хөөр ч хэрэггүй байв. Гэтэл түүнд Ивээгдэгч ээ, баярла! гэх дуун сонсогдсон. Ивээгдэгч ээ, баярла! гэдэг нь: Ивээлийг авагч, ивээлд багтагч буюу ивээлийг ологч учраас таатай үйл явдлын улмаас сэтгэл хөгжин баярлах мөчийг хэлж байна. Эзэн чамтай хамт байна гэдэг нь: нэг талаар Эзэний тайвшруулалт, амлалт хамгаалал, зоригжуулсан урмын үг. Өрөөр хэлбэл Өөртэй нь зөв харилцаатай хүнтэй Эзэн хамт байдаг. Мөн Эзэн бол Өөрийхөө тааллыг нь олсон хүн бүртэй хамт байдаг. Ивээл нь: маш олон төрөл байдаг. Жирийн хайр ивээл нь нар, сар, идэх хоол, өмсөх хувцас, хонох байр, амьсгалах агаар, залбирлаар дамжуулан Бурханаас өгөгдсөн ивээлүүд, ажилд орох, сургуулиа амжилттай төгсөх, гэр бүл болох, үр хүүхэдтэй болох гэх мэт. Харин Бурхан тэнгэрэлчээ илгээн онцгой хайр ивээлээ Мариад дамжуулсан.29Харин Мариа энэ үгэнд ихэд цочиж, энэ нь юун мэндчилгээ байж болох талаар эргэцүүлэв. 30Тэнгэрэлч, түүнд –Мариа бүү ай. Чи Бурханы тааллыг олжээ.Мариад Бурханы өгсөн онцгой ивээл нь юу юм болоо гэж цочсон. Онцгой хайр ивээл нь Бурханы бэлэг юм. Бэлэг авах ямар ч зохисгүй нэгэнд өөрөөс нь үл шалтгаалан бэлэг өгч буй процессыг хэлж байна. Бурханы 100% өршөөл нигүүлслээр Мариад өгөгдөж буй ивээл юм. Мариа ямар ивээл хүртэх вэ? 31Үзэгтүг, чи хэвлийдээ үртэй болж Хүү төрүүлнэ. Түүнийг чи Есүс гэж нэрлэх болно.32Тэр Хүү аугаа Нэгэн болох ба Хамгийн Дээдийн Хүү гэж дуудагдана.Эзэн Бурхан Түүнд өвөг Давивынх нь хаан ширээг өгөх болно.33Тэр Иаковын гэрийг үүрд хаанчлах бөгөөд хаанчлал нь төгөсгөл гэж үгүй.Мариа Бурханы Хүү Аврагч Мессиаг төрүүлэх хамгийн нандин ивээлийг авсан. Тэрээр Бурханы Авралын түүхэнд нандинаар бичигдэн дурсагдах ивээлийг авч байна. Мариа төдийгүй библээс харвал бидэнд өгөгдөж байгаа ивээлээс хамгийн аугаа нь Бурханы ажилд хэрэглэгдэх юм. Бидний хувьд ивээл гэдэг зүйл нь юу вэ? Миний, таны нөхцөл байдлаас үл хамааран Бурханаас өгөгдсөн бэлгүүд юм. Бидэнд байгаа онцгой ивээл нь Бурханд дуудагдан, сонгогдсон онцгой ивээл юм. Адамын гэмээс болоод сатаны боолчлолд байсан хүн төрөлхтөн Бурхан Авралын хайр ивээлээ ямар ч үнэ төлбөргүйгээр өгсөн юм. Тэрхүү аврал нь зөвхөн Есүс дотор л байдаг. Мариагийн биеээр дамжин төрөх Хүү Есүс нь хэн вэ?1. Тэнгэрэлч Мариад төрүүлэх хүүгээ Есүс гэж нэрлэ хэмээ айлдсан. Түүний нэрний утгаас нь харвал Матай1:21 “ Тэрээр нэгэн Хүү төрүүлж, Тэр нь ард түмнээ нүглээс нь аврах тул чи Түүнийг Есүс хэмээн дууд гэв”. Эндээс харвал ард түмнийг аварна гэдэг нь гэмээс болоод хүн Бурхан хоёрын хоорондын хагарсан харилцааг сэргээх Авралын ажлыг хийх Аврагчаар ирж байна. 2. Тэр Хүү аугаа Нэгэн болно. Бүтээгч Бурхан хэрнээ Өөрийгөө хоослон даруугаар хүн болж төрсөн нь аугаа юм. Мөн Есүсийн хийсэн зүйлс нь өөрөө аугаа болгодог юм. Хүн төрөлхтөний төлөө үхээд амилсан. Есүс нь 100% Бурхан, 100% хүн байснаараа Бурхан хүн хоёрын хоорондын харилцах гүүр нь болсноороо аугаа юм. Түүнд итгэсэн хэн бүхэн аврагдах боломжтой нь аугаа юм. Энэ дэлхийд аугаа гэх тодотголтой маш олон зүйл байдаг гэв ч Есүсийг тэдэнтэй харьцуулшгүй. Хамгийн аугаа нь байсан хэрнээ Тэрээр хамгийн даруугаар энэ дэлхийд мэндэлсэн нь ч аугаа, Есүсийн үйлчлэл, зан чанар нь Түүний аугаа байдлын илэрхийлдэг болдог. 3. Бурханы амлалт буюу зөгнөл биелэлээ олсон: Хамгийн дээдийн Хүү гэдэг нь гэм ба нүглээс аврахаар ирсэн аврагч гэдгийг хэлж байна. Есүс аварсан төдийгүй үүрд мөнх биднийг захирахаар ирсэн Хаан гэдгийг харж болно. 4. Давид хааны адил захирах: Давидын хаанчлалын талаар мэдэхээсээ өмнө энэ дэлхийн хаачлалын талаар нэг бодоцгооё. Дэлхийн хаад ноёд өөрийн хүч чадал эрх мэдлээрээ далайн, хүчээр захирч өөрийн эрхшээлдээ байлгахыг хүсдэг. Энэ дэлхийн хүчирхэг улс гүрнүүд хүртэл өөрийн холбоотон улсаа өөрийн хүсэл таалын дагуу байлгахыг хичээдэг хичээсээр байдаг. Зарим үед холбоотон улс нь өөрийн улсад нь таалагдахгүй ямар нэгэн зүйл хийхэд ямар нэгэн байдлаар хориг тавин өөрийн эрхшээлдээ, хараат байлгахыг хичээдэг. Үүний адилаар муу ёрын сүнс буюу сатан биднийг өөрийн эрхшээлдээ боолчлолдоо байлгахыг хичээдэг. Харагдах байдлаараа гоё сайхан зүйлд уруу татан, эцэстээ тэр бүгдээрээ донтуулан гэмийн мэдрэмжгүй болгож, гэм нүглээс таашаал аван, нүгэлтэйгээ эвлэрэн амьдрахыг зөвлөдөг. Ямар ч зорилго үгүй харин шунал хүсэл тачаалаар дүүрэн амьдарна. Энэ дэлхий дээр үндсэн хоёр төрлийн хаанчлал байна. Сатаны буюу гэм нүглийн хүлээсэнд ямар ч мэдрэмжгүй амьдрах. Төгсгөл нь үхэл там. Нөгөөдөх нь Бурханы хаанчлал. Бурханы дотор өөрийгөө олж харан, өөрийн гэм нүглийг Бурханы өмнө улайж, Бурханы Хүү Есүст итгэх итгэлээр аврагдах, төгсгөл нь МӨНХ АМЬ юм. Есүсийн хаанчлалын чанарыг нь тэнгэрэлч Давид хааны хаанчлалтай холбон тайлбарлаж байна. Тэгвэл Давидын хаанчлал ямар хаанчлал байсан бэ? Давид хаан Бурханд таалагдсан Бурханы зүрх сэтгэлийн дагуух хүн байсан. Бурханаас эмээн хүндэтгэдэг, ард түмнээ хайрладаг хаан байсан. Давид хаан шудрага ёсоор, амар амгалангаар, хайраар израйлийг захирч байсан. Хайраар захирдаг хаанчлал дор байвал бүгд амар амгалан амьдрах болно. Тэгвэл Есүсийн хаанчлал нь дэлхийн хаанчлалаас өөр, хүчээр захирдаг биш хайр амартайвнаар үйлчилдэг хаанчлал юм. Тэрээр бидний хаан учир маш даруугаар Илчлэл 3:20 хэлсний дагуу зүрх сэтгэлийн минь хаалгыг тогшин Намайг хаанаар зүрх сэтгэлдээ оруулаач гэж тогшин байдаг. Хэрвээ бид зүрх сэтгэлийн хаалгаа нээн оруулбал Түүний өгдөг амар тайвныг эдлэх болно. Есүсийн хаанчлал дор байвал зорилготой, хүсэл найдвартай амьдарч чадна. Энэ дэлхийн хувьд гайхалтай гэмээр хаанчлал олон байсан гэвч бүгд тодорхой нэгэн цаг хугацаатай байгаад устан үгүй болсон. Харин тэнгэрэлчийн хэлсэн үгээс харвал Түүний хаанчлалын онцлог нь ҮҮРД мөнхийн хаанчлал юм. 33Тэр Иаковын гэрийг үүрд хаанчлах бөгөөд хаанчлал нь төгөсгөл гэж үгүй.Иаковын гэр бол иудей үндэстэн буюу Израйль юм. Есүс Христ шинэ сүнслэг Израиль болох Өөрийн сүмийг хаанчлах юм. Түүний хаанчлал нь сүнслэг хаанчлал байх учраас мөнхөд орших болно. Нэг үгээр бол мөнхийн улс мөнхөд байх болноо гэдгийг хэлж байна. Үүгээрээ Түүний хаанчлал аугаа юм. Мариагийн биеэр дамжин төрөх Хүү Есүс нь ийм их ивээлийг Мариад авчираад зогсохгүй хүн төрөлхтөнд аугаа ивээлийг авчирсан юм. Иймээс баярлахаас өөр сонголтгүй юм. Түүний ивээлийг хүртэх зохисгүй бид нар Бурханд талархан, авсан ивээлээ хуваалцан амьдрах хэрэгтэй энэ нь сайн мэдээний төлөө амьдрахыг хэлж байна. 1. Эзэний шивэгчнийг харагтун/34-38/
Мариа “…энэ нь яаж бүтэх билээ?” гэсэн болохоос биш Захариа шиг “ Би үүнийг юугаар мэдэх билээ?” гэж асуугаагүй Захариагийн асуулт итгэлгүй байдлаас үүдэн гарсан байдаг бол Мариагийн асуулт нь энэхүү агуу гайхамшгийг хийх Бурханы арга замыг мэдэх гэсэн хүслээс үүдэн гарсан байлаа. Тэнгэрэлч Мариагаар дамжин төрөх хүүгийн талаар түүнд тайлбарлан өгсний дараа Мариа Бурханы ажил хэрхэн биелэлээ олохыг тэнгэрэлчээс асуув. Эмч Лук энэ хүү номыг бичихдээ шинжлэх ухааны талаас боломжгүй гэдгийг тодотгон бичжээ. Тэрээр Мариа онгон буюу хүнтэй унтаагүй байж яаж хүүхэдтэй болох вэ? Энэ нь зөвхөн Ариун Сүнсний хийх ажил, тиймээс төрөх Хүү Ариун байж Авралын ажлыг хийнэ. Мариа хүний ёсоор хүүхэдтэй болбол гэмт чанартай учраас гэмтэй хүн хэзээ ч зууч болж чадахгүй.35тэнгэрэлч –Ариун Сүнс чам дээр ирж, Хамгийн Дээдийн хүч чамайг бүрхэнэ. Тиймээс төрөх Хүү нь Ариун Нэгэн байх бөгөөд Бурханы Хүү гэж дуудагдах болноо.Бидний Аврагч болох Есүс Бурханы аргаар Ариун Сүнсний хүчээр бүрэлдэн бий болж, гэм зэмгүй төрнө гэдгийг хэлж байна. Мариагийн хэвлийд бүрэлдэж буй Хүү нь нэг талаасаа Бурхан мөн, нөгөө талаас Хүн мөн учир хүн Бурхан хоёрын зууч болж ирсэн. Тиймээс Тэрээр гэмгүй Ариун, гэхдээ Тэр хүн байсан болохоор соригдсон. Гэвч тэрээр бидний байдлыг сайн мэднэ. Бурханы байдлыг ч мэднэ тиймээс цор ганц зууч мөн. Эхлэл 1:1 эшлэлийг хүлээн авсан хүн бүр Бурханы хувьд Ариун Сүнс үр тогтоож Есүсийг мэндлүүлэх нь дэндүү амархан ажил гэдгийг хүлээн зөвшөөрөх болно. Хүний оюун ухаанаар, шинжлэх ухаанаар ойлгож чадахгүй боловч ийм аугаа гайхамшигтай ажлыг хийх болноо гэдгээ амлан хэлж байна. Мариагийн итгэлийг батжуулахын тулд тэнгэрэлч Елизабетд тохиолдсон гайхамшгийг түүнд хэлэв. 37Бурханд боломжгүй юм гэж нэг ч байхгүй гэж хэлэв.Бурханы амлалт болон хүч чадалд итгэсэн Мариа тэнэгэрэлчийн үгийг дуулгавартай дагаж шийдвэр гаргаж байна. 38Мариа –Эзэний шивэгчнийг харагтун. Хэлсэн үгсийн тань дагуу надад биелэх болтугай гэхэд нь тэнрэгэлч түүнийг орхин одлоо. Мариагийн Бурханд итгэсэн шалтгаан нь өөрийгөө “Эзэний шивэгчин” гэдэг байр суурийг мэдэж байсанд юм. Энэ Эзэний боол тул Бурханы амлалтанд итгэх дуулгавартай дагах нөхцлийг бий болгосон. Итгэлийн шийдвэр гаргасан ч эрсдлийг тооцоогүй. Боол, шивэгчин, зарц нар хэзээ ч эрсдэл тооцдоггүй. Эзнийхээ тушаалыг л 100% дагадаг. Бурханы өмнө өөрийгөө харсан учраас даруу байдлаар Бурханы ивээлийг талархан хүлээн авсан.Итгэлийн шийдвэрийг дагаад зовлон ирдэг. Бурханы онцгой ивээлийг авахад үхэхээс өөрцгүй аюултай тулгардаг. Еврей 11-р бүлэгт итгэлийн баатрууд итгэлээр хэрхэн амьдарсан талаар дурссан гайхалтай бүлэгт тэд бүгд итгэлээр сайн гэрчлэлийг хүлээн авсан ч энэ дэлхийн хүн бүрийн хүсдэг эрх мэдэл нэр алдараасаа татгалзан Мөнхийн улсын хүсэл найдварт итгэлээ тавин амьдарсан байдаг. Итгэлээр Абрахам Канаан газар уруу явахдаа шалтаг тоочоогүй. Мосе 80 настай дуудагдахдаа Бурханы ивээлээр Авралын түүхэнд нандинаар хэрэглэгдсэн. 12 шавь дуудлага аваад итгэлээр Бурханы ажилд нандинаар хэрэглэгдсэн. Дуудлага авахад зарим нь татгалздаг, харин Мариа татгалзаагүй. Еврей 11:6 Итгэлгүйгээр таалагдана гэдэг боломжгүй юм. Учир нь Бурханд ойртон буй нь Тэр Шагнагч нь болдог гэдэгт итгэх ёстой. Мариагийн итгэл болон дуулгавартай байдлаас хоёр зүйлийг сурч болно. 1.Бурханы боол: Бурхан үгээ хэлэхэд ямар ч шалтаг тооцоогүй эрсдлийн үнэлгээ ч гаргаагүй. Гэхдээ Мариад маш олон шалтаг байгаа. Хамгийн гол нь тэр сүйт бүсгүй. Израилийн хуулиар сүй тавьснаас хойш сүйт хосуудын хэн нэг завхайрсан бол шууд чулуудуулан алуулах шийтгэлтэй. Эцэггүй хүүхэд гаргавал хүн бүхэн түүнийг завхайрсан гэж харах болно. Сүйт залуу Иосеф нь хүртэл түүнийг хаях болно. Мариагийн мөрөөдөл талаар болж ивээл нь хараал мэт болох, амьдрал нь орвонгоороо эргэх магадлалтай байлаа. Гэсэн ч тэрээр тэнгэрэлчээс хэдэн өдрийн бодох хугацаа авахыг хүсээгүй. Аав ээж, сүйт залуу Иосефоосоо асууж байж Бурханд хэрэглэгдэх үгүйгээ шийдье гэхээс илүүгээр Би үхсэн ч Эзэний шивэгчин гэж өөрийгөө харж Бурханд хэрэглэгдэх болноо гэдгээ тэнгэрэлчид хэлсэн. Бүтээгч Бурханы өмнө өөрийгөө олж харсан. Бид ч бас Бурханы өмнө өөрийн байгаа байдлыг Бурханы үнэн үг зарилгийн дагуу сүнслэг нүдээр харж сурах хэрэгтэй. Бурхан Авралын онцгой ажилдаа хэрэглэхээр дуудаж байхад хэн нэгнээс асууя, бодож байгаад дараа шийдээ хэлье гээд гээд өөрөө өөрийнхөө эзэн болон амьдраад байгаа юм биш биздээ. Хэрвээ ийм байдалд байгаа бол яг одоо гэмших хэрэгтэй. Библээс харвал итгэлийн олон баатрууд Бурханы амлалтанд итгэн Бурханд өөрийг даатган Бурханыг даган амьдарснаар гайхалтай ивээлтэй, ерөөлтэй амьдралаар амьдарсан байдаг. Итгэхгүй байвал библи уншаарай гэж зөвлөмөөр байна. Энэ нь эд хөрөнгө эрх мэдэл биш энэ дэлхийн хүмүүст хавчигдан, доромжлогдсон ч тэнгэрт хураагдаг эд баялагт буюу мөнхийн улсын хүсэл найдвартай амьдарсан. Зарим хүмүүс Бурханыг даган амьдарвал хангалуун сайхан амьдрах болно гэдэг тэгээд материаллаг зүйл дээр тулгуурлан Бурханыг дагасан болохоор гомдлоор дүүрэн амьдардаг. Харин би нэг л зүйлийг хэлж чадна юунаас ч илүүгээр Бурхан сүнсний амар тайван болон мөнх амийг өгдөг. Харин таньд Бурхан энэ онцгой ивээлээ өгөх гэж байна. Заримд нь өгсөн байгаа. Та тэр ивээлийг мартчихаагүй биз! Бурхан бид бүгдийг сонгосон нь онцгой ивээл юм. Мариагийн итгэлээс бид өөрийгөө Бурханы боол гэж харж Бурханд бүгдийг даатган амьдарч чадахыг хүсэн гуйж байна. 2. Мариа “хэлсэн үгсийн тань дагуу надад биелэх болтугай”. Бурхан тэнгэрэлчээрээ дамжуулан хэлсэн үгийг биелүүлэхийн төлөө өөрийн бүх амьдралаа Бурханд даатган дуулгавартай даган амьдарна гэсэн үг. Ингэж шийдвэр гаргаж хэлнэ гэдэг тийм ч амархан биш учир нь өөрийн хүсэл сонирхол өөрийн мөрөөдөл гэх мэт зүйлүүдээ хугалах юм. Бурхан заримдаа Өөрийн хүслийн дагуу бидний хүсэл сонирхолыг 1800-аар эргүүлэн өөрчлөн биднийг хэрэглдэг. Эндээс үзвэл өөрийгөө Бурханы боол, Бурхан бол миний Эзэн гэж харж чаддаг хүн өөрийгөө зориулан амьдарч чаддаг ямар ч эрсдэл саад байсан ч энэ л амьдралыг туулан амьдарсаар байх болно. Учир нь Бурхан хамт байна гэж амласан болохоор, Тэр хамгаалан, ивээнэ, бидний арыг 100% даана. Түүний амлалтанд итгэн дагахтун! 3. Елизабетын зөвлөгөө /39-45/Мариа Галилын Назар хотоос Иудагийн нэгэн хотыг зорин 150 км замыг туулан байж сүнслэг даруу удирдагч, түүнд хоньчилж чадах Елизабет дээр очин, ивээлээ хуваалцан тусламж авч байна. Мөн Бурханы амлалтыг өөрийн нүдээр харахаар очиж байна. Елизабетын нөхцөл байдлаас бид хэд хэдэн зүйлийг сурч болно. 1. Түүнд гомдлол байсангүй: Мариаг бодвол Елизабет сүнслэг, нас өндөр Бурханы хувьд өөгүй нэгэн байтал яагаад Бурхан энэ онцгүй ивээлээ надад биш Мариад өгч байна… гэж атаархсангүй. Атаархлаас болж гомдлол бий болдог. Та өөрийн хажуудах хүнээ хардаа атаархмаар зүйл, Бурханы ивээл ерөөл түүнд харагдаж байна уу? Елизабет Бурханаас өөрт нь өгөгдсөн ивээлд талархалтай байгаа болохоор түүнд атаархах гомдлох зүйл байсангүй. Ингэхэд та өөрөөсөө нэг асуугаарай! Ер нь Бурханы өгсөн ивээлд хэр их талархдаг вэ? Хэрвээ талархалтай амьдрахгүй бол атаархал бидний нүдийг сохлон тэгээд Бурханд гомдоллон амьдрах болно шүү!2. Елизабет нь сайн хоньчин байсан: Елизабет Мариагийн асуудлыг хүний талаас авч үзсэнгүй Бурханы талаас авч үзэж хамгийн сайн сонголтыг хийсэн гэж зөвлөгөө өгөв. Бурханы талд зогсож, итгэлийн шийдвэр гаргасан хүнд урам зоригийн зөвлөгөө өгч байна. Сайн хоньчин хүн ийм л байх хэрэгтэй. Елизабет Мариад тайвшралыг Ариун Сүнсээр дүүрч үнхээр ерөөгдсөн гэдгийн нь хэлсэн. Өөрийн хүсэл сонирхол өөрийн бодлоор зөвлөсөнгүй Ариун Сүнсний зөвлөгөөг өгөв. Энэ нь Мариад амар тайван, Бурханы баталгаа болсон. Аврагч Эзэн Түүнийг тээсэн эх гэдэг утгаар залуу эх Мариаг нас өндөр Елизабет хатан хааныг угтаж байгаа мэтээр хамгийн дээд зэргээр хүндэтгэл үзүүлэн угтав. Елизабет дахин дахин ерөөгдсөн хэмээн Мариад хэлсээр байна. Елизабетын хэвлий дэх Иохан хүртэл хөдлөн хүндэтгэл үзүүлэв. Елизабетаас харвал шинэ гэрээний анхны магтуу энд гарч байна. Дээрхээс үзвэл Мариагаас итгэлийн шийдвэр гаргасан үедээ өөрөөсөө илүү итгэлтэй хүнээс итгэлийн зөвлөгөөг авах хэрэгтэйг сурлаа. Елизабетаас бусдыг босгон байгуулдаг итгэлийг сурлаа. Елизабетын зөвлөгөөг авсны дараа Мариагийн сэтгэлд нар гийж, бат итгэл суун Бурханыг магтаж эхэлсэн. Номлол бэлдэх цагаар дамжуулан Бурханы надад өгсөн онцгой хайр ивээлийг дахин санан ухаарлаа. Энэ ивээлтэй цагийг өгсөнд баярлалаа. Эхийн хэвлийд бүрэлдэн, төрхөө олоогүй хөврөл байхад, надад тогтоогдсон өдрүүд болоогүй байхад. Бурхан намайг хайрлан харж, онцгой ивээлээрээ намайг дуудсанд талархаж байна. Бурхан намайг дуудсан дуудлага нь Өөрийн авралын ажилдаа нандинаар хэрэглэхийн тулд билээ. Гэтэл би Бурханы дуудлагыг авсан хоньчин хэрнээ амьдралын тааламжит нөхцөлд хэт автан. Хаан болсон Есүсээр удирдуулалгүй өөрийнхөөрөө амьдарч, асуудлын гаднаа Есүсийг гаргачихаад амьдраад байсан байна. Энэ жилийн хувьд яг үнэндээ дуудагдсан дуудлагын дагуу олигтой амьдарч чадсангүй. Амлаж авсан ШУТИС дээр очиж залбир ч нэг хоньны араас ч явсангүй. Тогтмол ирдэг хоньтойгоо ч сайн хичээл хийж сайн хоньчиноор үйлчилж чадахгүй байгаадаа гэмшиж байна. 2017 оны гуйлтын сэдвүүдээ харлаа Эзэн намайг болон манай гэр бүлийг гайхалтайгаар ивээсээр байгаад талархаж байна. Гэхдээ би нэг зүйлийг орхигдуусан байна хэт материаллаг зүйлийн араас яван онцгой ивээл болох дуудлагаа орхигдуулжээ. Заримдаа өөрийгөө харан голж ямар ч авъяас чадваргүй аливаа зүйлээс амархан уйддаг, Бурханы надад өгсөн ивээлүүд надад тийм ч хангалттай бус санагдан бусад хүмүүсийг Бурхан ямар гайхалтайгаар удирдаж байгааг харахдаа гомдлол төрнө. Жишээ нь би Бурханд дуудагдсан Түүнд үйлчилнэ гэдгээ магтаалд үйлчлэх юм байна гэж боддог байлаа. Би ямар ч сонсголгүй хөгжим дуугарсан ч ямар ая гар ч байгааг одоо болтол ялгадаггүй. Тэгсэн хэрнээ гитар сурахыг хичээж эхэлсэн. Бурхан хүсвэл сонсох сонсголыг өгнө гэж боддог байгаа. Энэ нь миний хүсэл байсан болохоор биелээгүйлдээ. Гэвч гитар тоглож байгаа хүн бүрийг харахдаа атаархдаг байлаа. Өө Бурхаан! Та надад хайргүй юм уу? би Таныг магтмаар байна. Гээд л харин Бурхан номлолоор дамжуулан гэмшүүлэн онцгой ивээл бол дуудлага, дуудлага бол сайнмэдээ дамжуулах гэдгийг ухаарууллаа. Бурханд сонгогдон дуудагдсан итгэлийн амьдралаа эргээд харахад алдаа оноотой ч, хамгийн гайхалтай нь намайг гэм ба үхлээс аварсан Эзэний төлөө сайнмэдээний төлөө амьдрах амьдрал юм байна. Аяа Бурхан, намайг судлан зүрхийг минь мэдээч. Намайг шалган, бодлуудыг минь мэдээч. Миний дотор хөнөөлт зүйл буй эсэхийг харж, Мөнхийн замаар наймайг удирдаач!Дүгнэлт: Зөвхөн Есүсийн дотор л аврал байна. Өөрийн сэтгэл зүрхэндээ Есүсийг урин оруулцгаая! Хаан Есүс биднийг хүчээр биш хайр, амар тайвнаар захирах болно. Мариа шиг Бурханы өмнө өөрийгөө хэн болохыг харан итгэлийн шийдвэр гаргацгаая! Елизабет адил Бурханы өгсөн ивээлд талархан, бусдыг босгон байгуулдаг, жинхэнэ сүнслэг зөвлөгөө өгдөг сайн хоньчноор амьдарцгаая! Амен.