Өдөр бүрийн хоол /2023.04.28/

Бяцхан ном  

Илчлэл 10:1-11

“Би бяцхан номоо надад өг гэсээр тэнгэрэлч уруу очив. Тэр надад –Үүнийг аваад ид. Энэ нь чиний ходоодыг хорсгох боловч аманд чинь зөгийн бал мэт амттай байх болно гэхэд,” (9)

  1. Хүчит тэнгэрэлч (1-7)

        Тэнгэрээс бууж ирсэн хүчит тэнгэр элч үүлээр хувцаслан, толгойн дээрээ солонгыг байршуулсан байлаа. Далай ба хуурай газрыг дамнан зогссон тэрээр гартаа дэлгэсэн бяцхан номыг барьсан байв. Энэ нь Бурханы үг, Өөрийнхөө хүмүүст илгээсэн илчлэл байв. Түүний төрх байдал нь Есүстэй адил (Илч 1:12-16) боловч Хааны элч байв. Түүнийг чангаар хашхирахад долоон аянга ярьж эхлэв. Бурханы үгийг тунхаглагч нь маш хүчтэй юм. Сайнмэдээний үгэнд гэм нүгэл, үхлээс дээгүүр хүч байдаг. Энэ нь хүмүүсийн амьдралын чиглэл, түүхийг өөрчилдөг эрх мэдэлтэй гэдэгт итгэх хэрэгтэй.

  1. Бяцхан ном (8-11)

        Иоханд бяцхан номыг идэх үүрэг даалгавар өгөгдсөн. Үүнийг идэхэд амттай байсан боловч ходоодыг нь хорсгосон. Тэрээр олон ард түмэн, үндэстнүүд, хэлтнүүд болон хаадын эсрэг эш үзүүлэх ёстой байв. Бурханы үгийн үйлчлэгчид нь эхлээд өөрсдөө Бурханы үгийг идэх ёстой. Өөрөөр хэлбэл зажилан идэж, биедээ шингээн, өөрийнхөө хэсэг болгох ёстой. Бурханы үг нь үнэн учраас идэхэд амттай байдаг. Гэвч гэмийг илрүүлдэг учраас дуулгавартай дагах, бусдад тунхаглахад амар биш байдаг.

        Залбирал:   Эзэн минь! Үгийг Тань өөртөө шингээж, дуулгавартай дагаж, мөн бусдад заагч байхад туслаач.

        Нэг үг: “Үүнийг аваад ид”

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2023.04.27/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2023.04.29/