Өдөр бүрийн хоол /2025.07.04/

Өөрийнхөө мэхэнд унасан Хаман

Естер 6:1-14
“Мордехаи иудей гаралтай бол чи түүний өмнө доройтож эхэлсэн учир чи түүнийг дийлж чадахгүй харин лавтай унах болно гэв”./6:/
1. Хүндлэгдэх болсон Мордехаи /6:1-6/
Хааны нойр шөнө хүрээгүй тул өөрийн ордны он дарааллын бичгийг уншив. Түүн дээр Мордехаи хааны амь насыг хороох гэсэн үйл ажиллагааг илчилж хааны амь насыг аварсан тухай бичигдсэн байв. Мордехаи ийм том гавьяа байгуулчихаад ямарч шагнал хүртээгүйг мэдэн түүний баатарлаг үйлсийг үнэлэн шагнахыг хүсэв. Тэгээд хаан Мордехаид өөрийн морийг унуулан хотын гудамжаар хөтлөн явж хүндэтгэл үзүүлэхийг тушаав. Мордехаи тууштай итгэмжит байсныхаа төлөө ийнхүү том шагнал хүртжээ. Бидний хувьдч гэсэн хүмүүсийн өмнө сайн илчлэгдээгүйч Бурханы өмнө үйлдсэн итгэмжит үйлдэл бүрийг маань Бурхан марталгүй хариулж өгөх болно.
2. Өөрийнхөө мэхэнд унсан Хаман (6:7-12)
Хаман Мордехиаг дүүжлэн алах модыг босгох зөвшөөрөл авахаар хааны ордны өмнө хүрэлцэн ирэв(4). Тэр үед хаан Хаманыг дуудан хүндэтгэл үзүүлэхийг хүсэж буй хүний төлөө юу хийвэл сайн болохыг асуув(6). Хааныг ийн асуухад Хаманыг өөрийг нь шагнах гэж байна хэмээн бодож ихэд баярлан бүх аргыг зааж өгтөл хаан өөрийнх нь алах гэж буй Мордехаид хүндэтгэл үзүүлэхийг тушаав. Хаман толгойгоо бүтээн гашуудаж гэртээ яаран харив. Эхнэр болон найз нөхөд нь түүнд Мордехаин өмнө чи доройтож эхэлсэн учир чи түүнийг дийлж чадахгүй харин лавтай унах болно гэв.
Залбирал: Эзэн минь!Би өөрийн заль мэхээр түр зуур ялалт байгуулж чадахч эцэст нь ялагдан сүйрэх болно гэдгийг сануулсанд баярлалаа. Би зөвхөн Таны өмнө үнэнчээр амьдарна.
Нэг үг:Заль мэх хэрэглэдэг хүн өөрийнхөө мэхэнд унана.

өмнөх нийтлэл2025 оны Лук 25-р хичээл (07.06)
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.07.05/