ФИЛИППОЙД САЙН МЭДЭЭНИЙ АЖИЛ ЭХЭЛСЭН НЬ
Үйлс 16:11-25
“Паулын ярьж буй зүйлсийг анхааруулахын тулд Эзэн тэр эмэгтэйн зүрхийг нээжээ.”(14б)
Паул Европт сайн мэдээг дэлгэрүүлэх зорилгоор Филиппойд очжээ. Өнөөдрийн зарлиг бол элч Паул огт танихгүй газарт ирээд хамгийн түрүүнд юу хийсэн ба ямар хэцүү бэрхшээлтэй тулгарсан тухай тэмдэглэл юм.
1. Голын эрэг дээр сайн мэдээг дэлгэрүүлсэн Паул (11-15)
Паул Македоний дүүргийн тэргүүлэх хот болох Ромын хараат хот Филиппойд очив. Харин тэнд бодож санаж байснаас нь огт өөр байв. Үгийг заах Синагог (хурлын танхим) ч байхгүй, залбирах газар ч олдохгүй байв. Тиймээс амралтын өдөр залбирах газар хайсаар голын эрэг дээр очив. Тэгээд тэнд цугласан эмэгтэйчүүдтэй ярилцаж байхад Бурхан бөс даавуу худалдаалдаг Лудиа гэгч эмэгтэйн сэтгэлийг нээж өгөв.(14) Паул Лудиагийн гэрт зочилж, Филиппой дахь цуглааныг байгуулжээ. Европт сайн мэдээг дэлгэрүүлэх агуу их хүсэлтэй байсан Паул бодитоор нэг хүнд сайн мэдээг дамжуулж өгснөөр сайн мэдээний ажлыг эхэлсэн билээ.
2. Шоронд хоригдсон Паул (16-25)
Паул мэргэ төлөгчийн сүнстэй нэгэн шивэгчнийг эдгээж өгчээ.(18) Харин үүнээс болж түүний эзэн нь асар их хохирлыг амсах болов. Тийнхүү орлого олох эх үүсвэрээ алдсан эзэн Паул, Силас нарыг тэргүүн захирагчид уруу аваачиж, нийгмийг үймүүлсэн хэргээр зарга үүсгэжээ.(19-20) Улмаар Паул, Силас нар маш их зодуулаад шоронд хоригдов. Харин тэр хоёр шоронд хоригдсон ч залбирч, магтаал дуу дуулав.(25) Сайн мэдээний ажил хийхэд заавал саад бэрхшээл тохиолдоно. Харин тэр үед урам хугарч, айхын оронд Бурханыг магтаж, Түүнд хандан залбирах хэрэгтэй.
Залбирал: Эзэн минь ээ! Таныг сонсоогүй газарт сайн мэдээг дэлгэрүүлэх хүсэл мөрөөдлийг өгсөнд баярлалаа. Нэг хүнд сайн мэдээг дэлгэрүүлэх ажлыг итгэмжтэй хийж чадахыг гуйж байна.
Нэг үг: “Нэг хүнд сайн мэдээг дэлгэрүүлснээр…”