Зөвтийг босгоорой
Дуулал 7:1-17 (9)
Энэхүү дуулал бол Давидын шиггаион (гашуудал, гомдол) бөгөөд Бениамин хүн Кушийн үгнээс болж ЭЗЭНд өргөсөн дуулал юм. Саул бол Бениамин овгийнх байсан бөгөөд Саулын хүн болох Куш болон түүнд харьяалагдах хүмүүс Давидыг үзэн ядаж, хуурамчаар гүтгэн, арслан мэт дайрч, тасчин хаяхыг үсчиж байлаа. Энэ үед Давид “ЭЗЭН миний Бурхан минь” хэмээн дуудаж, Эзэнд хоргоддог. Ийм нөхцөл байдалд гагцхүү ЭЗЭН Бурхан л хоргодох газар болдог билээ. Давид Эзэн өөрийг нь авран гаргахыг гуйн залбирсан. Тэрээр ЭЗЭНд хоргодон, өөрийнх нь гарт ямар ч нүгэл байхгүй гэдгийг тунхагладаг. Найрамдалт нэгнийг муугаар хариулж байсан удаагүй, дайснаасаа ч шалтгаангүйгээр дээрэмдэж байсан зүйл байхгүйгээ өчдөг. Хэрэв тийм нүгэл хилөнц байгаа бол дайсандаа хөл дороо гишгүүлсэн ч хамаагүй хэмээн өчсөн юм.
Давидын хоргодсон ЭЗЭН ямар Нэгэн бэ? Тэрээр түмэн олныг шүүгч Нэгэн (8), зөвт Шүүгч (11), зүрх сэтгэлээрээ цэх шулуун хүнийг Аврагч Нэгэн (10) мөн. Тэрээр өдөр бүр нүгэл хилөнцөд хилэгнэгч Нэгэн билээ (11). Энэхүү шударга ёсны Бурхан Давидын гэм буруугүйг мэдэж, бузар муу хүмүүсийг таслан, зөвтийг босгож өгөх болно. Энэхүү Нэгэн бол Давидын бамбай мэт хамгаалагч юм. Энэхүү Нэгэн Давидын зөвт байдал болон итгэлт чанарыг мэдэж авардаг. Хэрэв хүн гэмшихгүй бол Бурхан шударга шүүлтийн илдээ далайн шүүх болно (12). Галт сумаа харвах болно. Бузар муу хүмүүсийн нүгэл хилөнцийг өөрсдийнх нь толгойд буулгаж, тэдний хүчирхийллийг зулай дээр нь унагах болно. Давид дайснуудаас болоод хуурамчаар гүтгэгдэх үедээ ЭЗЭНд хоргодож, Түүний зөвт байдлын дагуу талархан, Хамгийн Дээд ЭЗЭНий нэрийг магтан дуулсан юм.
Амьдралд хэрэгжүүлэх нь: Зөвт Бурхан хэнийг босгож өгөх вэ?
Нэг үг: Зөвтийг