БҮГД БИЕЛЭГДСЭН
Иохан 19:17-30
Есүс цууг амсаж, -Энэ нь төгслөө гээд, тэргүүнээ гудайлган сүнсээ даатгав.(30)
Есүс загалмайгаа үүрч Голгота хэмээх газар луу явжээ. Тэнд Есүс 2 дээрэмчинтэй хамт загалмайд цовдлогдон нас барсан. Энэ нь сүйрэл юм шиг бодогдоно. Гэхдээ үүгээр дамжуулан авралын үйлс гүйцэтгэгдсэн билээ.
1. Иудейчүүдийн хаан, Назаарын Есүс (17-22)
Есүс загалмайд цовдлогдоход Пилат пайз тавиулахад түүн дээр еврей, латин, грек хэлээр “Иудейчүүдийн хаан, назаарын Есүс” гэж бичжээ. Иудейчүүд энэ үгэнд нэлээн уурлан Пилатад “Би бол иудейчүүдийн хаан хэмээн хэлсэн” гэж бичихийг шаардсан боловч Пилат өөрөө бичих ёстой зүйлээ бичсэн гээд татгалзжээ.
Иудейчүүд Есүсийг хаанаар хүлээн зөвшөөрөхийг үл хүсэж, түүнийг алжээ. Харин Бурхан харь үндэстэн болохыг гэрчилсэн. Есүс нь загалмайд цовдлогдон нас барснаар бидний бүх гэмийг цагаатгаж өгсөн авралын хаан буюу бүх хаадын хаан юм.
2. Бүгдийг биелүүлсэн Есүс (23-30)
Цэргүүд загалмайн дор Есүсийн хувцсыг авах гэж шодож байсан. Загалмайн дэргэд Мариа Есүсийн зовлонг харж байсан. Есүс өөрийн шавьд Мариаг захижээ.
28-р зүйлийг үзвэл, Есүс библээс гүйцэд биелэгдсэн байхын тулд “Ам цангаж байна” гэж хэлсэн. Тэгээд цууг амсаж “Бүгд биелэгдсэн” гэж хэлээд тэргүүнээ гудайлган сүнсээ даатгав. Есүс нас барснаар бүх хүн төрөлхтнийг аврах гэсэн Бурханы хүслийг бүрмөсөн биелүүлсэн билээ.
Гуйлт: Эзэн минь ээ! Миний гэмээс болж ичгүүр болон зовлонг эдэлсэн Есүсийн хайрыг магтан дуулж байна.
Нэг үг: Бүгд биелэгдсэн