Фараоныг амьд үлдээсэн Бурхан
Гэтлэл 8:20–10:29
Гол эшлэл: 9:15,16
1. Гошен газрыг тусгаарласан Бурхан (8:20–9:12)
1. Бурханы буулгасан 4 дэх гамшиг юу вэ? (20–24)? Харин израильчуудын нутаглаж байсан Гошен газрыг хэрхэн тусгаарласан вэ? (8:22–23)? Фараон ямар болзол тавьсан ба Мосе Фараоны саналыг яагаад хүлээж аваагүй вэ (25–27)? Фараон дахиад юу гэж амласан ба ялаанууд зайлсны дараа яасан бэ? (28–32)?
2. Мосе Фараонд юу гэж дамжуулсан ба ард түмнийг хүчээр байлгавал ямар гамшиг учирна гэсэн бэ (9:1–5)? Фараон асар их хохирол амссан боловч яагаад Израилийг чөлөөлөхгүй байна вэ? (6,7)? Бурхан хатуу хүзүүтэй Фараонд ямар гамшиг буулгасан бэ (8–10)? Энэ үед Египетийн илбэчид ямар болсон ба Фараон яасан бэ (11–12)?
2. Фараонтой тохиролцоогүй Мосе (9:13–10:29)
1. Бурхан ямар гамшиг буулгана гэж сануулсан бэ (13–14)? Бурхан Фараон болон түүний ард түмнийг устгалгүй амьд үлдээсний учир нь юу вэ (15–16)? Бурхан Фараон болон түүний ард түмэнд арвралын замыг хэрхэн зааж өгсөн бэ? (17–19)? Тэгэхэд тэд яасан бэ (20–21)? Фараонд авралын замыг зааж өгсөн Бурхан хэн бэ?
2. Мосе тэнгэрийн зүгт таягаа өргөсөнд ямар үзэгдэл болсон бэ (22–24)? Фараон Мосед буруугаа хэрхэн хүлээсэн бэ (25–28)? Мосе Фараонд хэрхэн тусалсан бэ (29)? Мосе юуг мэдэж байсан бэ (30)? Гамшиг зогссонд Фараоны сэтгэл хэрхэн өөрчилсөн бэ (31–35)?
3. Бурхан яагаад Фараон болон түүний түшмэдийн сэтгэлийг хатуу болгосон бэ (10:1–2)? Мосе Фараонд Израилийг чөлөөлөхгүй бол ямар гамшиг буулгана гэж сануулсан бэ (3–6)? Үүнд Фараоны түшмэд нь Фараонд юу гэж мэдүүлсэн бэ (7)? Фараон Мосе ба Ааронд ямар санал дэвшүүлсэн бэ (8–11)? Түүний учир юу вэ?
4. Бурханы булгасан царцааны гамшигийн үр дүн юу вэ (12–15)? Фараон Мосег яаран дуудаж юу гэж хэлсэн бэ (16–17)? Тэр хэнд гэм хийсэн ба ямар айдас түгшүүрээр дүүрэн байса бэ (17)? Бурхан Мосегийн гуйлт хэрхэн биелүүлсэн бэ (18–19)? Харин Фараон яагаад Израилийг чөлөөлөөгүй вэ (20)?
5. Бурханы буулгасан 9 дэх гамшиг нь юу ба ямар онцлогтой вэ (21–23)? Фараон Мосед ямар санал дэвшүүлсэн бэ (24)? Харин Мосегийн хариулт юу вэ (25–26)? Фараон Мосед юу гэж сануулсан ба Мосегийн байдал ямар байсан бэ (27–29)? Фараонтой тохиролцоогүй Бурханы үгийг дуулгавартай дагаж буй Мосегоос юу сурах вэ?