ҮНЭНИЙ АРИУН СҮНС ИРВЭЛ
Иохан 16:1-15
Харин үнэний сүнс болох Тэр ирэхдээ та нарыг бүх үнэн уруу удирдана.(13а)
Есүс шавь нарыг их хавчлагыг авна гэдгийг урьдаар хэлж өгсөн. Энэ нь тэднийг бүдрүүлэхгүйн тулд юм. Есүс тэдэнд дахиад Туслагч Ариун Сүнсний үйлсийн тухай зааж өгч байна.
1. Та нарт тустай (1-7)
Хүмүүс шавь нарыг синагогаас хөөх болно. Шавь нарыг дуганд ч орохыг хориглоно. Түүгээр ч үл барам тэд шавь нарын амийг ч хөнөөнө. Ингэлээ ч гэсэн Бурханы алдрын төлөө амьдрах нь утгагүй зүйл гэж шавь нар бодсон байх. Тэд Сүнсний хараа нээгдээгүй байв. Тийм учраас тэдний сэтгэл санаашрал зовиураар дүүрэн болцгоосон. Есүс энэхүү тэдэнд өөрөө явах нь харин ч тустай зүйл болно гэж хэлэв. Яагаад гэвэл Есүс явж л Туслагч Ариун Сүнс ирэх учраас тэр юм.
2. Туслагч Ариун Сүнсний үйлс (8-15)
Ариун Сүнс ирвэл 1-рт, нүглийн талаар дэлхийг зэмлэнэ. Энэ нь хүмүүсийн үл итгэлийн гэмийг зэмлэнэ гэсэн үг юм. 2-рт, зөвийн талаар зэмлэнэ. Энэ нь Есүс загалмайд нас барснаар хүн Бурханы зөвийг олж авна гэсэн үг юм. 3-рт, шүүлтийн талаар зэмлэнэ. Энэ нь дэлхийн хаан буюу Сатаны хүч мөхөснийг зааж байна. Энэ мэт Ариун Сүнс нь айдсыг арилгаж, шавь нарт шинэ хүч болоод урам зоригийг өгнө. Ариун Сүнс нь үнэний Сүнсээр биднийг бүх үнэнээр удирдаж өгнө.
Гуйлт: Эзэн минь ээ! Үнэний Ариун Сүнс ирээд бүхнийг ухааруулж, намайг бие даасан итгэлтэй болгож өгсөнд баярлалаа.
Нэг үг: Ариун Сүнсний үйлс