Өдөр бүрийн хоол /2026.06.16/

ЗАМ, ҮНЭН, АМЬ БОЛСОН ЕСҮС

Иохан 14:1-14

Есүс – Би бол зам, үнэн, амь мөн.(6а)

Есүсийг шавь нараас салан явна гэдгийг сонссон шавь нарын сэтгэл санаашрал, зовиураар дүүрэн болжээ. Есүс ийм тэдэнд итгэлийг суулгаж өгсөн юм.

1. Би бол зам (1-6)
Есүс санаа зовж буй шавь нарт “Бурханд итгэ, мөн надад итгэ” гэж хэлсэн. Есүс тэдний орон байрыг бэлдэхийн тулд Бурханы хаанчлал уруу явна. Тэгээд дахиж ирээд шавь нарыг тийш аваачна гэв. 4-р зүйлийг үзвэл, Есүсийн явах газар очих замыг шавь нар ч мэднэ гэв.
Гэтэл Томас нь Есүсийг хаашаа явахыг ч мэдэхгүй, яаж тэр замыг мэдэж чадах вэ? гэж асуужээ.Үүнд Есүс “Би бол зам, үнэн, амь мөн. Надаар дамжихаас өөрөөр хэн ч Эцэгт минь хүрэхгүй.” гэж хариулав. Есүс бол авралын зам, амин зам, Бурханы улсад очих цорын ганц зам болно. Энэ Есүст итгэж дагавал, хэзээ ч төөрөхгүй.

2. Эдгээрээс үлэмж ихийг ч хийх болно (7-14)
Филип Есүсээс Бурханыг харуулахыг хүсчээ. үүнд Есүс “Хэн намайг харсан нь, Эцэгийг минь харсан байлтай.” гэж хэлсэн. Есүс бол энэ дэлхийд ирсэн Бурхан юм. Тиймээс Есүсийн дотор Бурхан байгаа ба Бурхан дотор Есүс байгаа гэдэгт итгэх хэрэгтэй. Бурхан Есүсийн дотор байж өөрийн ажлыг хийдэг.
Энэ Есүст итгэдэг хүн нь Есүсийн хийсэн зүйлсээс үлэмж ихийг ч хийж чадна. Яагаад гэвэл, Есүс эцэгт очиж итгэгчдийн гуйлтанд хариулж өгөх учраас тэр юм.

Гуйлт: Эзэн минь ээ! Миний зам ба үнэн болж, Эцэгт очсоноор надад хүч чадлыг өгч байгаад талархаж байна.

Нэг үг: Надаар дамжихаас өөрөөр

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.06.15/
Дараагийн нийтлэл2026 оны Гэтлэл 6-р номлол (06.14) Иошуа Насаа хн