Өдөр бүрийн хоол /2026.06.11/

БИ ҮҮНИЙ ТӨЛӨӨ ИРСЭН

Иохан 12:27-36

“Гэвч би энэ зорилгын төлөө энэ цагт л ирсэн.” (27)

Есүс улаан буудайн сургаалт зүйрлэлийг хэлсний дараа, сэтгэл нь зовниж байсан. Есүст ч бодит амьдрал дээр хэрэгжүүлнэ гэдэг нь хэцүү зүйл байсан. Есүс өөрийгөө үгүйсгэж улаан буудайн сургаалын үнэнд дуулгавартайгаар дагасан билээ.

1. Эцэг минь, нэрээ алдаршуулаач (27-33)
Есүс загалмайд нас барах цаг нь ирснийг мэдээд мөш зовниж байсан. “Энэ цаг мөчөөс намайг авчраач!” гэж гуйсан. Есүс бол Бурханы Хүү юм. Харин үхлийн өмнө бидэнтэй адил санаа зовниж, гуниглан шантарч байсан.
Харин Есүс Бурханыг дуулгавартай дагах гэж тэмцэлдсэн бөгөөд Бурханы нэрийг алдаршуулахын төлөө гуйсан.(28) Бурхан энэ гуйлтыг сонсож Есүсийг нас барснаар энэ дэлхийн захирагч гадаа хаягдаж, бүх хүмүүс аврагдана гэсэн бат итгэлийг суулгаж өгсөн.(31,32)

2. Гэрлийн хүүхдүүд бол (34-36)
Есүс загалмайд нас барснаар бүх хүн төрөлхтөн аврал хүртэх бүрэн боломжтой болсон. Хэн ч итгэвэл аврагдана. Гэвч Иудейчүүд Есүст итгэхийг ер хүсдэггүй байв. Тэд Есүсийг унагаахыг л хичээж байсан.
Есүс ийм тэдэнд гэрэлтэй байх зуураа явж, гэрэлтэй байх зуураа гэрэлд итгэ гэж хэлсэн. Хэн ч гэрэлт итгэвэл гэрлийн хүүхдүүд болно.(36)

Гуйлт: Эзэн минь ээ! Намайг Эзэнээс үлгэр жишээ авч, өөрийгөө үгүйсгэж, Бурханы тааллыг даган улаан буудайн сургаалын үнэнийг дуулгавартай дагахад минь туслаач!

Нэг үг: Би үүний төлөө ирсэн.

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.06.10/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.06.12/